Цаг үе
Төгөлдөр хуурчдын олон улсын уралдаанд амжилттай оролцсон багш, сурагчдад баяр хүргэв
Мөн энэ үеэр МУК-ийн Цөөхүүл хөгжмийн нэгдлийн эрхлэгч, мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш Г.Оюун-Эрдэнийг “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнав.
Уг уралдаанд:
Гран при буюу тэргүүн байрыг 4а ангийн сурагч Б.Гүен /Бэлтгэсэн багш Г.Оюун-Эрдэнэ/
Гуравдугаар байрыг 4а ангийн сурагч Б.Очир-Эрдэнэ /Бэлтгэсэн багш Т.Нямсүрэн/
Тусгай байрыг 7а ангийн сурагч Н.Саруул, 8а ангийн сурагч Т.Оюу /Бэлтгэсэн багш Н.Ганчимэг/
Тусгай байрыг 7а ангийн сурагч Б.Энхсаруул /Бэлтгэсэн багш Т.Нямсүрэн/ нар эзэлж 4а ангийн сурагч Т.Сэцэн /Бэлтгэсэн багш Т.Нямсүрэн/, 7а ангийн сурагч Б.Маргад /Бэлтгэсэн багш Г.Оюун-Эрдэнэ/ нар амжилттай оролцжээ. Цаг үе
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Банканд хуурамч ам.доллар солиулахыг завджээ
"Нэр бүхий банканд хуурамч валют илэрсэн" гэх дуудлага, мэдээлэл энэ оны 11-р сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал, нэр бүхий иргэн нь “Хуурамч 100 ам.доллар солиулахыг завдсан хэрэг”-ийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Сүүлийн үед тусгай тэмдэглэгээ, дардастай хуурамч валют буюу кино зураг авалт, үзүүлэнгийн зориулалттай долларыг банк, валют арилжааны төвүүдэд солиулахыг завдаж буй үйлдэл бүртгэгдэн, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
Иймд гадаад валют худалдан авах гэж буй иргэд заавал баталгаат байгууллагаар үйлчлүүлэхийг зөвлөж байна.
Цаг үе
Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол арваннэгдүгээр сарын 29-нд болно. Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн анхан шатны сургалт бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд эр цэргийн тангараг өргөсний дараа цэргийн эрдэмд суралцаж, эх орноо батлан хамгаалахад нэн чухал цэргийн мэргэжил эзэмшинэ.
Мөн аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дэмжлэгтэйгээр хугацаат цэргийн алба хаагч хүсвэл тухайн орон нутагтаа хэрэгцээтэй гагнуурчин, цахилгаанчин, үсчин зэрэг 10 гаруй мэргэжлийг давхар эзэмшиж байгаа аж.
Цаг үе
Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас манай улсад жил бүр 15-20 хүн нас бардаг

-
Улстөр нийгэм2022/09/05
БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу Монгол Улсад албан ёсны айлчл...
-
Цаг үе2024/10/17
Галт зэвсгээр хэвлий тус газарт нь буудаж гэмтээжээ
-
Улстөр нийгэм2025/01/10
“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэ...
-
Улстөр нийгэм2023/10/27
УИХ: Байнгын хороо, ажлын хэсгүүд хуралдана
