Цаг үе
ЗГ: Хүний эрхийн үндэсний комисстой хамтарч шалгах Ажлын хэсэг байгууллаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 15-нд болж, Зэвсэгт хүчний ... дугаар ангид алба хаагч амиа алдсан асуудлаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын мэдээллийг сонслоо.
Ерөнхий сайд Зэвсэгт хүчний анги салбарт удаа дараа харамсалтай үйл явдал гарч байгаа учраас Хүний эрхийн үндэсний комисстой хамтран хяналт, шалгалт хийх Ажлын хэсэг байгуулж, шалгалтын дүнгээ Засгийн газарт танилцуулахыг үүрэг болголоо. Тус Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ахална.
Цаг үе
Хилийн боомтуудын хоёрдугаар сард ажиллах цагийн хуваарь
Хилийн боомтуудын 2026 оны хоёрдугаар сард ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

Цаг үе
Баталгаат зам, гүүр, гармаар зорчихыг анхааруулж байна
Онцгой байдлын байгууллагад он гарсаар өнөөдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн 6 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу тухайн аймгийн Онцгой байдлынн газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 5 тээврийн хэрэгслийг татан гаргалаа.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см нэмэгдэж, 20-135 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ч зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс 5-40 см нимгэн байна.

Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна.
Иймд:
Гол мөрөн, нуурт битүү мөсөн бүрхүүл тогтсон ч нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж, мөсний даац хүн, мал болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтшиж, бэхжээгүй байгаа цаг хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй байх.
Цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг албаны эх сурвалжаас авах, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагах.
Явах чиглэлийн зам маршрутыг сайтар судлах, автомашин техник хэрэгслийн бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах, өөрийн болон бусдын амь насанд хохирол учруулах алхам хийхгүй байх.
Баталгаат зам гүүр, гармаар зорчихыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.
Цаг үе
Өнөөдөр цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлууд
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны нэгдүгээр сарын 23-ны Баасан гарагт цахилгаан эрчим хүчний “Хязгаарлалт хийх болзошгүй” байршлуудын хуваарийг танилцуулъя.
Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд дараах цагуудад зайлшгүй шаардлагатай бус цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, ТОГ-оо тохируулахыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна.
Эрчим хүчний системд аваарын горим үүсэхээс сэргийлэн нийслэлийн хэмжээнд тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн шийдвэрээр хуваарийн дагуу 1-ээс 1 цаг 30 минутын хугацаатайгаар хязгаарлах арга хэмжээ авч байна.
Гэхдээ нийслэлийн эрчим хүчний хэрэглээний ачааллын өсөлтөөс шалтгаалан зарласан зарим цагийн хуваарьт өөрчлөлт орж байгаа тул хэрэглэгчдээсээ гүнээ хүлцэл өчье.
Жич: Хязгаарлалт хийх цагууд нэмэгдэж орно.












-
Үзэл бодол2021/06/30
Багш, сурагчдыг холбосон medle.mn платформ нээлтээ хийлээ
-
Шударга мэдээ2019/12/09
“Ган үзэг 2019” оны тэргүүн наадмын ШИЛДГҮҮД тодорлоо
-
Улстөр нийгэм2020/11/06
Төмөр замын ачаа тээвэрлэлт өсч, зорчигч тээвэрлэлт буурчээ
-
Улстөр нийгэм2023/08/21
Ази, Номхон далайн орнуудын парламентчдын VII чуулган өнөөдөр болно
