Цаг үе
Онцгой байдлын байгууллагаас долоон хурандаа цолтон төрлөө
Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 104 жилийн ойг угтан Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар Онцгой байдлын байгууллагаас долоон хурандаа цолтон төрлөө.

Тодруулбал, ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Лхагвасүрэн, Холбоо, мэдээллийн технологийн газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Содномрагчаа, Архангай аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Цэрэндорж, Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Г.Эрдэнэбат, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Одонбаяр, НОБГ-ын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Төмөрмандах, ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд хурандаа Б.Энхтүвшин нарт хурандаа цол олгосон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 136 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн алба хаагчдад цэргийн цол олгох журам”-ыг үндэслэн ахлах офицерын хурандаа цолыг ЗХЖШ-ын даргын тушаалаар жилд хоёр удаа олгодог болсон билээ.
Цаг үе
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.
Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.
“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.
2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.
2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг үе
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.
Тодруулбал:
Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
.jpg?w=1000)
-
Улстөр нийгэм2022/04/18
Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргалаа
-
Урлаг спорт2022/03/28
“Франц хэлтэн орнуудын хотхон” үзэсгэлэн яармаг боллоо
-
Цаг үе2024/07/17
Нийслэлийн 18 байршилд 15.6 км дулааны магистраль шугамыг шинэчилж эхэллээ
-
Цаг үе2023/08/11
Дотоод худалдааны салбарын борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 21.0 хувиар өс...
