Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Монгол хүү АНУ-ын алдартай инээдмийн шоуны жүжигчин болжээ

Огноо:

,

Америкийн алдарт “Nickelodeon” телевизийн  инээдмийн шоунд Монгол хүү тэнцэж, албан ёсны жүжигчнээр ажиллахаар болжээ. Тус телевизийн уран бүтээлчид 1994-2005 онд “Saturday Night Live”-аараа 10 улирал тасралтгүй үзүүлж ирсэн “All that” инээдмийн шоугаа эргэн сэргээж байгаагаа зарласан байна.

Дэлхийн алдартай уг шоунд жүжигчнээр шалгуулахаар 12-15 насны 20 мянган хүүхэд өрсөлдсөнөөс АНУ-ын Чикаго хотод амьдардаг С.Чингүүн гэдэг Монгол хүү тэнцэж, “All That" шоуны албаны ёсны жүжигчнээр ажиллахаар болжээ.

Тэрбээр зөвхөн Монгол төдийгүй нийт Азиудын төлөөлөл болж “All That” шоунд нэгдэж байна. С.Чингүүн ширүүн өрсөлдөөн дундаас шалгарсан авъяаслаг хүүхдүүд болох Рийс Кадделл, Габриэл Грийн, Натан Жанак, Кейт Годфри, Райн Алесси, Лекс Лампкин нарын хамт тоглох гэнэ.

Шоуны эхний дугаар зургадугаар сарын 15-нд “Nickelodeon” сувгаар цацагдах юм байна. Олон улсын хэмжээний шоунд анх удаа албан ёсоор сонгогдож, 328 сая америкчуудын өмнө “Saturday Night Live” шоугаар Монгол хүү учран золгох нь ээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Чөлөөт цаг

Монголчууд маршал Г.К.Жуковт ангийн буу бэлэглэж байжээ

Огноо:

,

Монгол Улсын Сайд нарын зөвлөлөөс 1940 онд тогтоол гарган Оросын цэргийн нэрт зүтгэлтэн, фронтын командлагч Георгий Константинович Жуковт ангийн буу бэлэглэж байжээ. “...Нөхөр Г.К.Жуковын манай улсын ард түмэнд үзүүлсэн мартагдашгүй их гавьяа зүтгэлийг илэрхийлэн тэмдэглэхийн хамтаар БНМАУ-ын Засгийн газраас 250-939 дугаартай “Зауер” хэмээх ангийн буу нэгээр өчүүхэн бэлэг хүргэж, үүрдийн дурсгал болгон хадгалуулав” хэмээсэн Х.Чойбалсангийн гарын үсэгтэй тогтоол өдгөө Улсын төв архивд хадгалагдаж байдаг аж.

1939 оны Зөвлөлт-Монголын механикжуулсан морьт хороог командлан Халхын голын байлдаанд ялалт байгуулсан энэ хүнийг Монголчууд эрхэмлэн хүндэтгэж БНМАУ-ын баатар цол, алтан таван хошуу ба БНМАУ-ын Улаан тугийн одонгоор шагнасан юм. 1896 оны 12 сарын 26-ны өдөр тариачин гаралтай Константин Артемьевич Жуковын хоёрдугаар хөвгүүн болон төрсөн тэрбээр 1915 оны наймдугаар сард хаант засгийн армид татагдаж, Баруун-Өмнөд фронтод байлдаж гарамгай гавьяа байгуулсан тул Георгиевийн 2 загалмайгаар шагнагджээ.

Хувьсгалын үед сумангийн цэргийн хорооны даргаар сонгогдсон тэрээр иргэний дайны үед улаан цэрэг, дараа нь улааны даргын алба хашиж 1939 оны 7 дугаар сарын 11-нд Зөвлөлт-Монголын морьт механикжуулсан бүлгийн командлагчаар томилогдсон байна. Түүнийг Халхын голд гавьяаг байгуулсан хэмээн Зөвлөлт Холбоот Улсын баатар цолоор шагнажээ.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Хашаа байшингаа даатгуулах тохиолдолд иргэд юуг анхаарах вэ?

Огноо:

,

Санхүүгийн зохицуулах хороо нь зохицуулагч үүргийнхээ хүрээнд, аливаа даатгалд хамрагдаж байгаа иргэдийн эрх ашиг, тэдний өмнө даатгалын компаниудын хүлээсэн үүрэг, хариуцлагад хяналт тавьж ажилладаг. Иргэд орон сууц, хашаа байшин зэрэг үл хөдлөх хөрөнгө болон бусад даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаатай холбоотой аливаа гомдол маргааныг Хороонд хандаж шийдвэрлүүлэх боломжтой юм.

Тухайлбал, хашаа байшингаа даатгуулах тохиолдолд иргэд юу юуг анхаарах ёстойг дараах зөвлөмжөөр хүргэж байна.

Иргэд даатгалын компаниар үйлчлүүлэхдээ мэдлэг мэдээлэлгүйгээс хохирох зарим талын эрсдэл үүсч болно. Тэгвэл эд хөрөнгө, цаг хугацаа, санхүүгийн хувьд эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэн та өөрөө даатгалын компаниасаа бүрэн мэдээлэл авч, гэрээний нөхцөлтэй сайтар танилцан, баталгаажуулах хэрэгтэй.

1. Та хашаа байшингаа даатгуулах даатгалын компаниа сонгоно. Уг компани тань Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэй эсэхийг сайтар үзээрэй.

2. Сонгосон компани дээрээ очиж “Хашаа байшингийн даатгалын нөхцөл заавар”, даатгалын гэрээнд заасан нөхцөлийг уншиж танилцана.

3. Хашаа байшингаа хэдэн төгрөгөөр үнэлж даатгуулах талаар өөрөө сонголтоо хийнэ. Та аль болох зах зээлийн үнээр нь даатгуулбал учирсан аливаа хохирол бүрэн төлөгдөх боломжтой болно. Харин бодит үнээс хоёр гурав дахин дээгүүр үнэлж даатгуулбал даатгалын гэрээ хүчингүй болдогийг анхаараарай.

4. Энэ үнэлгээгээ даатгалын компанийн ажилтантай тохиролцоно.

5. Хашаа байшингаа үер ус бороо цас, шуурга, гал гэх мэт осол эрсдэлийн алинаар нь даатгуулахаа та даатгагчтай тохиролцоно.

6. Одоо даатгалын гэрээний бусад хэсгүүдийг сайтар харна. Даатгалын компани нөхөн төлбөрөө ямар нөхцөлд өгөх эсвэл өгөхгүй эсвэл бууруулж өгөх гэдэг талаар сайтар ярилц.

7. Даатгалын компани болон даатгагч таны хүлээх үүрэг, эдлэх эрхийг гэрээнд хэрхэн тусгасан талаар үзэж танилц.

8. Даатгалын осол эрсдэл учирсан бол ямар хугацаанд даатгагчид мэдэгдэх талаар лавла.

9. Тодорхой хэмжээний мөнгөн төлбөр буюу даатгалын хураамжийг даатгалын компанид төлдөг. Даатгалын хураамж хэдэн хувиар төлөхөө тодруулж асуугаад хураамжаа төлөх нь зүйтэй.

10.Сүүлийн шатанд даатгалын гэрээ болон даатгалын баталгаагаа баттай, мартахгүй газар хадгалаарай...

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 14-ний Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.


СҮХБААТАР ДҮҮРЭГ

⏱10:00-18:00 цагт: 19-р хороо Хандгайтын богино, Хуурай мухар, Билгүүний энгэр орчмоор,

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

⏱10:00-15:00 цагт: 4-р хороо Бага тойруугийн 6, 17, 21, 37, 61, 62, СЯ-ны 10/А, байрууд, ТЗГАБ, Монгол ТВ, МСМ групп, Төрийн үйлчилгээ, Өөдлөх өргөө СӨХ, Иргэн Мөнхжаргал болон эдгээрийн ойр орчмоор

⏱10:00-15:00 цагт: 6-р хороо 23, 26, 31, 44, 48, 52, 53, 54, 58, 63, 65, 72-р байрууд, Нон стоп, Атар шит ХХК-ууд, Иргэн Бурмаа /кафе/, Галт, Цэнд-Аюуш /цайны газар/, Ганзориг /модон/ Отгонсүрэн /үсчин/, Сарантулга /кафе/, Ариунчимэг, Жавхлант, Энхцэцэг, Жаргалсайхан, Ганболд, Дашддорж, Хүрэлтэгш, Жаргалсайхан, Цэзэн, Дангаасүрэн, Долгорсүрэн /цайны газар/, Пусмаа /дэлгүүр/, Лхам /гоо сайхан/, Ундармаа, Хуяг, Оюун /үйлчилгээ/, БТД, Гэсү, ЭММЭ, Барилгачин, Арт СӨХ-ууд, Дунхэ, Панорамик жернис, Ангелина, Барилга, Баярс констракшн, Блю драгон, Вертикаль, Кенни Жонес, Мон бармат, Одсофт, СЭБОЦЭ, Хүрд, Эхэн трейд ХХК-ууд, Монголын зохиолчдын эвлэл болон эдгээрийн ойр орчмоор,

⏱10:00-16:00 цагт: 3-р хороо Талх-20, 34, Ривер хаусын 9, 9/А, 20-р байрууд болон ойр орчмоор,

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

⏱10:00-17:00 цагт: 5, 6-р хороо Хангай зах, Ханын материалын эцэс, Ган-Энх трейд ХХК, Мандах сургууль, Хангай захын хойд хэсгээр

⏱10:00-17:00 цагт: Хайртхаан амралт, Төмөр зам, Алтан Дорнод Монгол, Эйч Ти Эм, Гранд Повер, УБ Буян, Агротрак, Монгол машин ХХК-ууд, 121-р сургууль, Мобиком, Тэжээлийн үйлдвэр, Түмэн шувуут, Иргэн Насанжаргал, Баруунтуруун, Тахилт, Эмээлт, Хуучин товчоо, Шинэ товчоо, 361, 384-р гармууд, Тавантолгой, Аргүнт, Партизан болон эдгээрийн ойр орчмоор

ТӨВ АЙМАГ

⏱08:00-17:00 цагт: Батсүмбэр сум Цагаан нуга орчмын гэр хороолол болон ойр орчмоор

⏱08:00-17:00 цагт: Баян-Өнжүүл сум Булангаа баг, Улсын нөөцийн газар

⏱13:00-16:00 цагт: Архуст сумын гэр хороолол болон төвийн хэрэглэгчид.


Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Дэлгэрэнгүй унших

Санал болгох