Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Үндэслэлгүйгээр үнэ нэмсэн аж ахуйн нэгжийг 5-20 саяар торгоно

Огноо:

,

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цаашид өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг зохиомлоор нэмж иргэд, хэрэглэгчдийг хохироосон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад хуулийн дагуу хариуцлага тооцож,  тухайн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцлах саналыг холбогдох газруудад хүргүүлэхээ мэдэгдлээ.

Зөрчлийн тухай хуулиар үнэ нэмсэн байгууллага, аж ахуйн нэгжид таван саяас 20 сая хүртэлх торгууль ногдуулж, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм байна.

Улсын Онцгой Комиссын хуралдааны үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний зах зээл дэх нийлүүлэлт, мах, гурил, цагаан будаа, элсэн чихэр зэрэг хүнсний бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа талаар мэдэгдсэн.

Иймд ард иргэд тайван байж, УОК-ын шийдвэрийг даган, хэрэглээгээ зохицуулах нь чухал юм. Засгийн газраас хүнс, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй, нийлүүлэлтийг тогтвортой байлгахаар шаардлагатай зохицуулалтуудыг хийж байна. Үүний дагуу ШӨХТГ үндэслэлгүйгээр үнэ нэмсэн асуудалд хяналт тавин, ажлын хэсэг гарган ажиллуулж байна. Өнөөдрөөс зарим худалдааны зах, дэлгүүрүүдэд махны эрэлт багасч, үнэ буурч эхэлсэн мэдээлэл байна.

Мөн үүсээд буй нөхцөл байдлыг далимдуулан үнээ өсгөсөн худалдааны төв, дэлгүүрийн талаарх мэдээллийг хүлээн авах 1800-1284 дугаарын утас ажиллуулж байна. Өчигдрийн байдлаар иргэдээс өргөн хэрэглээний бараа материал, ариутгагч бодис, амны хаалттай холбоотой 11 гомдол ирүүлсэн байна гэж Шадар Сайдын Ажлын Албанаас мэдээллээ.


Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Шударга мэдээ

Сүрьеэгийн хавьтлын илрүүлэг үзлэг орон нутагт үргэлжилж байна

Огноо:

,

“Сүрьеэгүй-Сэлэнгэ” аймгийн хөтөлбөр, Глобаль сангийн дэмжлэгтэй Сүрьеэгийн төслийн хүрээнд Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоотой байгуулсан 2021 оны №21/59 дугаар гэрээний дагуу Сэлэнгэ аймгийн өвчлөл өндөр 8 сум, тосгонд сүрьеэгийн хавьтлын илрүүлгийг зохион байгуулах аймгийн төлөвлөгөөг боловсруулсан байна.

Төлөвлөгөөний дагуу эхний хоёр суманд ажилласан байна. Гурван өдрийн байдлаар 300 орчим иргэн хамрагдаад байна. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

АТҮТ-ийн харьяа газруудад мөрдөн шалгах ажиллагаа явууллаа

Огноо:

,

Авлигатай тэмцэх газраас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны дүнд Авто тээврийн үндэсний төвийн Мэргэшсэн жолоочийн тасгийн мэргэжилтэн Б-г бусдаас хахууль авсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж байна.

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот дахь Авто тээврийн үндэсний төвийн харьяа 4 газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, албан тушаалтан Б нь тус төвийн ажилтан Х-аар дамжуулан 3 удаагийн үйлдлээр хахууль авсан, мөн У гэгчээс 27 удаагийн үйлдлээр хахууль авсан, дүүргийн салбарын удирдах албан тушаалтанд 7 удаагийн хахууль зуучилж өгсөн үйлдлүүдийг илрүүлэн шалгаж байна.  

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Дархлаажуулалтын III тунд оюутнууд идэвхтэй хамрагдаж байна

Огноо:

,

Оюутан, багш нарын вакцинд хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор МУИС, ХААИС, ШУТИС, АШУҮИС-иудад дархлаажуулалтын III тунд хамрагдах ажил үргэлжилж байна.

Вакцинжуулалтын III тунд оюутнууд идэвхтэй хамрагдаж байгаа бөгөөд өчигдрийн байдлаар МУИС-256, ХААИС-220, ШУТИС-410, АШУҮИС-272 оюутан хамрагджээ. Мөн МУБИС, СУИС-д өнөөдрөөс дархлаажуулалт хийгдэж эхэллээ.

Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал технологийн их сургуульд энэ сарын 25-ны өдөр вакцинжуулалтын цэг ажиллах юм. Их сургуулиудын дархлаажуулалтын цэг 11 дүгээр сарын 25 хүртэл үргэлжилнэ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох