Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

“Хот мандал- нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Любляна хотноо болов

Огноо:

,

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Чойжин Ламын сүм музей болон Бүгд Найрамдах Словени Улс дахь Монгол Улсын Өргөмжит консулын газар хамтран Чойжин Ламын сүм музейн “Хот мандал – Нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэнг 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Бүгд Найрамдах Словени Улсын нийслэл Любляна хотын “Галлерей Бажато”-д нээв.

Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Словени Улсыг хавсран суугаа Элчин сайд М.Цэнгэг, Монгол Улсын Өргөмжит консул Матей Чер нар оролцож, үг хэлэв. Арга хэмжээнд Словенийн Гадаад хэргийн яам, Любляна дахь Дипломат төлөөлөгчийн газрууд болон Монгол Улстай хамтран ажилладаг төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд өргөнөөр оролцов.

Тус Гэрэл зургийн үзэсгэлэн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл Любляна хотын иргэд, жуулчид, олон түмэнд нээлттэй байна.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Урлаг спорт

Тавдугаар сарын 25-нд зам хаах зураглал

Огноо:

,

"Улаанбаатар марафон-2024" олон улсын гүйлтийн тэмцээний өдөр зам хаах зураглалыг танилцуулж байна. 

2024 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 06:00-18:00 цагийн хооронд дараах уулзвар, гудамж замуудад автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах юм.

Тодруулбал Д.Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж) Сөүлийн гудамж, Партизаны гудамж, Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Токиогийн гудамж, Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзварын Баруун дөрвөн замын уулзвар, Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын авто машины хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Монголын модон барилдааны тамирчид Ази тивээс 15 медаль хүртлээ

Огноо:

,

Узбекистан улсын Нукус хотод модон барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-19-нд болов.

Зургаа дахь удаагийн тэмцээнд Монголын 22 тамирчин эр бяраа сорин өрсөлдөхөд нэг алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медаль хүртсэн ба тэд багийн дүнгээр гуравдугаар байр эзэлжээ. Тэмцээнд зургаан орны нийт 178 тамирчин 23 жингийн ангилалд өрсөлдсөн бөгөөд тэмцээнийг манай улсаас Б.Даариймаа дэнсэлсэн байна.

Энэ тэмцээний өсвөрийн хөвгүүдийн 80 кг-ын жинд Б.Гарьд алт, 60 кг-д С.Баянсан мөнгө, 70 кг-п Б.Дөлгөөн хүрэл медаль хүртсэн бол охидын 60 кг-д Э.Орхонтамир, 70 кг-д Г.Гүндэгмаа нар хүрэл медаль хүртлээ.

Тэгвэл насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд Б.Мөнхтүшиг мөнгө, 70 кг-д М.Алтайбаатар, 75 кг-д М.Шындаулет нар хүрэл, эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Б.Чойсүрэндорж, 75 кг-д Д.Баасансүрэн, Н.Тайванжаргал, +85 кг-д Б.Эрдэнэтуяа нар хүрэл медаль хүртсэн байна. Мөн үнэмлэхүй жингийн эрэгтэйчүүдийн ангилалд М.Буяндалай мөнгө, Б.Мөнхтүшиг хүрэл медалийн тавцанд гарсан бол эмэгтэйчүүдийн үнэмлэхүй жингийн ангилалд Н.Тайванжаргал мөнгөн медаль хүртлээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

"Пиноккио" хүүхэлдэйн жүжгийн нээлт боллоо

Огноо:

,

Монгол Улсын Хүүхэлдэйн Театр-ын 2024 оны анхны шинэ уран бүтээл "Пиноккио" хүүхэлдэйн жүжгийн нээлт боллоо.

Бяцхан модон хүүхэлдэй "Пиноккио"-г Италийн нэрт зохиолч К.Коллоди дэлхий дахинд алдартай болгосноос хойш өдгөө хоёр дахь зууныхаа нүүрийг үзэх гэж байна. Худал ярих бүрд хамар нь урт болдог сахилгагүй хүүхэлдэйн сонирхолтой түүхийг хүүхэлдэйн олон төрлийг хөгжмийн зэмсэгтэй хослуулан хүүхэлдэйн театрын жүжигчдийн чадварлаг тоглолтоор үзэгчдийн хүртээл болгож байна.

“Про” театрт “Инээмтгий хүн” жүжгийн зураач, “Щелкунчик” жүжгийг найруулсан Монгол Улсын Хүүхэлдэйн Театр -ын найруулагч Б.Анхбаатар “Пиноккиогийн адал явдал” сонгодог зохиолыг анх удаа хүүхдийн жүжиг болгон тайзнаа амилууллаа хэмээн Соёлын яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох