Цаг үе
Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын 2020 оны 1 дүгээр сарын 2-ний өдрийн 01 дүгээр хурлын тэмдэглэл, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн “Шинэ коронавирусийн халдварын болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах тухай” 1-04/01 дугаар албан даалгавар, 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 01-А/26 дугаар захирамжийн хэрэгжилтэд хуулийн хүрээнд хяналт тавих, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангахад зорилгоор Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу хамтарсан нэгдсэн болон хэсэгчилсэн хяналт шалгалт тандалтыг зохион байгуулан ажиллаж байна.
2020 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр ажлын хэсэг “Тээвэр Дархан” ХК-ний Буян, Шинэ Дархан, Алтан сагс, Шинэ орчин зах, “Мөнх халдун” ХХК-ны Шинэ Дархан ОУХТөв, “Номин тав трейд” ХХК-ны Дархан салбар Номин худалдааны төв, Автовокзал дээр ажиллаж захирамж, албан даалгаврын хэрэгжилтэд хяналт хийж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөгөө өглөө.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ
Цаг үе
Шинэ авто замын гэрэлтүүлэг, тохижилтыг зургаадугаар сарын 15-нд бүрэн дуусгана
Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, ДЭМА эмнэлгийн хойд талаар Нарны хороолол хүрэх авто замыг барьж, зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын 1-нд нээсэн.
Энэ авто зам 680 метр урт бөгөөд Алтай хотхон, Нарны гүүрний ачааллыг хуваалцаж, Нарны хорооллоос Алтай хотхон руу шууд нэвтрэх боломжийг бүрдүүллээ.
Шинэ авто замын гэрэлтүүлэг, тохижилтын ажлыг зургаадугаар сарын 15-нд бүрэн дуусгах юм.

Цаг үе
Улаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийг судална
"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод Монгол Улсад цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтэц, цэнэглэх станцыг барих талаар тусгасан байдаг. Энэ хүрээнд нийслэл дэх “Ногоон өртөө” төслийн ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
Ажлын хэсгийн хуралдаанаар Улаанбаатар хотод сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийн судалгааг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Түүнчлэн Улаанбаатар хотод цахилгаан машин цэнэглэх ногоон өртөө барих “Ногоон өртөө” төслийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын талаар зөвлөлдөв.
“Ногоон өртөө” төслийн үр дүнд авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй бохирдлын хэмжээг бууруулж, агаар болон чанарын хяналт, шинжилгээний чадавхыг сайжруулах юм.

Цаг үе
Эмнэлгийн орчин дахь эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарсан үнэлгээ хийлээ
Үйлчлүүлэгч, ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн орчин дахь болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Шадар сайд болон Эрүүл мэндийн сайдын албан даалгаврын хэрэгжилтийн хүрээнд хамтарсан уулзалт, эрсдэлийн үнэлгээг зохион байгууллаа.
Уулзалтад Эрүүл мэндийн сайдын багцын хөрөнгөөр барилга, байгууламжийн засварын ажил гүйцэтгэж буй компаниудын удирдлагууд оролцож, барилгын ажлын үеийн аюулгүй байдал, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зөвшилцөв.
Мөн “Эрсдэлийг илрүүлж – Аюулгүй байдлыг хангая” сарын аяны хүрээнд холбогдох алба, нэгжийн удирдлага, инженер, мэргэжилтнүүд хамтран байгууллагын дотоод болон гадаад орчинд эрсдэлийн үнэлгээ хийлээ. Үнэлгээгээр дулаан, усны шугамын худгуудын бүрэн бүтэн байдал, автомашины орц гарц, налуу зам, шат, хашлага, явган хүний зам талбай, цахилгааны кабелийн ил гаралт, авто зогсоолын тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлгийн нөхцөл зэрэг эрсдэл үүсгэж болзошгүй хүчин зүйлсийг шалгаж, шаардлагатай арга хэмжээг тодорхойлов.
Хамтарсан үнэлгээний үр дүнд илэрсэн эрсдэл, зөрчлийг арилгах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд аюулгүй орчныг бүрдүүлэх ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлэн зохион байгуулж байна.
-
Цаг үе2025/06/27
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Улстөр нийгэм2022/11/29
Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав
-
Цаг үе2021/07/06
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
Цаг үе2024/02/23
Шинэ Яармаг цогцолбор хорооллын үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж байна
