Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг батлав

Огноо:

,

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы 2025 оны тавдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас  2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн  анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. 

Улсын Их Хурлын чуулганы 2025 оны тавдугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Иймд энэ өдрийн хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шатруу шилжүүлэх Байнгын хорооны горимын саналаар санал хураалтыг явуулав.

Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4  хувь нь дэмжсэн тул үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно.” гэсний дагуу санал хураав.

Ингээд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл тус бүрээр эцэслэн батлах санал хураалтыг явуулахад, Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонх дэмжлээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үеийнхээс буурчээ

Огноо:

,

Нийслэлд Сар шинийн баярын өдрүүдэд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үеэс 9.8 хувиар буурсан байна.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэлээ гэж Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Бүх цэргийн Их хар сүлдний цагаалах тайлга боллоо

Огноо:

,

Билгийн тооллын XVII жарны Гал морин жилийн Хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн өдрийн Морин цагт буюу аргын тооллын 2026 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн 11.40 цагт Бүх цэргийн Их хар сүлдний цагаалах тайлгыг зохион байгууллаа.
 
Бүх цэргийн Их хар сүлдний цагаалах тайлгын ёслолд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал Д.Ганхуяг тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, бие бүрэлдэхүүн түүнчлэн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд оролцлоо.
 
Бүх цэргийн Их хар сүлд нь Монгол Улсын төр, цэргийн сүр хүчний бэлгэдэл, сүслэн дээдлэх оройн дээд шүтээн бөгөөд цэнгүүлэх тайлгыг хоёр жил тутамд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт, цагаалах тайлгыг жил бүр Хар сүлдний өргөөнд хийдэг журамтай юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

ЕБС-иудын Захирлуудын Үндэсний Зөвлөлийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Боловсролын сайд П.Наранбаяр Монголын Ерөнхий Боловсролын Сургуулиудын Захирлуудын Үндэсний Зөвлөлийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Монголын Ерөнхий Боловсролын Сургуулиудын Захирлуудын Үндэсний Зөвлөл нь 2016 оноос хойш нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг салбар зөвлөлтэйгөөр ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтнуудыг чадавхжуулах, тэдэнд зөвлөн туслах чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн төрийн бус байгууллага юм.

Уулзалтын эхэнд тус зөвлөлийн гүйцэтгэх захирал Б. Ундрал 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтнуудын чадавхыг нэмэгдүүлэх, салбарын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх явцад тулгарч буй асуудал, санхүүжилт, хүний нөөц, нийгмийн хангамж цалингийн нэмэгдэлтэй холбоотой нийтлэг асуудлуудаа танилцуулав. Мөн уулзалтад оролцогч захирлуудын төлөөлөл өөрсдийн сонирхсон асуултууддаа хариулт авч санал бодлоо илэрхийллээ.

Сайд, хувьсах зардлын итгэлцүүр болон орон тооны бүтэц, норм нормативыг өөрчлөн шинэчлэхээр ажиллаж буйгаа дурдаад, цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор төсвийн санхүүжилт дутуу орсон гэх асуудлыг шалгуулж байгаа, яаралтай арга хэмжээ авч нөхөн олгоно гэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм9 цаг 18 минут

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны ...

Цаг үе9 цаг 35 минут

Орон нутгийн замд хурдаа тохируулж, болгоомжтой зорчихыг зөвлөж байн...

Цаг үе9 цаг 39 минут

Монгол Улсын макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд эерэг өсөлттэй гарл...

Улстөр нийгэм9 цаг 45 минут

Бүх цэргийн Их хар сүлдний цагаалах тайлга боллоо

Цаг үе9 цаг 47 минут

Энэ жил 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

Цаг үе2026/02/13

Юань, доллар хэвлэж, иргэдийг залилсан этгээдүүдийг баривчиллаа

Цаг үе2026/02/13

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга...

Улстөр нийгэм2026/02/13

ЕБС-иудын Захирлуудын Үндэсний Зөвлөлийн гишүүдийн төлөөллийг хүлээн...

Улстөр нийгэм2026/02/13

Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуул...

Цаг үе2026/02/13

Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖД...

Санал болгох