Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Мэндчилгээ

Огноо:

,

Монгол Улсын Төрийн цэргийн байгууллагын генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид аа!

Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, хилийн чанадад үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй энхийг сахиулагч цэнхэр дуулгатнууд аа!

Эх орноо батлан хамгаалах эрхэм үйлсэд эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа!

Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг батлан хамгаалж, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулан, Монгол цэргийн түүхийг бахархам үйлсээрээ баяжуулж буй Та бүхэндээ “Монгол цэргийн өдөр” Зэвсэгт хүчний 99 жилийн ойн баярын мэндийг хүргэе!

Улс үндэстнээ сэргээн мандуулахын төлөө цогтой тэмцэгчид, эх орныхоо тусгаар тогтнолыг амь бие үл хайрлан батлан хамгаалагчид, бүтээн байгуулалтад хөдөлмөр бүтээлээ шингээсэн халуун эх орончдын байгуулсан гавьяа, уламжлуулж үлдээсэн үнэт зүйл нь Зэвсэгт хүчний үе үеийн дайчдын бахархал, үлгэр дуурайл болсоор ирсэн юм.

Өнгөрсөн онд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын бие даасан ажиллагааг хангах, Агаарын цэргийн зэвсэглэл, техникийн шинэчлэлийг эрчимжүүлэх, Зэвсэгт хүчний гадаад хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд ихээхэн дэвшил гарч, улс орны томоохон бүтээн байгуулагч хүчин болохоо илтгэн харуулсаар байна.

Халхын голын байлдааны түүхт ялалтын 80 жилийн ойн арга хэмжээ, олон улсын “Цэргийн наадам”-ын шинэ төрөл болох “Аравт” морин цэргийн уралдаан, “Торгоны зам” олон улсын авто раллиг тус тус эх орондоо анх удаагаа амжилттай зохион байгуулж, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг Сайншанд хоттой холбох 17,5 км хатуу хучилттай хүнд даацын тусгай зориулалтын авто зам, Дорнод аймгийн Халх гол суманд хэрэгжүүлсэн “Шинэ сум” төсөл, нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад тус тус амжилттай оролцсон Монгол цэргийн мэргэжлийн ур чадварыг эх орондоо төдийгүй олон улсад таниуллаа.

Төрийн цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн эх орноо батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, гамшиг, ослоос ард, иргэдээ авран хамгаалах их үйлсэд цаг, наргүй зүтгэж, хуулиар хүлээсэн үндсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэхийн зэрэгцээ даян дэлхийн энх тайвныг бэхжүүлэх үйлсэд олон үндэстний дайчидтай мөр зэрэгцэн оролцож, улс орны гадаад бодлогыг хэрэгжүүлэх, бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.

Зэвсэгт хүчний өнөөгийн болон цаашдын хөгжлийн дүр төрх, бидний хамтдаа бүтээсэн ололт амжилт бүхэн Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа нь болж, улс орны их бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийг урагшлуулан даян дэлхийн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх үйлсээр тодорхойлогдож байна.

Өнөөдрийн Монгол Улсын Зэвсэгт хүчний өнгө төрх, үйл ажиллагааны үр дүн, гаргасан амжилт бүхэн жагсаалын байлдагчаас эхлээд ажил албандаа бүтээлчээр хандаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй нийт алба хаагчид Та бүхний хүч хөдөлмөрийн үр дүн гэдгийг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Суу билигт эзэн Чингис хааны өлгий нутаг Монгол Улсынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн төлөө бие сэтгэлээ зориулж, эх орноо батлан хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлж байгаа Та бүхэнд “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 99 жилийн ойн баярын дайчин цогтой мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МОНГОЛ ЦЭРГИЙН СҮЛД ХИЙМОРЬ ҮЕИЙН ҮЕД МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ!

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ

Дэлгэрэнгүй унших
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Үзэл бодол

Д.Сумъяабазар: Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэхэд анхаарч байна

Огноо:

,

2022 онд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэхэд чиглэн хийж буй бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нийслэл Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэхэд нийслэлийн удирдлагууд онцгой анхаарч байна. Энэ хүрээнд бүтээн байгуулалт хийж буй газруудад удаа дараа очиж ажилласан. Дугуй цагаан орчимд хувийн хэвшилд тодорхой хугацаа өгсний үндсэн дээр тохижилтын ажлыг хуулийн хүрээнд эхлүүлсэн. Бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай байна. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнд тохижилтын ажил хийсэн. “Асем Вилла” хотхоны баруун хойд талд, Туул голын эргийн дагуу тохижилт 90 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Бага тэнгэрийн 3.8 га газарт иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх бүтээн байгуулалтын ажил хийсэн. Богд хааны ордон музейн гадна талд тохижилт хийж байгаа. Дэлхийн томоохон хотууд түүхт газруудаа хадгалж, хамгаалж, орчин үеийн шийдэл бүхий үзэмж сайтай тохижилт, үйлчилгээг бий болгодог.

Мөн дүүрэг бүрд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэл өгсөн. Дүүргийн  удирдлагууд үүнд анхаарч, нийгмийн хариуцлагын хүрээнд аж ахуйн нэгжүүдтэй зөв ойлголцож,  тодорхой гэрээ,  дүрмийн хүрээнд ажиллах бололцоог эрэлхийлэх хэрэгтэй.

Засаг даргын хувьд нийслэлийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа сурталчилгааны самбар, хашаа, хайс буулгах, явган хүний зам өргөтгөх гэх мэт ажлуудад ач холбогдол өгч ажилласан. Гарааш буулгах ажил үргэлжилж байна. Гарааш орчимд гэмт хэргийн гаралт их байдаг. Иймээс орон сууцны хороолол дундах гараашийг буулгах, өнгө үзэмж бүхий ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хашаа хайс буулгаснаар явган хүний замыг өргөтгөх ажлыг хийж байна. Эдгээр ажил цаашид үргэлжилнэ. Явган хүний замыг 3-7 метрийн өргөн болгож байгаа. Явган болон дугуйгаар зорчих боломжийг бүрдүүлнэ. Иргэд маань ч ногоон байгууламж, явган, дугуйн замыг нэмэгдүүлэх ажлыг дэмжиж байгаа” хэмээлээ.

Мөн Хотын дарга нийслэлийн удирдлагууд аль болох иргэдэд эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч байгааг дурдсан юм.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Ж.Тогтохбаяр: Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд нэг килограммч Хятад цемент хэрэглээгүй

Огноо:

,

Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ж.Тогтохбаяраас цаг үеийн мэдээллээр тодрууллаа.

-Зарим сайтаар шаардлага хангахгүй чанаргүй  цементийг Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд ашиглаж байна гэсэн мэдээлэл түгжээ. Энэ тухай тодруулбал?

-Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төсөл эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэл гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компаниуд Хятадаас нэг кг ч импортын цемент авч ашиглаагүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэх байна. Үндэсний үйлдвэрлэгчид буюу МАК ХХК, Монцемент Билдинг Материалс ХХК, Налгар түшиг ХХК, Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК-ийн цементийг замын барилгын ажилд ашиглаж байна.

-Цементийн нийлүүлэлт хэвийн байгаа юу?

-Үндэсний үйлдвэрлэгч компаниуд бүтээн байгуулалтад цементээ хэвийн нийлүүлж байгаа. Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК аравдугаар сарын 2-ноос ажиллаж эхэлсэн тул тэндээс хэрэгцээт  цементээ татаж эхэлсэн.

-Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нийт хэдэн км хатуу хучилттай болсон бэ?

-2022 оны аравдугаар сарын 5-ны байдлаар нийт 204.11 км замын нэг урсгалын хоёр эгнээ 177 км нь асфальт бетон хучилттай болоод байна.

Эх сурвалж: ЗТХЯ

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Д.Цогтбаатар: Хувь хүнд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх боломжийг нээнэ

Огноо:

,

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Монгол УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлаас Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн төслийг 2012 онд баталж, 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтсон билээ. Тус хуульд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан нийт гурван удаа өөрчлөлт орсон.

Хувь хүнд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх боломжийг нээнэ

Одоо мөрдөгдөж байгаа Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулиар татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг зөвхөн хуулийн этгээд үзүүлэх бөгөөд татвар мэргэшсэн зөвлөх үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 38 хуулийн этгээд байна. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх этгээдийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх үүднээс Сангийн сайдын тушаалаар эрх олгосон 1500 гаруй хувь хүнд бусад улс орны жишгээр татварын мэргэшсэн зөвлөх хуулийн тодорхой нөхцөл, шаардлага хангасан бол татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх боломжийг нээх, мөн хуулийн этгээдэд тавигдах шаардлагыг сонгох боломжтой болгож, татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг хамгаалагдах нөхцлийг бүрдүүлэх ач холбогдолтой. Мөн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх этгээдийг тодорхой гүйлгээний талаарх мэдээллийг Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанд мэдүүлэх үүрэгтэй ба энэхүү үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих субъект нь Мэргэшсэн нягтлан бодогчдын институт биш тэднийг гишүүнчлэлдээ нэгтгэсэн Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг байх нь зүй ёсны шаардлага юм. Түүнчлэн энэ үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүй этгээд (2018 оны судалгаар 700-аад хуулийн этгээд, бас хувь хүн) үзүүлж буй нь далд эдийн засгийг тэлэхэд нөлөөлөх төдийгүй, хуулийг сахин мөрдөх үйлсэд сөргөөр нөлөөлж байгаа болно гэж хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар танилцуулав.

Тэрбээр хэвлэлийнхэнд хийсэн мэдээлэлдээ, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль батлагдаад даруй 10 жил болж байна. Гадаад улс орнуудын туршлагаас харахад хуулийн этгээдээс гадна тодорхой эрх бүхий /бүртгэгдсэн/ хувь хүн татварын тооцоолол хийж, татварын тайлан гаргадаг ба энэ үйлчилгээг татвар хураалт, хяналт шалгалтдаа бүрэн ашиглаж төрийн үйлчилгээг хөнгөвчлөдөг нь олон улсын практик юм.

Тухайлбал, хэрэв татварын мэргэшсэн зөвлөх татварын тайлан гаргасан тохиолдолд татвар төлөгчийн эдлэх татварын хөнгөлөлт буюу илүү төлсөн татварыг буцаан олгох хугацаа бусад этгээдийнхээс богино байх, татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээний тусламжтайгаар төрийн татварын үйлчилгээний ачааллыг хөнгөвчлөх, татварын тайлангийн үнэн зөв байдлыг бүрэн хариуцуулах төдийгүй энэ үйлчилгээний гаргасан тайланг банкны систем нь зээл олгох үеийн нотолгоо болгодог гэх мэтчилэн сайн туршлагууд олон бий гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 


Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үзэл бодол11 цаг 52 минут

Д.Сумъяабазар: Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдэд ая тухтай о...

Чөлөөт цаг11 цаг 57 минут

Гадаад зах зээлд борлуулсан нийт бүтээгдэхүүний 95 хувийг уул уурхай...

Улстөр нийгэм12 цаг 2 минут

Найман байршилд явган хүний зам засаж, шинэчилжээ

Чөлөөт цаг12 цаг 7 минут

“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн орон нутагт амжилт...

Улстөр нийгэм12 цаг 13 минут

УИХ: Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж...

Улстөр нийгэм12 цаг 16 минут

УИХ: Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

Шударга мэдээ12 цаг 19 минут

Автобензиний импорт үнийн дүнгээрээ өнгөрсөн оны мөн үеэс 1.9 дахин ...

Чөлөөт цаг12 цаг 21 минут

Гаалийн байгууллагаас анхааруулж байна

Чөлөөт цаг12 цаг 28 минут

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Чөлөөт цаг12 цаг 31 минут

с шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Санал болгох