Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Хоёрдугаар сард 2, 7-гоор төгссөн улсын дугаартай автомашины татварыг төлнө

Огноо:

,

Автомашины тань улсын дугаарын сүүлийн тоо 2 болон 7-гоор төгссөн бол та хоёрдугаар сард багтаан татвар төлөх ёстой. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй.

Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч, тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч нь өөрийн харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.e-tax.mta.mn цахим хуудсаар дамжуулан, цаг хугацаагаа хэмнэж, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломжтой.

Иргэн та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай. Эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа шалгуулж, тамга даруулан баталгаажуулах боломжтой юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Улстөр нийгэм

Т.Доржханд: ХҮН-ийг АН-тай хамтраагүйнх нь төлөө Ерөнхийлөгч хуулийн хайчиндаа орууллаа

Огноо:

,

Сонгууль бүрийн өмнө л сонгогдох эрхээ хасуулж байдаг нэгэн өрөвдмөөр намтай болжээ. Энэ удаагийн Орон нутгийн сонгуульд ч ХҮН намынхан нийслэлд нэр дэвшүүлэх эрхээ шүүхийн шийдвэрээр хасуулжээ.

ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дарга П.Наранбаярыг хууль бусаар томилсон хэмээн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаснаар  үйл ажиллагааг түдгэлзүүлэх шийдвэр гаргаад байна.

ХҮН-д үүсээд байгаа энэ асуудал анхных биш. Өмнө нь 2016 оны УИХ-ын сонгуулиар хоёр дарга нь тамгаа булаацалдсанаар сонгуульд оролцох эрхээ хасуулж байлаа. Тухайн үед үүнийг МАН, АН-ынхан хагалан бутаргалаа хэмээн хардаж байсан.  Харин энэ удаагийнханд Нийслэлийн АН-ыг удирдан сонгуульд оролцож байгаа Д.Пүрэвдаваагаар дамжуулан Ерөнхийлөгч Х.Баттулга оролцсон хэмээн ХҮН намын удирдлагууд мэдэгдэж байна.

УИХ-д сонгогдсон Т.Доржханд , “Бид хэн нэгэнтэй хүчээр нэгдэж сонгуульд орохгүй ээ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.  Бид хэн нэг даргын хэрэгсэл биш ээ. Хэрэв та нар бидэнтэй хамтарч сонгуульд орохгүй бол хуулийн хайчиндаа оруулж сонгуульд оролцуулахгүй гэдэг мессэжийг тов тодорхой өглөө гэж харж байна. Маш тодорхой хэлэхэд АН дээр МАХН+ ШИНЭН нам нэгдсэн. Бидэнд бас энэ байдлаар хандсан. Түүнийг бид маш эвтэйхнээр энэ бол тохиролцоо биш. Хэн нэгнийг ялахын тулд бид хүчээр хамтарч болохгүй. Үнэт зүйл зарчим дээрээ сууриалаад явах учиртай ювм аа гэсэн хариулт өгсөн. Харамсалтай нь хэдэн нөхөр  ямар ч аргаар хамаагүй хүчээр засгаа авахаар улайрч шүүхийг ашиглаж байна гэж харж байна. Тиймээс өнөөдөр бид ардчиллыг хамгаалах нь үнэ цэнэтэй юм у, эсювэл хэн нэгэн хэсэг бүлэгтэй хамтраад ялах нь чухал юм уу гэдэг сонголт дээр байгаа. Бид хэн нэгтэй наймаа хийх гэж улс төрд ороогүй.  Шууд хэлье. АН энэ бүхний ард талд Монгол Улсын Ерөнхийлөгч байна гэж бид хардаж байгаа. Халтмаагийн Баттулга та 2021 онд дахин Ерөнхийлөгч болно гэж бодож, улс төрийн бүх намыг өөрийнхөө тоглоомын дүрмээр явуулна гэж байгаа бол ҮГҮЙ шүү. Бид хэний ч хараат бусаар шийдвэрээ гаргаж явна” хэмээн мэдэгдлээ.

Нийслэлийн ХҮН-ын дарга Наранбаяр, “Монгол Улсын Шүүх хэний дохиураар ажиллаж, яаж улстөрждөгөө харууллаа. Захиргааны хэргийн шүүхийн шүүгч захирамж гаргаад бүхэл бүтэн улстөрийн намыг сонгуульл оролцох эрхгүй болгож, сонгогчдын эрхэнд халдлаа. Ардчиллыг булшилсан хар өдөр эхэлж байгаад туйлын их  харамсаж байна. Өнөөдөр АН  ардчилын тулгуур зарчмыг уландаа гишгнэснээ харууулаа. Монгол Улсын Шүүх Ерөнхийлөгчийн  дохиураар ажиллалаа. Энэ бол Ерөнхийлөгчийн зөвлөх, Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваагийн хийж байгаа ажил” гэлээ.

Үйл явдал цаашид хэрхэн өрнөхөөс хэн ХҮН-ийг хуулийн хайчинд оруулсан нь тодорхой болно.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Улсын онцгой комиссын шуурхай бүлэг Өмнөговь аймагт ажиллав

Огноо:

,

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцах, гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан ШУУРХАЙ БҮЛЭГ манай аймагт ажиллав.
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар болон аймаг орон нутгийн удирдлагууд тулгамдсан асуудлыг хөндсөн юм.Тухайлбал:
 
✅Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх
✅Отор нүүдэл ихтэй газарт худаг ус гаргах
✅Мал мах худалдаалах
✅Хил боомтод ажиллаж байгаа төрийн албан хаагчид болон жолооч нарын нийгмийн асуудал
✅ЭМБ-ын унаа тэрэг, эмч ажилчдын нийгмийн асуудал зэргийг хөндөж Улсын онцгой комисст уламжлан асуудлыг шийдэж ажиллахаар болов.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар тойрогтоо ажиллаж байна

Огноо:

,

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар тойрогтоо ажиллаж байна. Аймгийн 15 сумаар явж иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, төрийн болон төсөвт байгууллагын өмнө тулгамдсан асуудал, өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн байдалтай биечлэн танилцсан юм.
Уулзалт хурлаас гарсан ард иргэдийн санал, шийдвэрлэвэл зохих асуудлыг аймгийн удирдлагуудад уламжлан улс, орон нутгийн төсөвт оруулах боломж шийдлийн талаар санал солилцов.

 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох