Бидэнтэй нэгдэх

Цаг үе

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.06.26/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

· Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/

· Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах тухай

· Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/

10.00

“Их хуралдай”

· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 3 гишүүн 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/

· Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын 26 гишүүн 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/

· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүн 2025.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/

· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 40 гишүүн 2025.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/

· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 10 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/

· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын 9 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/

14.00

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

Огноо:

,

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн нүүрсний хэрэглээг халж, шингэрүүлсэн хийгээр халаалтыг нь шийдлээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал боловсролын салбар дахь ногоон шилжилтийн сайн жишээг онцолж өнөөдөр /2026.10.28/ тус сургуульд ажиллалаа. Нэг сургуулийг уурын зуухаас чөлөөлөхөд 100 гаруй айлын яндан буулгасантай тэнцэх үр дүн гарч байгааг Ерөнхий сайд тэмдэглээд сургуулийн хамт олон болон төсөл хэрэгжүүлэгчдэд баяр хүргэж, амжилт хүслээ. 

Нийслэлийн 149 дүгээр сургууль хоёр зуух галлаж, жилд дунджаар 420 тонн нүүрс түлдэг байжээ. Шингэрүүлсэн хийн зуух ашигласнаар агаарын бохирдол буурахад нэмэр болох төдийгүй хүүхэд эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөл бүрдэж байна. 

Төсөл хэрэгжүүлэхэд төсвөөс мөнгө зарцуулаагүй, Засгийн газраас хэрэгжүүлж буй татварын хөнгөлөлтийн бодлогоор санхүүжилтийг шийджээ.

Төслийн өртөг 860 сая төгрөг. Энэ зардлыг “Саусгоби сэндс” ХХК аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нэг хувийн хөнгөлөлтийн хүрээнд санхүүжүүлсэн бол гүйцэтгэгчээр “Газком” ХХК ажиллажээ. Тоног төхөөрөмж угсарч, хийн зуухыг ашиглалтад оруулахад хоёр сарын хугацаа зарцуулсан байна. 

“Газком” компани Чингэлтэй дүүргийн 117, Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургуулийн уурын зуухыг шингэрүүлсэн хийн түлшний технологид шилжүүлсэн бөгөөд 2018 оноос хойш 50 гаруй байршилд уурын зуух буулгаж хийн түлш нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлжээ. 

2025 онд нийслэлийн 13 байршилд 27 уурын зуухыг шингэрүүлсэн хийн халаагуурт шилжүүлж  6300 тонн нүүрсний хэрэглээг халсан. Энэ нь 1,400 гаруй айлын яндантай дүйцэх хэмжээний бохирдлын эх үүсвэрийг арилгасан үзүүлэлт гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

АНУ: Крипто хөрөнгө холигч үйлчилгээнд тавих хяналтын дүрмийг сэргээхийг уриалав

Огноо:

,

Крипто хөрөнгө холигч үйлчилгээ (crypto mixer буюу Convertible Virtual Currency mixing service) нь криптовалютын гүйлгээний эх үүсвэр, хүлээн авагч болон гүйлгээний дүнг нуун далдлахад ашиглагддаг үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээг ransomware буюу барьцаалагч програм ашигладаг кибер гэмт хэргийн бүлэглэлүүд, олон улсын хориг арга хэмжээнээс зайлсхийгчид, авлигад автсан албан тушаалтнууд болон мансууруулах бодисын хууль бус наймаачид өргөнөөр ашиглаж байна.

АНУ-ын хууль тогтоомжийн дагуу харилцагчийн хөрөнгийг хяналтдаа авч үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээний алба (FinCEN)-нд бүртгүүлж, харилцагчийн мэдээллийг баталгаажуулах зэрэг үүрэг хүлээдэг. Эдгээр шаардлага нь гүйлгээний эх үүсвэр болон оролцогчдыг нуун далдлах зорилготой крипто хөрөнгө холигч үйлчилгээний үндсэн шинж чанартай шууд зөрчилддөг байна. Үүний улмаас АНУ-д ийм төрлийн үйлчилгээг нууцаар эрхэлсэн этгээдүүдийг мөнгө угаах болон холбооны бусад гэмт хэрэгт буруутган, эрүүгийн хариуцлагад татсаар иржээ.

Хэдийгээр олон улс орон крипто холигч үйлчилгээнд хяналт тавьж, хязгаарлалт тогтоож байгаа боловч эрх зүйн зохицуулалт нь дэлхий даяар ижил түвшинд байж чадахгүй байна. Үүний улмаас АНУ-ын иргэд гадаад улсад үйл ажиллагаа явуулдаг холигч үйлчилгээг ашиглан криптовалютын гүйлгээнийхээ эх үүсвэр, чиглэлийг нуун далдлах боломж нээлттэй хэвээр байна.

Байдены засаг захиргааны үед FinCEN-ээс хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг крипто хөрөнгө холигч үйлчилгээг ашигласан байж болзошгүй гүйлгээнд хяналт тавих дүрмийн төсөл боловсруулжээ. Уг төсөлд АНУ-ын санхүүгийн байгууллагууд гадаадын ийм үйлчилгээтэй холбоотой сэжигтэй гүйлгээг илрүүлснээс хойш 30 хоногийн дотор мэдээлэх үүрэг хүлээхээр тусгасан байв. Гэвч 2026 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Трампын засаг захиргаа уг дүрмийн төслийг албан ёсоор татан авчээ. Үүний зэрэгцээ 2020 оноос хэлэлцэгдэж ирсэн, хэрэглэгч өөрөө хянадаг крипто хэтэвч (self-hosted wallet)-ээр хийгдэх гүйлгээг тайлагнаж, мэдээлэхтэй холбогдуулан өөр нэг дүрмийн төслийг мөн ийнхүү цуцалсан байна.

Үүнтэй холбогдуулан “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын АНУ дахь салбараас 2026 оны 10 дугаар сарын 8-ны өдөр FinCEN-д албан бичиг хүргүүлж, цуцлагдсан хоёр дүрмийн төслийг сэргээх, мөн дижитал хөрөнгийг хууль бус зорилгоор ашиглахтай тэмцэх аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авахыг уриалжээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Шударга үйлдэл-Миний бахархал” соён гэгээрүүлэх аяныг Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулав

Огноо:

,

Авлигатай тэмцэх газар, Боловсролын ерөнхий газар, Монголын сурагчдын холбоо хамтран хэрэгжүүлж буй “Шударга үйлдэл-Миний бахархал” соён гэгээрүүлэх аяныг 21 аймагт зохион байгуулж байна.

Уг аяны хүрээнд Орхон, Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг “Шударга ёсны өсвөрийн сургагч багш”-аар бэлтгэх сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дээрх хоёр аймагт нэгэн зэрэг зохион байгууллаа. Орхон аймгийн ерөнхий боловсролын 20 сургуулийн 100 сурагч, Сэлэнгэ аймгийн 7 сургуулийн 97 сурагч, нийт 27 сургуулийн 197 сурагч хамрагдаж, үе тэнгийнхэндээ шударга зан үйлийг төлөвшүүлэх, зөв хандлага, эерэг нөлөөллийг түгээх арга зүйд суралцав. Сургалтыг Орхон аймагт таван сургуульд бүсчлэн, Сэлэнгэ аймагт ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд төвлөрүүлэн зохион байгуулсан бөгөөд аймгуудын Засаг даргын Тамгын газар, Боловсролын газрууд хамтран ажиллалаа.

Сургалтын хүрээнд сурагчдад үнэнч шударга, хариуцлагатай зан үйлийг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх, даалгавар болон шалгалтын үеэр бусдаас хуулахгүй байх, гаргасан алдаагаа үнэнээр нь хүлээн зөвшөөрөх, бусдын зүй бус нөлөөлөл, шахалтад хүндэтгэлтэйгээр татгалзаж сурах зэрэг ойлголт, чадварыг эзэмшүүлэхэд анхаарсан юм.

Сургалтыг сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохирсон тоглоомын болон оролцооны арга зүйд тулгуурлан дүрд тоглох, бодит нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, харилцан ярилцах, бичил сургалт зохион байгуулах зэрэг хэлбэрээр явуулж, сурагчид өөрсдөө сургалт хөтлөх арга барилд суралцсанаараа онцлог байв. Бэлтгэгдсэн өсвөрийн сургагч багш нар цаашид өөрсдийн сургуульд үе тэнгийнхэндээ зориулсан 15-20 минутын богино сургалт, хэлэлцүүлгийг бие даан зохион байгуулж, шударга ёсны талаарх мэдлэг, ойлголтыг түгээн дэлгэрүүлэхэд манлайлан оролцоно.

Түүнчлэн аяны хүрээнд “Шударга ёсны андгай өргөх”, “Нэг минутын хичээл” зохион байгуулах, “Шударга ёсны мод”, “Хуулалтгүй шалгалт” зэрэг санаачилгыг сургуулийн орчинд хэрэгжүүлж, хүүхэд хүүхдэдээ эерэгээр нөлөөлөх, шударга зан үйлийг эрхэмлэдэг соёлыг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах юм.

“Шударга үйлдэл-Миний бахархал” аяныг сурагчдын идэвх, оролцоо, манлайлалд тулгуурлан шударга ёсны үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, сургуулийн орчинд үнэнч шударга, хариуцлагатай, ёс зүйтэй хандлагыг төлөвшүүлэхэд чиглүүлж байна.

iaac

iaac

iaac

iaac

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе16 цаг 14 минут

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургу...

Шударга мэдээ16 цаг 17 минут

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

Шударга мэдээ16 цаг 19 минут

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Улстөр нийгэм16 цаг 25 минут

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүл...

Шударга мэдээ16 цаг 30 минут

Хөх хот, Улаанбаатар хотын ААН байгууллагууд 20 орчим тэрбум төгрөги...

Урлаг спорт16 цаг 35 минут

Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянз...

Урлаг спорт16 цаг 39 минут

Хүүхдийн найрал дууны наадмын гала тоглолт боллоо

Улстөр нийгэм16 цаг 45 минут

Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахы...

Цаг үе2026/10/28

АНУ: Крипто хөрөнгө холигч үйлчилгээнд тавих хяналтын дүрмийг сэргээ...

Шударга мэдээ2026/10/28

АВСТРАЛИ: Тэрбумтнуудын хөрөнгө ардчилсан улс төрийн тогтолцоог гажу...

Санал болгох