Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Богд хааны заан

Огноо:

,

Монгол Улсын сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба Агваанлувсанчойжинямданзанванчүг (1869–1924) сонин хачин, ховор живэр зүйлсийг үнэ хөлс хайрлахгүйгээр авч цуглуулдаг нэгэн байжээ. Түүний цуглуулгад автомашин, хөгжмийн зэмсэг, харилцуур утас,болор эдлэл, шаазан эдлэл, уран зураг, ховор амьтад, шувуу, заан, Гималайн баавгай, сармагчин, Энэтхэгийн могой, тоть гээд олон төрлийн амьтад, янз бүрийн цаг  байсан тухай түүхэн эх сурвалжуудад тэмдэглэгдэн үлджээ.

Богд Жавзандамба хааны цуглуулгын хамгийн сонирхолтой нь 1912 оны сүүлч, 1913 оны эхээр Монгол Улсын төлөөлөгчид Орост анхны албан ёсны айлчлал хийх үеэр 22 мянган  рублиэр худалдан авсан нэгэн бага биетэй бор заан юм.

Тэрхүү зааныг 1913 оны хавраас өвлийн дунд сар хүртэл зааныг вагонд ачуулах, хөлөөр нь явуулах зэргээр найман сар гаруй аялуулсаар Хиагт хотноо авчирсан аж. Улмаар 1914 оны хавар зааныг хөтлөх, туух зэргээр гурван сар аялуулсаар Нийслэл Хүрээнд авч ирж Богд хаанд өргөжээ. Зааны хоолонд зориулж өдөрт 21 ширхэг мантуу, хоёр жин шар тос, гурван шанага улаан чавга зарцуулж байсан тухай архивын баримт ч бий. 1924 онд Богд хаан таалал төгссөнөөр зааныг харах хүнгүй шахам болж, 1926 оны үед тэр заан үхсэн гэдэг.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна!

Огноо:

,

2023 оны гуравдугаар сарын дунд арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхижиж эхэлсний улмаас мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см нимгэрч мөс хэврэгшиж эхэлсэн.

Иймд ард иргэдийг мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, говь талын нутгаар хүйтэн салхитай байна.

2023 оны гуравдугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын саю газраар ялимгүй цас орно.  Бусад нутгаар цэлмэг. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 4-9 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн болон өмнөд хэсгээр 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн  салхитай. Өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.


2023 оны гуравдугаар сарын 24-нөөс гуравдугаар сарын 28-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 27-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 13-18 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. 25-наас нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Огноо:

,

Аргын тооллын 2023 оны гуравдугаар сарын 23. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын дунд хөхөгчин туулай сарын 02. Бархасвадь гараг. Шийдэм одтой, зургаан цагаан мэнгэтэй цагаан луу өдөр. Модон хохимой өдөр.

Өдрийн наран 6 цаг 50 минутад мандан, 19 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бясалгал хийх, бизнэс эхлэх, уар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд Хэл, ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох