Цаг үе
Түүхий нүүрс хэрэглэсэн зөрчил илрүүллээ

Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд цагдаагийн байгууллагаас эргүүл, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.
Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид энэ сарын 18, 20-нд хяналт, шалгалтаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн амны зам орчим баригдаж буй объектод 711.35 кг буюу 27 шуудай түүхий нүүрс, дээрх хорооны Нүхтийн задгайд 300 кг орчим түүхий нүүрс хэрэглэсэн зөрчлийг илрүүлж Хан-Уул дүүргийн шуурхай штабын бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч, хураагдсан түүхий нүүрсийг Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1118 дугаар захирамжийн дагуу Амгалан дулааны цахилгаан станц ХХК-ны хашаанд төвлөрүүлжээ.
Түүнчлэн иргэдэд Засгийн газрын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлж, агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.
Цаг үе
"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалт орон даяар эхэллээ
Эхний шатны санал асуулга 2023 оны 1-р сарын 26-наас 2-р сарын 2-ныг дуустал үргэлжилнэ.
Санал асуулгад түүвэрт сонгогдсон 157 нэгжийн 1570 иргэн хамрагдах бөгөөд статистикийн байгууллагаас тусгайлан бэлтгэсэн 77 мэдээлэл цуглуулагч ажиллаж байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Цаг үе
УБТЗ уурхайчдын вагон захиалгыг 100 хувь хангаж байна
УБТЗ нь нийгмийн хариуцлагын хүрээнд дулааны цахилгаан станцуудын вагон хангалт, нүүрс тээврийг бүрэн хариуцдаг. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот, төвийн бүсийн эрчим хүчний нийт хэрэглээний 70 хувь УБТЗ-аас шууд хамааралтай байдаг юм. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод суурьшлийн бүсүүд нэмэгдэхийн хэрээр нийслэлийн цахилгаан, дулааны хэрэглээ өсөх болсон.
Үүнийг дагаад ДЦС-уудын нүүрсний татан авалт ч нэмэгдсэн. Сүүлийн гурван жилийн орон нутгийн нүүрс тээврийн дүнг харвал, 2020 онд УБТЗ Шарын гол, Багануур, Шивээ-Овоо уурхайдаас ДЦС-ууд руу нийт 101207 вагоноор 6697680 тонн нүүрс тээвэрлэжээ. 2021 онд 106135 вагоноор нийт 7025801 тонн, 2022 онд 113212 вагоноор 7477957 тонн нүүрс тээвэрлэлээ.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Багануурын нүүрсний уурхай 1561 вагоны захиалга ирүүлснээс 2063 вагоноор хангаж, 1564 вагонд ачилт хийв. Шивээ-Овоогийн уурхай 1092 вагоны захиалга ирүүлнээс 1399 вагоноор хангажээ. Харин Шарын голын уурхай 637 вагон захиалга ирүүлснээс 780 вагоноор хангасан байна.
Эх сурвалж: "УБТЗ" ХНН
Цаг үе
Авлигатай тэмцэх ажлыг хэрэгжүүлэх санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг байгууллаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 25-нд болж, ”Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгын хүрээнд авлига, хүнд суртлыг арилгах аргачлал боловсруулах, олон нийтийн саналыг нэгтгэх, олон улсын сайн туршилга судалж, авлигатай тэмцэх ажлыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа.
Тус ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго ахалж, гишүүдээр Авилгатай тэмцэх газрын дэд дарга Г.Азжаргал, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж, Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзул, Тагнуулын ерөнхий газрын Дэд дарга С.Хүрэлчулуун, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга,Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул, Шинэ сэргэлтийн бодлогын “Хурдасгуур” төвийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн нар ажиллана.
Сэтгэгдэл