Чөлөөт цаг
Нэгдүгээр хавьтлын 149 иргэний шинжилгээний хариу сөрөг гарлаа

Шинэ коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон Францын иргэнтэй хавьтсан иргэдээс авсан шинжилгээний хариу гарсаар байна. Өнөөдөр 15:41 цагийн байдлаар нэгдүгээр зэргийн хавьтлын 149 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд шинэ коронавирусын халдвар аваагүй нь тогтоогдлоо. Эдгээр хүмүүст 7, 14, 21 хоногийн давтамжаар дахин шинжилгээ хийнэ. Одоогоор ХӨСҮТ-д тусгаарлан ажиглаж байна.
Харин Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаатын аманд тусгаарлагдсан Англи Улсын иргэнээс авсан сорьцыг 17:00 цагт ХӨСҮТ-д хүлээн авч лабораторид шилжүүлээд байна. Хариу нь маргааш гарна. Английн иргэний биеийн байдал одоогоор хэвийн бөгөөд, халуурах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүйг ХӨСҮТ-өөс мэдэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Чөлөөт цаг
Монголбанк 99.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгов
Монголбанк болон арилжааны банкны санхүүжилтийн хүрээнд 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд банкууд нийт 99.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 1,362 өрхөд олгосон байна. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээр 974 иргэнд, 62.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгогдсон бол банкны эх үүсвэрийн санхүүжилтээр 388 иргэнд 37.2 тэрбум төгрөгийг олгожээ.
Түүнчлэн коронавируст цар тахлын хүндрэлтэй холбоотойгоор банкууд орон сууцны ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг иргэдээс хүлээн авч шийдвэрлэж буй бөгөөд 1 дүгээр сарын 22-ны байдлаар нийт 53180 зээлдэгч хүсэлт гаргаснаас 52384 хүсэлтийг буюу 99 орчим хувийг бүрэн шийдвэрлэж, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан байна. Банкууд нэгдүгээр сарын 30-ны өдрийг дуустал иргэдээс ипотекийн зээлийг хойшлуулах талаар хүсэлтийг цахимаар хүлээн авч буй юм гэж Монголбанкнаас мэдээлллээ.
Чөлөөт цаг
Тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдийн анхааралд
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх хоёрдугаар сард БНСУ руу хоёр, Япон, Индонез руу тус бүр нэг удаа буюу нийт дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр болсон. Сөүлээс ирэх нислэгийн хувьд 11 дүгээр сард нислэг нь цуцлагдсан болон эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг хамруулна.
Истанбул, Сөүл /2021.02.26/ чиглэлээр тухайн улсаас нутаг буцах хүсэлтэй иргэд болон цөөн тооны транзит зорчигч хамруулна. Харин Улаанбаатараас шууд болон гурав дахь орон руу зорчих, тухайн улсын хүчинтэй визтэй иргэд miat.com цахим хуудасны нислэгийн хүлээх хуудсанд бүртгүүлэх бөгөөд тухайн зорчигчийн нэр нислэгт багтсан тохиолдолд “Миат” ТӨХК-аас зорчигчтой холбогдож тийз бичнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Чөлөөт цаг
Завхан аймгийн зарим сумдад хөл хорио тогтоолоо
Завхан аймаг Улаанбаатар хотоос татан авсан иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд Улиастай сумын Богдын гол багийн 1 иргэн, Жинст багийн 1 иргэн, Баянтэс суманд 1 иргэний шинжилгээний хариу эeрэг гарсан.
Иймд сорьцыг Улаанбаатар хот руу явуулж, PCR шинжилгээний хариу гартал буюу 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 19:00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21:00 цаг хүртэл Улиастай, Баянтэс сум руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа.
Мөн сум доторх тээврийн хэрэгслийн болон иргэдийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар шийдвэрлэлээ гэж Завхан аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.
-
Шударга мэдээ2020/01/14
МАН-ын мөнгөлөг гишүүд УИХ-д нэр дэвших эрхээсээ сайн дураараа татгалзаж эхэллээ...
-
Шударга мэдээ2019/12/31
21 мянга гаруй иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэв
-
Чөлөөт цаг2019/07/23
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Шударга мэдээ2019/06/26
Зүүн өмнөд Азийн шүлхийн хяналт хөтөлбөрийн үндэсний зохицуулагч нарын уулзалт б...