Цаг үе
Эмнэлгийн яаралтай тусламжийн авто машин гардууллаа
Эх сурвалж: Монголбанк
Дэлхий даяар тархсан Covid-19 вирусийн цар тахлын эрсдэлийн үед Монголбанкны зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмнэлгийн яаралтай тусламжийн иж бүрэн тоноглогдсон авто машиныг гардууллаа. Түргэн тусламжийн авто машин гардуулах үйл ажиллагаанд ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нар албаны хүмүүсийн хамт оролцлоо.
Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлсэн үгэндээ “Энэ хүнд цаг үед фронтын галын шугамд ард түнийхээ эрүүл энхийн төлөө цаг нар наргүй ажиллаж байгаа эмч, эмнэлэгийн ажилтнууд, эрүүл мэндийн салбарынхан түүнчлэн онцгой байдлын ажилтан албан хаагчиддаа чин с этгэлийн талархал илэрхийлж, сэтгэлийн дэм өгөхөөр энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг Монгол ардын маань сайхан үг байдаг. Ийм хүнд нөхцөлд бүхий л оролцогчдын бие биенээ дэмжсэн, нөхсөн, харилцан тусалсан хамтын ажиллагаа нь хор уршиг үр дагаврыг илүү зөллөж багасгана гэдэгт итгэлтэй байна. Монголбанканд татан буугдсан банкны өр авлага барагдуулах ажиллагааны хүрээнд эмнэлгийн тэрэг хураагдан багагүй хугацаанд хадгалагдаж байсныг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Монголбанкны хамт олноос ХӨСҮТ-д шилжүүлэхээр шийдээд байна” гэлээ.

Монголбанкнаас ийнхүү онцгой байдлын үед эрүүл мэндийн салбарт оруулж буй хөрөнгө оруулалт нь Монгол улсын Засгийн Газрын 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаартай тогтоолын 3 дахь хэсэгт заасан гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах талаар төрийн байгууллагын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх мөн Гамшгаас хамгаалах тухай болон бусад хууль, үүнтэй холбоотой үндэсний хөтөлбөр зэрэгт тусгасан холбогдох заалтуудад үндэслэгдэж буй юм.



Цаг үе
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.
Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.
“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.
2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.
2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг үе
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.
Тодруулбал:
Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
.jpg?w=1000)
