Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

Огноо:

,

2020 оны 01 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 16-21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн-Бэлчир орчим, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар 5-10  хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 6-8 хэм хүйтэн байна.

2020 оны 01 дүгээр сарын 28-наас 02 дугаар сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд Монгол-Алтайн уулсаар, 29-нд Хангай, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи   29-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 30-нд нутгийн зарим газраар, 31-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. 30-нд нутгийн баруун хэсгээр, 31-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна

Огноо:

,

Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ. 

Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна. 

Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.

Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцов

Огноо:

,

Нийслэлийн хэмжээнд он гарсаар шар өвс шатсан 48 дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна. Дуудлага мэдээллийн дийлэнх нь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй бөгөөд ил галын аюулгүй байдал хангаагүйн улмаас гал түймэр гарсан шалтгаан нөхцөлтэй байгаа юм. Дээрх 48 дуудлагын хоёрт буруутай этгээдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцлоо.
 
Тухайлбал 2024.04.19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн задгайд Иргэн Б шар өвс шатаасны улмаас 13 га орчим талбай гал түймэрт өртсөн зөрчлийн гомдол, мэдээллийг хүлээн авч Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16.2.1 дэх хэсэгт заасан “ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх” иргэний үүргээ биелүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтын дагуу нэг зуун нэгжээр торгосон.
 
Мөн 2024.04.29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн 15 дугаар гудамжинд зэргэлдээх 2 айлын хашаанд шар өвсний гал түймэр гарсан талаар зөрчлийн гомдол, мэдээллийг хүлээн авч, шар өвс шатаасан иргэн Д-д Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтын дагуу нэг зуун нэгжээр торгож тус тус хариуцлага тооцлоо гэж НОБГ-аас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Импортын цементийн Гаалийн албан татварын хувь, хэмжээг 5 хувь болгон буурууллаа

Огноо:

,

Засгийн газрын 2024 оны тавдугаар сарын 01-ний өдрийн ээлжит хуралдаанаар Импортын зарим барааны Гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт оруулав.

Цементийн үйлдвэрүүд түүхий эдийн болон түлшний нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн тул энэ оны бүтээн байгуулалтын ажилд шаардагдах цементийн хомсдол үүсэх нөхцөл бий болоод байна.

Иймд Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж  импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг 20 хувиас таван хувь болгон буурууллаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох