Цаг үе
"Алтан намар-2024" өргөтгөсөн худалдаа болно
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд шинэ ургацын хүнсний ногооны “Алтан намар-2024” өргөтгөсөн худалдааг зохион байгуулах гэж байна.
Шинэ ургацын хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа маргаашнаас эхлэн долоо хоногийн хугацаатай Улсын их дэлгүүрийн урд талд хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжид гарна.
Энэхүү өргөтгөсөн худалдаанд дүүргийн өрхийн тариалан эрхлэгчдээс гадна Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Ховд аймгийн тариаланчид оролцож, эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ зэргийг худалдаална гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
Цаг үе
“K-Смарт” авто замын цахим удирдлагын төсөл хэрэгжиж эхэллээ
Цаг үе
ЭХЭМҮТ-ийн авто замыг хааж, шинэчилнэ
Баянгол дүүргийн Хасбаатарын гудамж буюу ЭХЭМҮТ-ийн авто замыг есдүгээр сарын 6-ны өдрийн 23:00 цагаас есдүгээр сарын 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэнэ.
Цаг үе
Нийслэлийн цэцэрлэгийн II шатны бүртгэлийг өнөөдөр E-Mongolia системээр авч эхэлнэ
2024-2025 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142.150 хүүхэд байна.
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аар дамжуулан хүлээн авч байгаа бөгөөд хоёр үе шаттай зохион байгуулж байна. Нэгдүгээр шатны цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг наймдугаар сарын 1-нээс эхлэн 18-ны өдөр хүртэл E-Mongolia системээр хүлээн авч нийт 105,044 хүүхэд хүсэлтээ ирүүлжээ.
Хоёрдугаар шатны бүртгэлийг 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 15-ныг хүртэл E-Mongolia системээр хүлээн авах юм. Хоёрдугаар шатны бүртгэлд цэцэрлэгт бүртгэлгүй хүүхэд болон 1 дүгээр шатанд хүсэлтээ илгээж амжаагүй эцэг эх, асран хамгаалагчид, түр оршин сууж буй иргэд хүсэлтээ цахимаар илгээн нийслэлийн цэцэрлэгт хамрагдах боломжтой.
Түр оршин сууж буй иргэд амьдарч буй дүүргийнхээ хороон дээр Хүн ам өрхийн мэдээллийн систем ХАӨМС-д бүртгүүлсэн байх шаардлагатай.
Хэрвээ та E-Mongolia системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй байгаа тохиолдолд харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас зөвлөж байна.
-
Үзэл бодол2023/05/04
“Төрийн албан хаагчийн хандлага, ёс зүйн өөрчлөлт бүтээмжид нөлөөлөх нь&rd...
-
Шударга мэдээ2022/01/31
Зуунмод-Улаанбаатар чиглэлд тээвэрлэлт хэвийн үргэлжилнэ
-
Цаг үе2024/04/08
Дүүжин тээврийн хоёрдугаар шугамыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс "Шангрил...
-
Шударга мэдээ2021/01/06
Өмнөговь аймгийн Онцгой комиссын хуралдаан боллоо