Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Огноо:

,

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна.

Энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх боловч төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна.

Хур тунадас баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджийн орчим байх бол нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.

Муудалтын үеүдийн хувьд нэгдүгээр арав хоногийн эхэн үеэр нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас 2-5°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас 2-4°С-аар дулаан байх төлөвтэй байна. Харин гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, агаарын дундаж температур олон жилийн дунджаас 1-4°С-аар хүйтэн байх төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Агаарын температур нэгдүгээр арав хонгийн эхэн, хоёрдугаар арав хонгийн дунд үе, гуравдугаар арав хоногт олон жилийн дунджаас 2-3°С-аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав эхэн болон сүүл үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2-3°С-аар дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногт цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах магадлалтай байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байна.  Агаарын температур нэгдүгээр арав хонгийн эхэн, гуравдугаар арав хоногт үед олон жилийн дунджаас 2-3°С-аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоног ихэн болон сүүл үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хонгийн сүүл, гуравдугаар арав хоногт цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах магадлалтай байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хонгийн эхэн, гуравдугаар арав хоногт олон жилийн дунджаас 1-2°С-аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх төлөвтэй байна.  Хоёрдугаар арав хонгийн дунд үеэр бага зэрэг цас орох бол гуравдугаар арав хоногт цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах магадлалтай байна.  

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дундговь, Говьсүмбэрийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хонгийн эхэн, гуравдугаар арав хоногт олон жилийн дунджаас 2-3°С-аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх төлөвтэй байна. Гуравдугаар арав хоногт цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах магадлалтай байна. 

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

Тавдугаар сард хилийн боомтуудын амрах болон ажиллах цагийн хуваарь

Огноо:

,

Монгол Улсын хилийн боомтуудын 2024 оны тавдугаар сард ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. Уншигч та бүхэн хилийн боомтуудын ажиллах болон түр хаах өдрийг дараах хуваариас харна уу гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хоёрдугаар хэсгийг гүйцэтгэнэ

Огноо:

,

Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хоёрдугаар хэсгийг хийж гүйцэтгэнэ.

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Намьянжугийн гудамжны хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хоёрдугаар хэсэг буюу алдвартын уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэлх авто замыг 2024 оны тавдугаар сарын 1-ний өдрийн 22:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 3-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч нарт бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас зөвлөж байна. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 58 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 4 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 521 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 289 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 232 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 43 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 7 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар хууль зөрчсөн болохыг нь тогтоож нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлж ажиллалаа.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 58 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ” болон “Алтай улиастайн эрчим хүчний систем ТӨХК”-дад шаардлага хүргүүлж ажилласан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох