Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

70 насны ойг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэв

Огноо:

,

Өнөөдөр /2020.01.03/ УИХ-ын Тамгын газрын ахмад настан, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд асан Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор С.Ламбаагийн 70 насны ойг тохиолдуулан Тамгын газрын удирдлага, Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Ахмадын хорооноос хүндэтгэл үзүүлэв.

С.Ламбаа гуай төрийн албанд тасралтгүй 40 гаруй жил ажилласан юм. Тэрбээр 1996 онд “Ардчилсан холбоо” эвслээс УИХ-ын гуравдугаар тойрог буюу Архангай аймагт нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдон, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн, дарга, УИХ дахь АН-ын Зөвлөлийн орлогч дарга, Эрүүл мэндийн сайд, УИХ-ын даргын ахлах зөвлөх, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын сайдаар тус тус ажиллажээ. Тэр МҮДН, МҮАН, АН-ын удирдах дээд байгууллагад тасралтгүй сонгогдож, 2000 онд ардчиллын таван нам нэгдэж Ардчилсан нам байгуулагдахад Нарийн бичгийн даргаар томилогдож байжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Улстөр нийгэм

У.Хүрэлсүх: Төрийн өмчит компаниудын засаглалыг олон улсын жишигт хүргэх шаардлагатай

Огноо:

,

Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсэн хөгжиж, Хөрөнгийн бирж байгуулагдсаны 30 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Монголын Хөрөнгийн биржид зочиллоо.

Энэ үеэр Монголын Хөрөнгийн биржийн ажилтан албан хаагчдад болон хөрөнгийн зах зээлийн оролцогчид нийт арилжаа эрхлэгчдэд, хөрөнгө оруулагчдад хандан мэндчилгээ дэвшүүлж, хөрөнгийн зах зээлийн үүсэл хөгжлийг харуулах түүхэн үзвэрийн танхимыг нээж, арилжааны цан цохиж, хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх товч мэдээлэл сонсов.

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ

“… Дэлхий дахинаараа КОВИД19 халдварт цар тахлын сорилт бэрхшээлийг даван туулж байгаа хэдий ч эдийн засгаа сэргээх урт хугацаанд олон тулгуурт дэд бүтцийг бий болгож, тогтвортой эдийн засгийн өсөлтийг хангахад хөрөнгийн зах зээлийн үүрэг чухал бөгөөд гарцаагүй болж байна. Тухайлбал Эрдэнэс таван толгой ХХК-ийн 1072 хувьцааг хөрөнгийн бирж дээр арилжаалж стратегийн ач холбогдол бүхий томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах төрийн өмчийн хувьчлалыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан хэрэгжүүлж, төрийн өмчит компаниудын засаглалыг олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай. Тэтгэврийн тогтолцоог шинэчилж, иргэдийн тэтгэврийн хуримтлалыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан үр ашигтай удирдах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг ажлууд та бүхнийг хүлээж байна. Хөрөнгийн зах зээлийг санхүүгийн зах зээлийн тулгуур, эдийн засгийн хөдөлгөгч хүч болгоход төрийн зүгээс бодлогын болон бусад дэмжлэгийг цаашид ч тасралтгүй үзүүлсээр байх болно. Ингэснээр иргэдийн амьжиргаа дээшлэх, бизнес эрхлэгчид  хямд урт хугацааны хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр дотоодоос татан төвлөрүүлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн төрийн өмч хувьчлалын бодлогыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан ил тод нээлттэй явуулж, баялгийн шуурхай, тэгш хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэн ажиллах ёстой юм” гэдгийг онцлон тэмдэглэв.

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжих үед өмч хувьчлалыг эхлүүлэх зорилгоор 1991 онд Монгол Улсын Засгийн газрын 22 дугаар тогтоолоор Монголын Хөрөнгийн биржийг байгуулж байсан байна. Иргэдийг хувийн өмчтэй болгож, өмч, хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах анхны ажлын хүрээнд Хөрөнгийн биржээр улсын өмчийн нийт 475 үйлдвэрийн газрыг худалдаалж, хүн амын талаас илүүг хувьцаа эзэмшигч болгосон түүхтэй аж.

Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд хувьцаа бондын арилжаа идэвхжиж байна. Үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр төлбөр тооцооны горим, зарчмыг олон улсын жишигт нийцүүлж шинэчлэн DvP/T+2 дараа төлбөр тооцооны горимд шилжүүлээд байна. Мөн давхар бүртгэлийн систем нэвтрүүлснээр давхар бүртгэлтэй компанийн хувьцааг чөлөөтэй хөрвүүлж, арилжаалах болжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын байнгын болон дэд хорооны хуралдаан өнөөдөр болно

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын өнөөдрийн /2021.01.19/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дараалалыг танилцуулж байна.


НЭГ. ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН


1. Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны хуралдаан 09.30 цагаас “Үндсэн хууль” танхимд:
Хэлэлцэх асуудал:

- Дэд хорооны 2021 онд хийх ажлын төлөвлөгөөний төсөл.


ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН


1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:

- “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

- Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2020.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

- Ажлын хэсэг байгуулах тухай /Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;

- Ажлын хэсэг байгуулах тухай /Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/.

2. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:

- “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

- “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

- “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

- Нөхөн олговор олгох тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг нарын 56 гишүүн 2021.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

- Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат 2020.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

- “Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

3. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:

- Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

4. Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:

- Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2020.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

- Ажлын хэсэг байгуулах тухай /Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдаан болно

Огноо:

,

Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2021.01.19/ хуралдааны тов,  хэлэлцэх асуудлын дараалалыг танилцуулж байна.

- Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Их Засаг” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;

- Төсвийн шинэчлэлийг бүх түвшинд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм27 минутын өмнө

У.Хүрэлсүх: Төрийн өмчит компаниудын засаглалыг олон улсын жишигт хү...

Чөлөөт цаг31 минутын өмнө

Ковид-19: Судалгаанд оролцогчдын 61 хувь нь төлбөртэй байсан ч вакци...

Чөлөөт цаг35 минутын өмнө

Амьтдын гайхамшигт зургийн цомгоос...

Үзэл бодол38 минутын өмнө

Ерөнхийлөгч Х.Баттулга Оюу толгой төслийн тухай бүрэн мэдээллийг ирү...

Шударга мэдээ41 минутын өмнө

Үйл ажиллагаа нь нээгдэж буй байгууллагуудад тавих тусгай нөхцөл, ша...

Улстөр нийгэм44 минутын өмнө

УИХ-ын байнгын болон дэд хорооны хуралдаан өнөөдөр болно

Улстөр нийгэм48 минутын өмнө

УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдаан болно

Чөлөөт цаг1 цаг 1 минут

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Чөлөөт цаг1 цаг 6 минут

Өнөөдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Улстөр нийгэм2021/01/18

ХҮН-ынхан Үндсэн хуулийн цэцэд хандахаа мэдэгдлээ

Санал болгох