Улстөр нийгэм
ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Ховд, Баян-Өлгий аймагт авто осолд орсон иргэдэд яаралтай тусламж үзүүлжээ
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал, мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн сувилагч Б.Алтанцоож, жолооч М.Пүрэвбаатар нарын алсын дуудлагын баг наймдугаар сарын сүүлчээр Ховд, Баян-Өлгий аймагт ажиллаж, авто осолд орсон иргэдэд яаралтай тусламж үзүүлэн амь насыг нь аварсан байна.
Тухайлбал, Ховд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн гэмтлийн эмч Б.Батбулган, мэдээгүйжүүлгийн эмч Б.Батбаатар, мэдээгүйжүүлгийн сувилагч Н.Ганчулуун, мэс заслын сувилагч Ц.Отгонжаргал, туслах сувилагч Д.Ууганцэцэг нартай хамтран авто ослын улмаас цээжний хөндийн хавсарсан хүнд гэмтэлтэй өвчтөнд яаралтай мэс засал эмчилгээ хийжээ.
Мөн Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн төвийн гэмтлийн эмч А.Еркебек, мэс заслын эмч Е.Мурат, мэдээгүйжүүлгийн эмч Б.Ержан, мэдээгүйжүүлгийн сувилагч Ж.Еркетай, мэс заслын сувилагч Лена, асрагч Манар нарын хамт уушгины няцрал, олон хавирганы тогтворгүй хугаралтай, амьсгалын дутагдалд орсон өвчтөнд мэс засал эмчилгээг амжилттай хийсэн байна.
Өдгөө өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч, эмчийн хяналтад гарсан бөгөөд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг буцах замдаа осолд орсон зарим хүнд үзлэг хийж, орон нутгийн эмнэлгийн эмч нарт хүлээлгэн өгч, зөвлөгөө мэдээллээр хангасан байна гэж ГССҮТ-өөс мэдээллээ.
Улстөр нийгэм
Соронзон орны хувьслыг бүртгэх өндөр нарийвчлал бүхий станцыг байрлууллаа
Улстөр нийгэм
БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчилна
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож байна.
Ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд дарга Хань Жөн 2024 оны есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна.
Улстөр нийгэм
Тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох ажлыг нийслэлд шилжүүлж байна
Өнгөрсөн хоёрдугаар сарын 8-ны өдөр НИТХ-аас 18 дугаар тогтоолыг баталж, нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг нийслэлд буюу Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэх Зам, тээврийн сайдын тушаал гарсан юм.
Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 750 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Харин сэргээгдэх магадлалтай 55.400 тээврийн хэрэгслийн улсын дугаар бүртгэлтэй байгаа юм. Тодруулбал, дээр дурдсан 55.400 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэг, оношилгоонд ороогүй таваас дээш жил болсон гэсэн үг юм. Техникийн хяналтын үзлэг, оношилгоонд тэнцсэн тохиолдолд эдгээр авто машин хөдөлгөөнд оролцоно. Ингэснээр Улаанбаатар хотод өдөрт 800 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм.
Тиймээс тэг зогсолтоос урьдчилан сэргийлж, Зам, тээврийн сайдын тушаалын дагуу ажил хүлээлцэж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг өнөөдрөөс түр зогсоогоод байна.