Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

УДЭТ төслийн баг сонгон шалгаруулна

Огноо:

,

Улсын драмын эрдмийн театраас эх орон, үндэсний өв соёл, зан заншил түүхэн уламжлалаа дээдлэх үзлийг хойч үедээ төлөвшүүлэх зорилгоор төслийн багийн сонгон шалгаруулалт зарлажээ. Тус театраас өмнө нь Монгол агуулга бүхий үндэсний шилдэг бүтээлээр мэргэжлийн урлагийн байгууллагын урын санг баяжуулах, уран бүтээлчдийн авьяас чадварыг хөхиүлэн дэмжих, шинэ залуу жүжгийн зохиолчдыг төрүүлэн гаргах, жүжгийн зохиолчдын бүтээлийг нийтийн хүртээл болгох зорилгоор жүжгийн зохиолын уралдаан зарласан.

Тэгвэл төслийн баг жүжгийн зохиолын уралдаанаас шалгарсан гурван жүжгийн зохиолоос сонголт хийсний үндсэн дээр театрын уран сайхан, урын сангийн бодлогод нийцсэн, театрын хөгжлийн түүхэн уламжлалыг хадгалсан, орчин үеийн үзэгчдийн оюуны эрэлт хэрэгцээг хангасан уран бүтээл УДЭТ-ын тайзнаа мэргэжлийн өндөр түвшинд найруулж, үзэгчдийн хүртээл болгох аж.

Энэхүү сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй төслийн баг ирэх сарын 1-ний дотор саналаа хүргүүлэх боломжтой.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Урлаг спорт

Баяр наадмын хөтөлбөрт шинэ үйл ажиллагаа нэмэгдлээ

Огноо:

,

Монгол орныг зорин ирэх жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд зөвхөн 7 сард л гэхэд энэ жил 100 мянган жуулчин ирнэ гэсэн таамаглал байна.

7 дугаар сарын гол үйл ажиллагаа болох Монгол түмний их баяр наадмыг үзэж сонирхохоор зорин ирдэг жуулчдад наадмын билетийн хүртээмж хангалттай биш байдаг.

Тиймээс энэ жил Байгальорчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ хамтран зөвхөн жуулчдад зориулсан “Naadam Night” үйл ажиллагааг анх удаа зохион байгуулах гэж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь Монгол түмний наадмын нээлтийг Англи хэл дээр одот тэнгэрийн дор үзэх боломжийг жуулчдад олгож байгаа бөгөөд Монголчуудын ёс заншил, соёлыг мэдрүүлсэн өвөрмөц үйл ажиллагаа байж чадна гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.
Энэ үеэр Монгол үндэстний ахуй соёл, өв уламжлалыг харуулсан үзвэр, үйлчилгээнүүд, жуулчдад зориулсан хөгжөөнт тоглоомууд гэх мэт сонирхолтой үйл ажиллагаанууд мөн амьд хөгжмийн тоглолтууд зохион байгуулна.

Тус үйл ажиллагааг салбарын төрийн бус байгууллагууд дэмжин ажиллаж байна.
Тасалбар борлуулах цэгүүд:
Ticket.mn,
• Нийслэлийн Аялалжуулчлалын газрын жуулчны Мэдээлэл, сурталчилгааны төвүүд /Төвшуудан, УБ шилэнбанк/
• Зочид буудлууд
Холбогдохутас: 9700-3300, 99947478

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Их сорилго” бэсрэг наадам боллоо

Огноо:

,

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам, цагдаагийн байгууллагын 98 жилийн ойг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Их сорилго” бэсрэг наадмыг 2019 оны 07 дугаар сарын 06 буюу Билгийн тооллын шинийн 4-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын “Сүүж-Уул” амралт, сэргээн засах сувиллын газарт зохион байгууллаа.

Энэхүү бэсрэг наадамд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат, Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд, Улаанбаатар хүрээний цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын дарга, захирагч, алба хаагч нар оролцсон юм.

Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал үг хэлж, нийт тамирчин алба хаагчдад амжилт хүсч Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Их сорилго” бэсрэг наадмыг нээн, Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын алба хаагчид ая, дууны мэндчилгээ дэвшүүллээ.

Уг бэсрэг наадамд үндэсний бөхийн барилдаанд 64 бөх барилдаж, 11 харваач нум сум харван, 30 хурдан даага уралдуулж хотол олныг баясгасан юм. Ийнхүү наадмын шөвгийн дөрөвт Улсын харцага Г.Алтангэрэл, Аймгийн хурц арслан Ж.Батдорж,  Улсын харцага Н.Золбоо, Аймгийн харцага Ш.Чинтулга нар шалгарч, бөхийн түрүүг Аймгийн хурц арслан, Дотоод хэргийн Их сургуулийн цэргийн албаны зохион байгуулалтыг дэг журмын офицер, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Батдорж авч, Улсын харцага, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн ахмад Н.Золбоо үзүүрлсэн юм. Сур харвааны тэргүүн байрт Нийслэлийн цагдаагийн газрын Шуурхай удирдлагын хэлтсийн цагдаагийн дэд хурандаа М.Чинбат, дэд байрт Эргүүл хамгаалалтын газрын цагдаагийн ахлах ахлагч Т.Мөнхсоёл, гутгаар байрт Дотоод хэргийн Их сургуулийн Цагдаагийн сургуулийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Н.Ганбадрал нар тус тус шалгарсан юм.

Хурдан дааганы төрөлд:

  1. Төв аймгийн Баянчандмань сумын харъяат уяач, н.Бат-Эрдэнийн хар даага,
  2. Төв аймгийн Баянчандмань сумын харъяат уяач, Н.Нацагдоржийн хүрэн даага,
  3. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо уяач, н.Эрдэнэбатын хүрэн даага,
  4. Төв аймгийн Баянчандмань сумын харъяат уяач, Б.Баасанбатын буурал даага,
  5. Төв аймгийн Баянчандмань сумын харъяат уяач, Н.Ариунболдын хонгор даага айрагдсан юм. Энэ жилийн “Баян ходоод” Сонгинохайрхан дүүргийн Жаргалантын харъяат н.Гантөмөрийн хүрэн даага байлаа.

Бөх нь хүчтэй, морь нь хурдан, сум нь мэргэн хотол олноорой сайхан наадаарай

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Огноо:

,

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

 

Цаг

Үйл ажиллагаа

Байршил

7 дугаар сарын 06. Бямба гараг

09.00-19.00

Урианхай сурын харваа

Сурын талбайд

 

7 дугаар сарын 07. Ням гараг

 

09.00-18.00

Буриад сурын харваа

Сурын талбайд

7 дугаар сарын 08.  Даваа гараг

09.00-19.00

Өсвөр үе, балчир насны хүүхдийн харваа

Сурын талбайд

14.00-16.00

“Монгол хүүхдүүд” урлагийн их наадмын нэгдсэн тоглолт

Нийслэлийн соёлын төв өргөөнд

7 дугаар сарын 09.  Мягмар гараг

09.00-19.00

Өсвөр үе, балчир насны хүүхдийн харваа

Сурын талбайд

7 дугаар сарын 10.  Лхагва гараг

08.00-11.00 

Хязаалан насны морьдын уралдаан 

Хүй долоон худагт

08.00-22.00 

Шагайн харвааны хэсгийн тоглолт 

Шагайн асарт

08.30-14.30

Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг

Сурын талбайд

10.00-11.00 

Төрийн далбааны өдөрт зориулсан Хүндэтгэлийн ажиллагаа, цэргийн ёслолын жагсаал

Жанжин Д.Сүхбаатарын талбайд

10.00-18.00

Монголын сайхан орон шилдэг бүтээлийн үзэсгэлэн

Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн байр

13.00-13.30

Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол

Жанжин Д.Сүхбаатарын талбайд

14.00 -18.00

Дээлтэй Монгол наадам

Жанжин Д.Сүхбаатарын талбайд

14.00-16.30 

Шүдлэн насны морьдын уралдаан 

Хүй долоон худагт

14.30-20.30

Үндэсний сурын хана харвааны дунд өрөг

Сурын талбайд

15.00 ; 18.00 

Төрийн хүндэтгэлийн концерт

Нийслэлийн Соёлын төвөргөө

20.00 

Монгол Улсын Төрийн туг цэнгүүлэх ёслол

ЖанжинД.Сүхбаатарын талбайд

7 дугаар сарын 11. Пүрэв гараг

08.00-11.30 

Азарганы уралдаан 

Хүй долоон худагт

08.00-11.00 

Шагайн харвааны хэсгийн тоглолт 

Шагайн асарт

09.00-17.00

“Хөхүүрийн айраг” наадам

Хүй долоон худагт

09.30   

Монгол Улсын Төрийн тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол

 

11.00

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмынажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нээж, Төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ.

Төв цэнгэлдэх хүрээлэнд

11.10

Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээ

/ тусгай хөтөлбөрөөр/ 

Төв цэнгэлдэх хүрээлэнд

11.40-12.40

Шагайн харвааны нээлт

Шагайн асарт

13.00-22.00

Шагайн харвааны хэсгийн тоглолт

Шагайн асарт

13.00-17.00

Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа

Төв цэнгэлдэх хүрээлэнд

13.00-16.00

Өсвөрийн  бөхийн барилдааны нэгийн даваа

Төв цэнгэлдэх хүрээлэнд

13.30-14.00

Төрийн өндөрлөгүүд сум тавих уламжлалт ёслол, Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа

Сурын талбайд

14.00

Хүй долоо худгийн наадмын нээлтийн ажиллагаа

/тусгай хөтөлбөрөөр/

Хүй долоон худагт

14.00-17.00 

Их насны морьдын уралдаан 

Хүй долоон худагт

14.30-17.30

Үндэсний их сурын хана харвааны адаг өрөг

Сурын талбайд

14.00-14.30

Төрийн гурван өндөрлөг шагайн асарт ирж харваа үзэх сум тавих

Шагайн асарт

16.20-18.00

Өсвөрийн бөхийн барилдааны хоёрын даваа

Төв цэнгэлдэх хүрээлэнд

17.10-20.00

Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа

Төв цэнгэлдэх хүрээлэнд

17.30-21.30

Үндэсний их сурын хасаа харвааны эхэн өрөг

Сурын талбайд

21.00

Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн

Жанжин Д.Сүхбаатарын талбайд

23.00

Баяр наадмын ёслолын буудлага

Жанжин Д.Сүхбаатарын талбайд, Баянхошуу, Маахуур толгой,

Дамбадаржаа

7 дугаарсарын 12.  Баасан гараг

07.00-10.30 

Соёолон насны морьдын уралдаан 

Хүй долоон худагт

07.00-12.00

Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг

Сурын талбайд

08.00-11.00

Шагайн харвааны хагас шигшээ тоглолт

Шагайн асарт

09.00-11.00

Хүчит бөхийн барилдааны гурвын даваа

Төв цэнгэлдэх хүрээлэнд

10.00-11.00

Өсвөрийн бөхийн барилдааны гурвын даваа

Төв цэнгэлдэх хүрээлэнд

09.00-17.00

“Хөхүүрийн айраг” наадам

Хүй долоон худагт

10.30-12.30 

Дааганы уралдаан 

Хүй долоон худагт

11.20-12.40

Хүчит бөхийн барилдааны дөрвийн  даваа

Төв цэнгэлдэх хүрээлэнд

11.20-12.40

Өсвөрийн бөхийн барилдааны дөрвийн даваа

Төв цэнгэлдэх хүрээлэнд

11.00-14.00

Шагайн харвааны үзүүр, түрүүний тоглолт

Шагайн асарт

12.00-14.00

Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг

Сурын талбайд

14.00-15.30

Шагайн харвааны шөвгийн 8-д үлдсэн баг, харваачдад шагнал гардуулах

Шагайн асарт

14.00-14.30

Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 16 харваачийн шигшээ харваа

Сурын талбайд

14.30-15.10

Хүчит бөхийн барилдааны тавын даваа

Төв цэнгэлдэх хүрээлэнд

15.10-15.30

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.

Төв цэнгэлдэх хүрээлэнд

15.30-16.20

Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа

Төв цэнгэлдэх хүрээлэнд

15.20-16.00

Өсвөрийн бөхийн барилдааны тавын даваа

Төв цэнгэлдэх хүрээлэнд

16.00-16.40

Түрүүлж айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна.

Төв цэнгэлдэх хүрээлэнд

16.20-16.40

Өсвөрийн бөхийн барилдааны зургаагийн даваа

Төв цэнгэлдэх хүрээлэнд

16.40-17.20

Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа

Төв цэнгэлдэх хүрээлэнд

17.30-17.40

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, энгэрийн тэмдэг гардуулна.

Төв цэнгэлдэх хүрээлэнд

17.40-18.40

Хүчит бөхийн барилдааны наймын даваа

Төв цэнгэлдэх хүрээлэнд

18.30-19.00

Өсвөрийн бөхийн барилдааны долоогийн даваа

Төв цэнгэлдэх хүрээлэнд

19.00-19.20

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.

Төв цэнгэлдэх хүрээлэнд

19.20-19.50

Хүчит бөхийн барилдааны есийн даваа

Төв цэнгэлдэх хүрээлэнд

19.50-20.00

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна.

Төв цэнгэлдэх хүрээлэнд

20.00

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хаана.

Төв цэнгэлдэх хүрээлэнд

20.10

Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол

Төв цэнгэлдэх хүрээлэнд

21.00

Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн

Жанжин Д.Сүхбаатарын талбайд

7 дугаарсарын 13.  Бямба гараг

07.00-09.30 

Эрлийз дээд насны морьдын уралдаан 

Хүй долоон худагт

09.00-14.00

Жороо морины тойргийн уралдаан

10.30-12.30 

Эрлийз дунд насны морьдын уралдаан 

13.00-13.10

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин уяачдын наадмыг нээнэ.

13.10-13.30

Уяачдын наадмын нээлтэд зориулсан урлагийн тоглолт  / тусгай хөтөлбөрөөр /

13.30-14.20

Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа

13.30-15.30 

Эрлийз бага насны морьдын уралдаан 

14.20-14.30

Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна.

14.30-15.20

Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа

15.20-15.30

Урлагийн тоглолт

15.30-16.30

Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа

16.30-16.40

Урлагийн тоглолт

16.40-17.00

Хүчит бөхийн барилдааны тавын даваа

17.00-17.30

Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж шагнал гардуулна.

17.30-18.00

Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа

18.00-18.30

Хүчит бөхийн барилдааны долоогийн  даваа

18.30-.18.50

Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна.

18.50-19.00

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны дарга, Бригадын генерал Х.Батбилэг Уяачдын наадмыг хаана.

 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох