Цаг үе
Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас манай улсад жил бүр 15-20 хүн нас бардаг

Цаг үе
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Банканд хуурамч ам.доллар солиулахыг завджээ
"Нэр бүхий банканд хуурамч валют илэрсэн" гэх дуудлага, мэдээлэл энэ оны 11-р сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал, нэр бүхий иргэн нь “Хуурамч 100 ам.доллар солиулахыг завдсан хэрэг”-ийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Сүүлийн үед тусгай тэмдэглэгээ, дардастай хуурамч валют буюу кино зураг авалт, үзүүлэнгийн зориулалттай долларыг банк, валют арилжааны төвүүдэд солиулахыг завдаж буй үйлдэл бүртгэгдэн, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
Иймд гадаад валют худалдан авах гэж буй иргэд заавал баталгаат байгууллагаар үйлчлүүлэхийг зөвлөж байна.
Цаг үе
Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол арваннэгдүгээр сарын 29-нд болно. Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн анхан шатны сургалт бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд эр цэргийн тангараг өргөсний дараа цэргийн эрдэмд суралцаж, эх орноо батлан хамгаалахад нэн чухал цэргийн мэргэжил эзэмшинэ.
Мөн аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дэмжлэгтэйгээр хугацаат цэргийн алба хаагч хүсвэл тухайн орон нутагтаа хэрэгцээтэй гагнуурчин, цахилгаанчин, үсчин зэрэг 10 гаруй мэргэжлийг давхар эзэмшиж байгаа аж.
Цаг үе
Зэрлэг амьтдад зориулан био техникийн арга хэмжээ авч байна
Богдхан уулын дархан цаазат газрын Байгалийн экосистемийг хамгаалах, популяцийг тогтвортой хадгалах зорилтын хүрээнд биотехникийн арга хэмжээ үе шаттайгаар авдаг.
Энэ хүрээнд 2025 оны 11 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Богдхан уулын хамгаалалтын захиргааны албан хаагчид, байгаль хамгаалагчид Богдхан уулын буга, янгир, бор гөрөөс ихээр нутагладаг амуудад био техникийн арга хэмжээ авч, хужир тавилаа.
Ууланд цас их орж, зэрлэг амьтан идэш тэжээл хомс үеэр суурьшлын бүсэд, улмаар Улаанбаатар хот руу олноороо орж ирж байгаа тул иргэд, оршин суугчид, орчны бүсэд зорчиж буй аялагчид та бүхэнд амьтдыг цочоохгүй, үргээж, хөөхгүй байхыг анхааруулж байна.


-
Цаг үе2023/10/13
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
-
Шударга мэдээ2022/02/18
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын зөвлөл байгуулах талаар уул...
-
Улстөр нийгэм2022/01/28
“Зах” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна
-
Цаг үе2021/12/07
Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
