Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

318 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр болжээ

Огноо:

,

Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон хүний эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг хууль хяналтын байгууллага буруутай этгээдээр нөхөн төлүүлэх арга хэмжээг авна гэж Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан.

Энэ хүрээнд Тээврийн прокурорын газраас 2023 онд 318 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр болсон байна.

Тодруулбал, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 195 хэрэгт иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл бичиж, зам тээврийн ослын улмаас хохирсон хүний эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлын төлбөрийг тухайн гэмт хэрэг үйлдсэн хүнээс гаргуулахаар шийдвэрлүүлжээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

ЕБС-иудын хичээлийн жил 3 улиралтай болно

Огноо:

,

Боловсролын сайдын 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/01 тоот тушаалаар өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг батлав. Үүнийг сургуулиудад даруй хүргүүлэх аж. Хичээлийн шинэ жилийн бүтцийг эрт өгснөөр сургуулиуд бүтэн жилийнхээ тогтмол ажлын төлөвлөгөөг (ТАТ) боловсруулан, эцэг эх, сурагчдад эртхэн мэдээлэх боломжтой болно.

Үүний үр дүнд гэр бүлийн амралт, аялал, эцэг эхийн ажлын төлөвлөлтийг эртхэн хийх боломжтой болох юм. Бид хугацаа тулгасан, гэнэтийн цочроосон шийдвэр гаргахгүй байхыг анхаарч ажиллана.

Энэ хичээлийн жилийн төлөвлөлтийн нэг онцлог нь бие даалтыг оруулж ирсэн явдал болно. Бие даалтын хугацаанд музей, театр үзэх, 6 настнуудыг нүд, шүд, зүрх судасны оношилгоо, гамшгийн сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулах болно гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

30 дугаар сургуулийн хуучин барилгыг нурааж, шинэ сургууль барина

Огноо:

,

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн ЕБ-ын 30 дугаар сургуулийн хуучин барилгыг буулгаж, шинээр сургуулийн барилга барихаар болсон. Тиймээс тус сургуульд бүртгэлтэй барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах асуудлыг танилцууллаа.

Энэхүү барилга нь 1996 онд ашиглалтад орсон, гурван давхар, 3693 м/кв талбайтай юм. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр барилга нуралтад орж, даацын хийц эвдрэл гарч эхэлсэн, дулаан алдагдал ихтэй, шугам сүлжээнд тогтмол засвар үйлчилгээ хийж байгаагүйгээс мөн эвдэрсэн байна. Хуучин барилгыг нурааж, 11665 м/кв талбайтай шинэ сургуулийн барилга барих юм.  

Зөвлөлийн хуралдаанаас Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус 22 дугаар хуралдааныг 2024 оны долоодугаар сарын 24-ний өдөр хуралдуулахаар товлов. Хуралдаанаар дээрх болон бусад асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэж НИТХ-ын ХМТ-өөс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

2023 онд нийслэлийн өмчит 10 газар ашигтай ажиллажээ

Огноо:

,

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Ашиг орлогын хуваарилалт тогтоох тухай асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын 2023 оны санхүүүгийн тайлангийн цэвэр ашгаас 1 тэрбум 340 сая 522 мянган төгрөгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх юм. Нийслэлийн өмчит 15 газраас 10 нь 2023 онд ашигтай ажилласан байна.

Үүнд:

  • “Зорчигч тээвэр 3” -608,040.39 төгрөг,
  • Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар 2,422.31 төгрөг,
  • Өсвөр үе хүнс-679.09 төгрөг,
  • Хүнс хангамж төв 67,712.76 төгрөг,
  • Багачууд хүнс -26,919.52 төгрөг,
  • Асгат-53,470.50 төгрөг,
  • Хөрөнгө оруулалтын газар-312,834.37 төгрөг,
  • Хот төлөвлөлт судалгааны институт-124,992.80 төгрөг,
  • Гэрлэх ёслолын ордон -143,450.46 төгрөг тус тус төвлөрүүлнэ гэж НИТХ-ын ХМТ-өөс мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох