Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Б.Мөнх-Эрдэнэ, Б.Бадамдорж нар сонгомол бөхийн төрлөөр олимпын эрхийн тэмцээнд оролцоно

Огноо:

,

Туркийн Станбул хотноо ирэх тавдугаар сарын 9-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах олимпын эрх олгох сүүлчийн буюу дэлхийн эрхийн тэмцээнд Монголын сонгомол бөхийн холбооны 2 тамирчин, дасгалжуулагчийн хамтаар оролцоно.
 
Тодруулбал, 60 кг-д Батхуягийн Мөнх-Эрдэнэ, 97 кг-д Балтмөнхийн Бадамдорж нар дасгалжуулагч С.Мөнхсүхийн удирдлага дор олимпын эрхийн төлөө өрсөлдөх гэж байна.
 
Б.Мөнх-Эрдэнэ хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн бөхийн чөлөөт барилдааны олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээнд амжилттай оролцож хагас шигшээд шалгарсан бол Б.Бадамдоржийн хувьд сонгомол бөхийн ААШТ-д хүрэл медалийн төлөө барилдаж, V байрт шалгарч байсан гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Урлаг спорт

Монголын модон барилдааны тамирчид Ази тивээс 15 медаль хүртлээ

Огноо:

,

Узбекистан улсын Нукус хотод модон барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-19-нд болов.

Зургаа дахь удаагийн тэмцээнд Монголын 22 тамирчин эр бяраа сорин өрсөлдөхөд нэг алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медаль хүртсэн ба тэд багийн дүнгээр гуравдугаар байр эзэлжээ. Тэмцээнд зургаан орны нийт 178 тамирчин 23 жингийн ангилалд өрсөлдсөн бөгөөд тэмцээнийг манай улсаас Б.Даариймаа дэнсэлсэн байна.

Энэ тэмцээний өсвөрийн хөвгүүдийн 80 кг-ын жинд Б.Гарьд алт, 60 кг-д С.Баянсан мөнгө, 70 кг-п Б.Дөлгөөн хүрэл медаль хүртсэн бол охидын 60 кг-д Э.Орхонтамир, 70 кг-д Г.Гүндэгмаа нар хүрэл медаль хүртлээ.

Тэгвэл насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд Б.Мөнхтүшиг мөнгө, 70 кг-д М.Алтайбаатар, 75 кг-д М.Шындаулет нар хүрэл, эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Б.Чойсүрэндорж, 75 кг-д Д.Баасансүрэн, Н.Тайванжаргал, +85 кг-д Б.Эрдэнэтуяа нар хүрэл медаль хүртсэн байна. Мөн үнэмлэхүй жингийн эрэгтэйчүүдийн ангилалд М.Буяндалай мөнгө, Б.Мөнхтүшиг хүрэл медалийн тавцанд гарсан бол эмэгтэйчүүдийн үнэмлэхүй жингийн ангилалд Н.Тайванжаргал мөнгөн медаль хүртлээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

"Пиноккио" хүүхэлдэйн жүжгийн нээлт боллоо

Огноо:

,

Монгол Улсын Хүүхэлдэйн Театр-ын 2024 оны анхны шинэ уран бүтээл "Пиноккио" хүүхэлдэйн жүжгийн нээлт боллоо.

Бяцхан модон хүүхэлдэй "Пиноккио"-г Италийн нэрт зохиолч К.Коллоди дэлхий дахинд алдартай болгосноос хойш өдгөө хоёр дахь зууныхаа нүүрийг үзэх гэж байна. Худал ярих бүрд хамар нь урт болдог сахилгагүй хүүхэлдэйн сонирхолтой түүхийг хүүхэлдэйн олон төрлийг хөгжмийн зэмсэгтэй хослуулан хүүхэлдэйн театрын жүжигчдийн чадварлаг тоглолтоор үзэгчдийн хүртээл болгож байна.

“Про” театрт “Инээмтгий хүн” жүжгийн зураач, “Щелкунчик” жүжгийг найруулсан Монгол Улсын Хүүхэлдэйн Театр -ын найруулагч Б.Анхбаатар “Пиноккиогийн адал явдал” сонгодог зохиолыг анх удаа хүүхдийн жүжиг болгон тайзнаа амилууллаа хэмээн Соёлын яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Монгол Улсад анх удаа спортын ачааллын дараах сэргэлт, нөхөн сэргээх эмчилгээ хийж эхэллээ

Огноо:

,

Спортын төв ордны өргөтгөлд Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн Ачааллын дараах нөхөн сэргээх эмчилгээний хэсгийн нээлт боллоо. 

Арга хэмжээнд Монгол Улсын сайд, ОНБТСҮХ-ны дарга Б.Бат-Эрдэнэ, Ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг, “Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох баг тамирчдыг дэмжих багийн ахлагч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Насантогтох, Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулийн захирал Ч.Зоригтбаатар тэргүүтэй хүмүүс оролцлоо.

Энэ барилгад засвар үйлчилгээ, орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмж худалдан авах зэрэгт улсын төсвийн нийт 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулсан байна.

Монгол Улсад анх удаа үүд хаалгаа нээж буй энэ төвд 10 төрлийн 20 гаруй тоног төхөөрөмж бий.

Онцолбол, "Targeted radiofrequncy" төхөөрөмж нь тамирчдын булчин амраах, эд эсийг сэргээх, хаван бууруулах, өвчин намдаах зэрэг үйлчилгээ үзүүлдэг бол Mergen аппарат нь хүний биеийн хэсгийг цочроох зорилгоор долгионы тусламжтайгаар өвдөлт намдаах зорилгоор ашигладаг юм. Монголын баг тамирчдын одоо үзүүлж буй амжилтыг нэмэгдүүлэхэд дээрх төхөөрөмжүүд жинтэй нөлөө үзүүлнэ гэж салбарын мэргэжилтнүүд дүгнэж байна.

Энэ үеэр Б.Бат-Эрдэнэ сайд “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн талаар төрийн дэвшүүлсэн томоохон бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд бид шинжлэх ухаанд суурилах ёстой. Тиймээс Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийг бид онцгойлон анхаарч, ажил авснаас хойших хугцааанд 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна” гэж тодотголоо.

Харин Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг “Спортын шинжлэх ухаан өндөр хөгжсөн улс орнуудтай өрсөлдөхүйц хэмжээний тоног төхөөрөмжөөр хангагдсанаар тамирчдын ажиллах чадвар нэмэгдэж, бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, бэлтгэлээс бэлтгэлийн хооронд дахь сэргэлтийг хурдасгах зэрэг давуу тал гарна” хэмээн тэмдэглэлээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох