Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Монголбанк 2019 онд 15.2 тонн үнэт металл худалдан авлаа

Огноо:

,

Монголбанк 2019 онд 15.2 тонн үнэт металл худалдан авсан нь 2018 онд 21.9 тонн үнэт металл худалдан авснаас 6.7 тонноор бага буюу 30%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Монголбанк 2019 оны 12 дугаар сард 761 кг үнэт металл худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 29 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 2.5 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 2.9 тонн үнэт металл худалдан авч байснаас 2.2 тонноор буурсан үзүүлэлттэй байна.

2019 оны 12 дугаар сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 129,222.85 төгрөг байлаа.

 

График 1. 2018-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны сарын мэдээ (кг)

 

График 2. 1990-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ (тонн)

 График 3. 2019 оны 12 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Шударга мэдээ

Анхаар: Хязгаарлалт тогтоосон аймаг, сумдын мэдээлэл

Огноо:

,

Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсч байгаатай холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 19 аймгийн 125 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.

Тодруулбал,

1. Архангай аймгийн 6 сум буюу Их тамир, Төвшрүүлэх, Хашаат, Өндөр-Улаан, Хотонт, Эрдэнэбулган

2. Хөвсгөл аймгийн 8 сум буюу Галт, Баянзүрх, Шинэ-Идэр, Хатгал тосгон, Тариалан, Чандмань-Эрдэнэ, Төмөрбулаг, Бүрэнтогтох

3. Булган аймгийн 7 сум буюу Хангал, Дашинчилэн, Рашаант, Баяннуур, Баян-Агт, Хялгант

4. Төв аймгийн 4 сум буюу Лүн, Баян-Өнжүүл, Эрдэнэсант, Эрдэнэ

5. Сүхбаатар аймгийн 5 сум буюу Онгон, Наран, Баяндэлгэр, Сүхбаатар, Дарьганга

6. Баянхонгор аймгийн хэмжээнд 20 сум

7. Хэнтий аймгийн 18 сум

8. Дорнод аймгийн 2 сум буюу Сэргэлэн, Баяндун

9. Ховд аймгийн 3 сум буюу Цэцэг, Булган, Мөнххайрхан сум

10. Дундговь аймгийн  9 сум буюу Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт, Дэрэн, Эрдэнэдалай, Хулд, Гурвансайхан,

11. Дорноговь аймгийн 2 сум буюу Айраг, Даланжаргалан

12. Сэлэнгэ аймгийн 4 сум буюу Хүдэр, Алтанбулаг, Мандал, Ерөө

13. Увс аймгийн 7 сум буюу Улаангом, Өндөрхангай, Баруунтуруун, Завхан, Наранбулаг, Сагил, Давст

14. Орхон аймгийн 2 сум буюу Баян-Өндөр, Жаргалант сум /Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2021.06.30-ны өдөр
хүртэл сунгасан.Хязгаарлалт тогтоогоогүй/

15. Дархан-Уул аймгийн 2 сум буюу Дархан, Шарын гол

16. Баян-Өлгий аймгийн 3 сум буюу Улаанхус, Ногооннуур, Булган

17. Завхан аймгийн 4 сум буюу Дөрвөлжин, Тэлмэн, Сонгино, Цэцэн-Уул,

18. Говь-Алтай аймгийн 4 сум буюу Хөхморьт, Цээл, Төгрөг, Чандмань

19. Өмнөговь аймгийн 15 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.

Иймд дээрх аймаг, сумд руу зорчих иргэд тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Энэ онд сургууль, цэцэрлэгийн 140 орчим барилгыг ашиглалтад оруулна

Огноо:

,

Боловсролын салбарт 800 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 405 барилгын ажил явагдаж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өнөөдрийн байдлаар он дамнасан 124 сургууль, 133 цэцэрлэгийн барилгын ажил хийгдэж байгаа юм. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 140 орчим барилгыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Гадаадын зээл тусламжаар 20 гаруй сургууль, цэцэрлэгийн барилгын ажил хийгдэж байгаагаас 5 цэцэрлэг, 5 сургуулийн барилга энэ онд ашиглалтад орно. Энэ онд 50 гаруй сургууль ашиглалтад оруулснаар суудлын тоог нэг ээлжиндээ 24 мянгаар нэмэх бол 68 цэцэрлэг ашиглалтад оруулж 10 мянган ороор цэцэрлэгийн багтаамж нэмэгдэх юм.

Мөн сургууль, цэцэрлэгийн 123 хуучин барилга байгууламжийн их засварт 18 орчим тэрбум төгрөг төсөвлөгдөж, барилгын ажил явагдаж байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Ерөнхий боловсролын сургуулийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглахад анхаарна

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнгээр ахлуулсан Ажлын хэсэг хуралдаж, Нийслэлийн Спорт хороо, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон дүүргүүдийн ЗДТГ-ын дарга нар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо.

Хурлаар нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамир, спортын талбайг зориулалтын бусаар ашиглаж байгааг зогсоох, газрын маргаантай асуудлыг судлан шийдвэрлэх, цаашид сургуулийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглахад анхаарах зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.

Нийслэлийн есөн дүүргийн төрийн өмчийн 148 сургуулиас 52 сургууль биеийн тамир, спортын талбайгүй, 78 талбайг тохижуулах шаардлагатай гэсэн судалгаа гарсан байна. Сүүлийн жилүүдэд сургуулийн биеийн тамир, спортын талбайг бусдад шилжүүлэх, зөвшөөрөлгүй барилга барих асуудал маргаан дагуулж байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэх нь зөвхөн спорт хорооны ажил биш, дүүргийн ЗДТГ, Боловсролын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба зэрэг олон байгууллагын анхаарах асуудал гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн онцолсон.

Мөн Монголын хөл бөмбөгийн холбоо зургаан сургуулийн биеийн тамир, спортын талбайд олон улсын стандартад нийцсэн зүлэгжүүлэлт хийх санал гаргасныг дэмжин ажиллана гэлээ. Түүнчлэн газрын маргаантай асуудлыг шийдвэрлэж, нийтийн эзэмшилд буцаан олгох шийдвэр гарсан биеийн тамир, спортын талбайн кадастрын зургийг сургуулийн эзэмшлийн газарт нэгтгэж оруулах, сүүлийн жилүүдэд хэдэн сургуулийн талбайг бусдад шилжүүлсэн, одоогийн нөхцөл байдлаар хэдэн талбайд маргаантай асуудал үүсээд байгаа тухай, зарим зөрчлийг богино хугацаанд арилгах зэрэг үүргийг Ажлын хэсгийн гишүүдэд өгсөн юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох