Цаг үе
Түлш борлуулах цэгүүдэд хяналт тавин ажиллаж байна
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр нар мэдээлэл хийлээ.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Арванхоёрдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газрын улсын хяналтын 21 байцаагч утаа ихээр тогтож байгаа хэсэг, түүхий нүүрсний хяналт, сайжруулсан шахмал түлшний нөөц, хангалт, хүрэлцээнд хяналт тавьж ажиллалаа. Амралтын өдрүүдэд агаарын температур өдөртөө 20-25 хэм хүйтэн, салхи зүүнээс баруун урагш 6-8 м/сек хурдтай байсан. Сүхбаатар дүүргийн Бэлх, Сэлх, 7 буудал, Чингэлтэй дүүргийн Хайлааст орчим утаагүй, Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх, Сонгинохайрхан дүүргийн Толгойт, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооллын арын хэсэг, Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянга орчмоор утаа багатай, Сонгинохайрхан дүүрэг Баянхошуу, Сүхбаатар дүүрэг Дамбадаржаагийн эцсийн уулзвараас эхлэн утаа тогтож, улмаар 32-ийн уулзвар, 100 айл орчим утаатай, хотын төвөөр МУИС, Бага тойруу, Сүхбаатарын талбай хүртэл тархсан байдалтай байсан. Гэр хорооллын өндөрлөг газруудад утаа багатай байгаа нь хяналт шалгалтын хүрээнд ажиглагдсан” гэлээ.
Мөн нийслэлийн Онцгой комиссын даргын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Хяналт шалгалт зохион байгуулах тухай” 07 дугаар захирамжийн хүрээнд нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын байгууллагын нийт 24 албан хаагч зургаан техник хэрэгсэлтэйгээр өдөр бүр түлш борлуулах цэгүүдэд хөдөлгөөнт хяналт тавьж ажиллаж байгаа нь үр дүнгээ өгч борлуулагч нарын бөөнөөр болон картгүй түлш зарах асуудлыг зогсоосон. Гэр хорооллын өндөрлөг цэг буюу автомашин хүрэлцэн очих боломжгүй цэгүүдэд Батлан хамгаалах яам, Онцгой байдлын газраас туулах чадвар сайтай 28 /ЗИЛ-131/ автомашинаар өдөр бүр хөдөлгөөнт түгээлт хийж эхэлсэнээр иргэд түлшээ ойроос авч, түлш хүрэлцэхгүй байгаа иргэдэд хүрч, зөв зохион байгуулалттай ажил болсон гэж иргэд талархалтай байгаа гэв.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Цаг үе
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.
Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.
“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.
2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.
2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг үе
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.
Тодруулбал:
Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
.jpg?w=1000)
