Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Огноо:

,

Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн ажил 50 хувьтай үргэлжилж байна. Нэг талдаа 750 метр, нийтдээ 1.5 км үерийн далан барих юм. НЗД-ын нэгдүгэр орлогч Н.Мандуул болон холбогдох албаныхан 2024 оны наймдугаар сарын 10-ны өдөр тухайн байршилд ажиллалаа.

Голын түшиц хана “Т” хэлбэртэй байх бөгөөд хөрс болон усны ачааллыг хамгийн сайн авдаг.  Гулсалтгүйгээр хийх учраас ажлын талбай том. Иймээс тухайн орчмын байрнуудын шугам сүлжээ хөндөгдөж байгаа нь ажил удаашрах нэг шалтгаан болж байна. Ажлын трасст өртөөд байгаа шугам сүлжээг шилжүүлэхээр ажлын зураг төсөл хийж байгааг гэж “Билгүүн Монгол” ХХК-ийн "Сэлбэ Сэргэлт" төслийн удирдагч Р.Дамба хэллээ.

Мөн тэрбээр Натурын гүүрний хойд хэсэгт 130 метр түшиц хана хийнэ. Цутгалтын ажлыг ирэх долоо хоногоос хийж эхлэхээр төлөвлөсөн. Үерийн далангийн хөндлөн огтлол нь хамгийн багадаа 18 метрээс 40 метрийн өргөн байна. Иймээс үерийн далангийн зүүн хэсгийн ажлаа явуулахын тулд шороо болон элсээр шуудайлан далан барьж, голын урсцыг түр хаасан гэлээ.

Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Сэлбэ голын үерийн далангийн баруун талаар буюу 100 айлаас эхлээд багшийн дээдийн бүх хөрсний усыг дернажийн системээр цуглуулан Баянмонгол хорооллын хажуугаар гаргаж, Туул голруу нийлүүлдэг. Энэ шугам нь энд байгаа трасстай давхцаад байгаа учраас хаашаа шилжүүлэх талаар зөвшилцөж байна” гэв.

НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул “Сэлбэ голын түшиц ханыг барьж дууссаны дараа бүх шороогоо зөөн, голын урсцаа сайжруулна. Бидний дараагийн ажил бол голын баруун талын түшиц хана барих юм. Уг ажил зарим асуудлаас болоод хугацаа сунгагдаад байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үер, усны асуудал маш их байлаа. Үүнээсээ сургамж аван бүх даланг стандартад нийцүүлнэ” гэдгийг онцлов.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд таван байршилд үерийн хамгаалалтын даланг шинэчилж, зарим байршил шинээр барьж байна. Тухайлбал,  ХУД-ийн Жаргалантын аманд нэг км үерийн далан шинээр барьж байгаа бөгөөд ингэснээр АЕГ, Эх, нярай, эмэгтэйчүүдийн төв эмнэлэг үерийн эрсдэлгүй болох юм. Мөн өнгөрсөн жилийн үерээр Улиастайн гол орчимд хоёр байршилд үерийн хамгаалалтын далан эвдэрч, хавтангууд нь урссан. Дээрх байршилд үерийн хамгаалалтын даланг шинэчилж байна.  

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

“K-Смарт” авто замын цахим удирдлагын төсөл хэрэгжиж эхэллээ

Огноо:

,

Зам, тээврийн яам болон БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам, Олон улсын хөгжлийн тусламжийн байгууллагын (ODA) хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “K-Смарт авто замын менежментийн системд суурилсан улсын чанартай авто замын цахим удирдлагын нэгдсэн тогтолцоог бий болгох төсөл” хэрэгжиж эхэллээ.
 
Төслийн зорилго нь "К-Смарт" авто замын менежментийн системд суурилсан улсын чанартай авто замын цахим удирдлагын нэгдсэн,тогтолцоог бий болгож, авто замын удирдлагын тогтолцоог үр дүнтэй тогтвортой ажиллуулахад чиглэгдэх юм.
 
Төслийг 2024-2028 он хүртэл буюу 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр зорьж байна.
 
Төслийг БНСУ-аас Барилгын технологийн судалгааны хүрээлэн (KICT), Монгол Улсаас хүлээн авагч байгууллагаар “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ хамтран хэрэгжүүлнэ гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
 
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

ЭХЭМҮТ-ийн авто замыг хааж, шинэчилнэ

Огноо:

,

Баянгол дүүргийн Хасбаатарын гудамж буюу ЭХЭМҮТ-ийн авто замыг есдүгээр сарын 6-ны өдрийн 23:00 цагаас есдүгээр сарын 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нийслэлийн цэцэрлэгийн II шатны бүртгэлийг өнөөдөр E-Mongolia системээр авч эхэлнэ

Огноо:

,

2024-2025 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142.150 хүүхэд байна.

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг  төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аар дамжуулан хүлээн авч байгаа бөгөөд хоёр үе шаттай зохион байгуулж байна. Нэгдүгээр шатны цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг наймдугаар сарын 1-нээс эхлэн 18-ны өдөр хүртэл E-Mongolia системээр хүлээн авч нийт 105,044 хүүхэд хүсэлтээ ирүүлжээ.  

Хоёрдугаар шатны бүртгэлийг 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 15-ныг хүртэл E-Mongolia системээр хүлээн авах юм. Хоёрдугаар шатны бүртгэлд цэцэрлэгт бүртгэлгүй хүүхэд болон 1 дүгээр шатанд хүсэлтээ илгээж амжаагүй эцэг эх, асран хамгаалагчид, түр оршин сууж буй иргэд хүсэлтээ цахимаар илгээн нийслэлийн цэцэрлэгт хамрагдах боломжтой.

Түр оршин сууж буй иргэд амьдарч буй дүүргийнхээ хороон дээр Хүн ам өрхийн мэдээллийн систем ХАӨМС-д бүртгүүлсэн байх шаардлагатай.

Хэрвээ та E-Mongolia системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй байгаа тохиолдолд харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас зөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох