Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Нийслэлийн хэмжээнд шарилж устгал хийж байна

Огноо:

,

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2022 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулах бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах тухай” А/08 дугаартай тушаалын дагуу нийслэлийн есөн дүүрэгт шарилж устгалын ажил зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд “Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулах шарилж устгах ажлын удирдамж”-ийг батлан, дүүргүүдэд хүргүүлж, хөл газрын ургамлыг тайрах, таналт хийх ажлыг зохион байгуулах үүрэг чиглэл өгсөн юм.

Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 10234 аж ахуй нэгж, байгууллагын 34604 ажилтан, алба хаагчид шарилж устгах ажилд оролцож, нийтийн эзэмшлийн 1,461,565 ам метр талбайгаас 1952 тонн шарилжийг түүж, цэвэрлэн, төвлөрсөн хогийн цэгүүдэд зөөвөрлөн, устгаад байна. Шарилж устгалын ажлын эхний үе шатыг зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулсан. Харин хоёрдугаар үе шатыг өчигдөр буюу наймдугаар сарын 1-нээс эхэлсэн бөгөөд  наймдугаар сарын 13-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

Шарилж устгах ажил нь хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулах, хөл газрын ургамлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайрах, таналт хийх байдлаар ургалтыг зогсоох, иргэдэд нэгдсэн мэдлэг, зөв ойлголтыг өгөх цэвэрлэгээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой байдаг.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Шударга мэдээ

Золбин нохой, муурын устгалын аргыг өөрчлөх шаардлагатай байна

Огноо:

,

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр боллоо. 

Зөвлөгөөний үеэр Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Золбин нохой, муур олон болж байна. Үүнд анхаарал хандуулахгүй бол болохгүй нь. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор арга хэмжээ зайлшгүй авах шаардлагатай байна” хэмээсэн. Мөн дүүргийн Засаг дарга нар үүнтэй санал нэг байсан бөгөөд золбин, нохой, муурын устгалын аргыг өөрчлөх шаардлагатай байгааг онцолж байлаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Нэг хэсэг мөнгөний асуудалтай холбоотойгоор нохой устгалын ажил зогссон байсныг сэргээсэн. Нэг нохой устгах зардал 12 мянган төгрөгийг 16 мянган төгрөг болгох саналыг холбогдох байгууллагаас илрүүлсэн. Нийслэлийн хэмжээнд дөрвөн компани нохой устгадаг. Цаашид Цагаан даваанд нохойг унтуулдаг үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. Буу барьж нохой устгах нь зохисгүй болоод байна” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

ЕБС-ын хоёрдугаар улирлын хичээл өнөөдөр эхэлнэ

Огноо:

,

Ерөнхий боловсролын сургуулиудын  хоёрдугаар улирлын хичээл өнөөдөр эхэлнэ.  Харин 2 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд буюу сар шинийн өдрүүдэд сурагчид амарна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

13А маягтыг цахимд шилжүүлэх туршилтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

Огноо:

,

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон яамдын газар хэлтсийн дарга нар, хоёр сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд эрүүл мэндийн салбарын цахим шилжилттэй холбоотой тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилгоор уулзаж, санал солилцлоо.

Эрүүл мэндийн салбарт сүүлийн 30 жилийн хугацаанд 37 программ ашиглан үйл ажиллагаа явуулж байна.  Эдгээр программ хангамж, мэдээллийн систем, мэдээллийн сангийн эх үүсвэр хооронд өгөгдлийг эрүүл мэндийн мэдээлэл солилцооны нэгдсэн платформ HIER-ээр дамжуулан нэг стандартаар солилцоход хоёр тал онцгой анхаарч ажиллаж байна.

Иргэд анхан шатны эрүүл мэндийн төвөөс лавлагаа шатлалын эмнэлэгт хандахын тулд зайлшгүй авах шаардлагатай байдаг 13А маягтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг энэ сарын 30-наас туршилтын журмаар нэвтрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд туршилтын нэг сарын дараагаас бүрэн хэрэгжүүлж эхэлнэ.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс 13А маягтыг цахимд шилжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг бий болгоход анхаарч тодорхой асуудлуудыг шийдвэрлэсэн. Цаашид хоёр яам хамтарч эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлуудыг үе шаттай хийнэ гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үзэл бодол8 цаг 49 минут

Төрийн банк “Хүндэтгэлийн аян-2023”-аа зарлаж байна

Улстөр нийгэм15 цаг 48 минут

АТГ: Эрүүгийн 12 хэрэг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв

Урлаг спорт15 цаг 49 минут

“Гайхамшиг үзэгдэл” баримтат киноны нээлт өнөөдөр болно

Шударга мэдээ15 цаг 52 минут

Золбин нохой, муурын устгалын аргыг өөрчлөх шаардлагатай байна

Цаг үе15 цаг 59 минут

МИАТ: Бээжин чиглэлд тогтмол нийслэг үйлдэж эхэллээ

Улстөр нийгэм16 цаг 3 минут

Г.Занданшатар: Тэгш, шударга татварын тогтолцоог бэхжүүлснээр баялги...

Үзэл бодол16 цаг 7 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуу...

Цаг үе16 цаг 9 минут

Автомашины нүүрсэн яндан хулгайлдаг 45 хүнийг баривчилжээ

Цаг үе16 цаг 19 минут

Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журмын төсөлд санал авч бай...

Цаг үе16 цаг 28 минут

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурн...

Санал болгох