Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“XXI зуун-21 гранд” төслийн шалгаруулалт эхэллээ

Огноо:

,

Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн нь 2008 онд анх удаа бизнес эрхлэгчдэд зориулж, олон хэвлэл мэдээллийг хамруулсан зар сурталчилгааны кампанит ажлыг өрнүүлсэн. “GrandExpo” нэрээр эхэлсэн эл төсөл нь 11 жилийн хугацаанд олон зуун бизнес эрхлэгчийг бодит зар сурталчилгаагаар дэмжиж ирсэн билээ. Өнгөрөгч онд 10 жилийн ойгоо салбар, салбарын Grand50 байгууллагатай хамтран тэмдэглэсэн эл хамт олон энэ удаад XXI зууны Grand21-ийг нэрлэж, шагналыг ёслол төгөлдөр гардуулахаар зэхээд байна. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааны нэвтрүүлэг 21 телевиз, 100 гаруй сайтаар цацагдах аж.

Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгийн гишүүн байгууллагын тоо жилээс жилд нэмэгдэж ирсэн. Маркетингийн мэргэшсэн зөвлөхүүд компаниудтай нягт хамтран ажиллаж, бодит үр дүнд хүргэдэг онцлогтой. “GrandExpo”, “GrandAwards” наадамд шалгарч, зар сурталчилгаанд хамрагдаж ирсэн компаниуд өдгөө монголдоо топ татвар төлөгч, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, ганхашгүй байр суурьтай болж төлөвшжээ. Үүний зэрэгцээ жижиг, дунд үйлдвэрлэгчид, гарааны бизнес эрхлэгчдийг үргэлж дэмжиж ирсэн юм. Тус хүрээлэнгийн дэргэдэх “Ням ном” хэвлэлийн газар нь “50 Чухал хүн”, “Монголыг өөрчлөх хүмүүс” номыг анх удаа эрхлэн гаргасан. Эл номуудад бизнес, улс төр, соёл урлаг, спортын салбарын онцлох эрхмүүдийн хөрөг, ярилцлага багтсан байдаг. 2020 онд “50 Чухал хүн”, “Монголыг өөрчлөх хүмүүс” номын хоёр дахь ботийг хэвлэлтэд өгнө гэдгээ тэд мэдэгдлээ. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 2020.02.21-ний өдөр болох гэнэ. XVII жарны төмөр хулгана жилийг угтаж зохион байгуулагдах “XXI ЗУУН, 21 ГРАНД, 21 ТЕЛЕВИЗ” төсөлд бизнес эрхлэгчид ихээхэн ач холбогдол өгч байгаа сурагтай.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Огноо:

,

2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн  хүчитгэж  асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан. 

Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох