Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

21 мянга гаруй иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэв

Огноо:

,

Засгийн газрын хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцлээ. Олон хүүхэд төрүүлсэн болон ажилласан жилийн болзол хангасан нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмлээ. Тогтоолыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр шийдвэрлэв.

1991-1994 онд тэтгэвэр тогтоолгосон 44 мянган иргэний 21.2 мянга нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байна. Эдгээрийн 14.4 мянга буюу 68 хувь нь олон хүүхэд төрүүлсэн нөхцөлөөр, 3.8 мянга буюу 18 хувь нь ажилласан жилийн болзол хангасан үндэслэлээр эрт тэтгэвэр тогтоолгосон юм. Ажилласан жил цөөн, тэтгэврийн хэмжээ нь бага байгааг харгалзан дээрх 21.2 мянган иргэний тэтгэврийг нэмлээ.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Шударга мэдээ

Долоодугаар сард 2.2 тонн үнэт металл худалдан авлаа

Огноо:

,

Монголбанк 2020 оны 7 дугаар сард 2.2 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 13 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5.5 тн-р өссөн үзүүлэлт юм.  Монголбанкны нийт худалдан авсан 13 тн үнэт металлын 11.3 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.

2020 оны 7 дугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 81,7 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 169 кг үнэт металл худалдан аваад байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 815.6 кг үнэт металл худалдан авлаа.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 6 дугаар сард 167,504.44  төгрөг байлаа.

 

График 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

График 2. 1990-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2020 оны 7 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Нэгдүгээр ангид элсэн суралцахаар 10 мянган хүүхэд цахимаар бүртгүүлээд байна

Огноо:

,

2020 оны хичээлийн жилд 1-р ангид элсэн суралцах хүүхдүүдийг энэ жил нийслэлийн хэмжээнд цахимаар давхар бүртгэж байгаа бөгөөд одоогоор нийт бүртгүүлсэн хүүхдүүдийн 1/3 буюу 10 мянга гаруй нь цахимаар бүртгүүлээд байна.

Цахимаар бүртгүүлэхдээ ажлын өдөр 08.30-17.30 цагийн хооронд www.elselt@edu.mn, www.parent.edu.mn хаягаар бүртгүүлнэ. Бүртгэлтэй Холбоотой мэдээллийг 7577-8080 утсаар авах боломжтой.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Дорноговь аймгийн Шуурхай штаб хуралдаж байна

Огноо:

,

Дорноговь аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх цаг үеийн асуудлууд болон Улсын Онцгой комиссын 2020 оны 25 дугаар хурлын шийдвэрээр БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан Монгол Улсын 206 иргэдийг татан авах ажиллагааг зохион байгуулах, мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах талаар хэлэлцэж байна.

Эх сурвалж: Дорноговь Онцгой Байдлын Газар

Дэлгэрэнгүй унших

Санал болгох