Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Шинчеонжи” буюу “Шинэ тэнгэр газар” шашны гаж урсгалын талаар

Огноо:

,

Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар

БНСУ-ын иргэн Lee Man Hee-ийн үүсгэн байгуулсан Христийн шашнаас үүсэлтэй “Шинэ тэнгэр газар” буюу “Шинчеонжи” шашны урсгал итгэгчдээ Христийн 12 дагалдагчийн нэрээр 12 овогт хуваан, дэлхийн төгсгөл болох үед аврагдах 144000 хүний нэг болон үлдэж, дэлхий даяар тархан Lee Man Hee-ийн боловсруулсан номлол сургаал дээр үндэслэн Библийн сургалтыг тодорхой үе шат, хугацаатай зохион байгуулдаг.

“Шинчеонжи” шашны урсгалын сургалт, номлолын гол агуулга нь Lee Man Hee аврагч элчийн тайлбар номлол хамгийн үнэн зөв, Есүсийн илгээсэн элч хэмээн тахин шүтэж, ер бусын нэгэн хэмээх итгэл үнэмшлийг төрүүлж, бодит амьдралд үл нийцэх сургаал, номлолыг түгээдэг. Тухайлбал: Олон Улсын Культ Судлалын Нийгэмлэгийн албан ёсны цахим хуудсанд шашны гаж урсгалыг олон янзаар тодорхойлсон байна. Тэдгээрээс дараах тодорхойлолт шашны гаж урсгалын хувь хүн, гэр бүл, нийгэмд үзүүлэх нөлөөг илүү тодотгожээ. Тэнд “Lee Man Hee-ийн шашны гаж урсгал нь зарим нэг хүн, үзэл санаа, зүйлийг хэт улайран шүтэж, бүх л зүйлээ түүндээ зориулдаг бүлэг буюу хөдөлгөөн юм. Гишүүдийнхээ сул талыг ашиглан дарамт шахалт үзүүлэх, тэдний бодол санааг хянах (гэр бүл, найз нөхдөөс нь холдуулдаг, хүчгүй сул дорой бусдыг аялдан дагалдагч, бүлгийн хүчтэй шахалтанд оруулдаг, гишүүдийнхээ мэдээлэл авах сувгийг хянаж удирддаг, хувь хүний эрх чөлөөг хязгаарлан, чөлөөт сэтгэлгээг боомилж, шашны бүлгээсээ хамааралтай болгон түүнийг орхин явбал аймшигт гай зовлон тохионо гэх айдсыг төрүүлдэг зэрэг) ёс зүйгүй арга хэрэглэн эрхэндээ оруулж үүсгэн байгуулагч удирдагчийн хүсэл зорилгыг биелүүлэхийг зорилго болгон гишүүд, тэдний гэр бүл, нийгэмд хохирол учруулдаг” гэж тодорхойлжээ.

“Шинчеонжи” шашны гаж урсгал сайн дурын байгууллагуудаар халхавчлан үйл ажиллагаагаа зохион байгуулж, итгэгчдээ татдаг. Үүнд:

  • Тэнгэрийн соёл дэлхийн энх тайвны гэрлийг дахин сэргээх байгууллага /HWPL Heavenly Culture World Peace Restoration of Light/.
  • Олон улсын эмэгтэйчүүдийн энх тайвны бүлэг /IWPG - International women's peace group/,
  • Олон улсын залуучуудын энх тайвны бүлэг /IPYG - International peace youth group/ гэсэн халхавч байгууллагуудаар дамжуулан сайн дурын үйл ажиллагаа зохиох, энх тайвны төлөө урлаг, спортын наадам зохион байгуулж гадаадын нэр хүндтэй улс төрч, нийгмийн зүтгэлтэн, урлаг спортын одод, жүжигчдийг урин оролцуулж итгэгчдийг өөрийн шашинд татдаг.

2020 оны I улиралд БНСУ-ын Эрүүл мэндийн яамд COVID-19 өвчний тархалттай холбоотойгоор “Шинчеонжи” шашны урсгал 245605 итгэгчдийнхээ мэдээллийг гарган өгсөн нь тус шашны байгууллагын идэвхтэй гишүүдийн сүүлийн үеийн тоог харуулж байна.

Солонгосын нийгэмд Шинчеонжи шашны урсгалтай адил хүмүүсийн итгэл үнэмшил, шашин шүтлэг дээр тулгуурлан нэр алдар олж, улс төрийн эрх мэдэлд хүрч, эдийн засаг, бизнесийн том ашиг орлого олдог өөрсдийгөө амьд бурхан хэмээгч 60 орчим хүн байдаг. Тэдгээр хүмүүсийн үндэслэсэн зарим шашны гаж буруу урсгалууд нь Солонгосын нийгэмд шуугиан тарьсан гэмт хэргүүдтэй холбогдож байсан жишээг дурдвал:

  1. 1987 оны Одаеяанг /Odaeyang/ шашны урсгалын 32 итгэгчдийн амиа хорлосон хэрэг.
  2. 2009 онд Аврал, ивээл /Providence/ сүмийг үндэслэгч Жун Мюн Сеокийн эмэгтэй итгэгчдээ хүчирхийлсэн хэрэг. /Тэрээр 1980 онд Мүүнийн шашнаас салж тусгаарлан Провиденс сүмээ байгуулсан/
  3. 2014 онд 300 гаруй хүн амийг авч одсон “Севол” хөлгийн эзэн Ёо Бюн Юны хэрэг.
  4. 2016 оны Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэгийн зөвлөх Чой Сүүн Силийн авилгалын хэрэг.
  5. 2018 онд Сүмийн 400 гишүүдээ уриалан БНСУ-аас Япон улсын Фижи арал руу дүрвэн тэднийг хүнд хүчир хөдөлмөр хийлгэн, дарамталж зоддог байсан  Шин Ок Жугийн хэрэг,
  6. 2018 онд Манмин сүмийн пастор Лее Жае Рокийн эмэгтэй итгэгчдээ удаа дараа хүчирхийлсэн хэрэг.
  7. 2020 онд COVID-19 голомтыг нуун далдалсан, түгээсэн “Шинчеонжи” шашны байгууллагын тэргүүн Lee Man Hee-ийн хэрэг зэрэг болно.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Чингис хаан олон улсын нисэх буудал "Сүү өргөх" зориулалтын цэгтэй болжээ

Огноо:

,

"Чингис хаан” олон улсын нисэх буудал зорчигчдоо үдэхдээ сүү өргөдөг иргэдэд зориулсан тусгай цэг шинээр байгуулжээ. Нисэх буудлын орчимд сүүг ил задгай өргөх нь шувуу, зэрлэг амьтдыг татаж, агаарын хөлөгтэй мөргөлдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Шинэ зохицуулалт нь монголчуудын уламжлалыг хадгалахын зэрэгцээ нислэгийн аюулгүй байдлын шаардлагыг хангахад чиглэж байна.

Иргэдийн өдөр тутмын дадал, хүндэтгэлийн уламжлал зөв байршил, зөв зохион байгуулалттай уялдсанаар нислэгийн аюулгүй байдлыг дэмжих бодит алхам болно гэж нисэх буудлынхан үзэж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Есдүгээр сарын 01-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар дулаан байна.

2026 оны есдүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангайн, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурч, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-18 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр 31-36  хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдрөөс 4 хэмаар дулаарч 29-31  хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдрөөс 6 хэмаар дулаарч 27-29  хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 3-8 метр. Өчигдрөөс 6 хэмаар дулаарч 27-29  хэм дулаан байна.


2026 оны есдүгээр сарын 02-ноос
2026 оны есдүгээр сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

02-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, 04-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 05-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 02-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд нутгийн зарим газраар, 04-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө -2-3 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 04, 05-нд нутгийн хойд хэсгээр эрс сэрүүснэ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өнөөдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Огноо:

,

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон Олон улсын COP17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал нийслэлийн төвийн зургаан дүүрэгт автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжиж байна.

Уг зохицуулалт өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд, бүсчлэл харгалзахгүй үйлчилнэ.

Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.

Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.

Харин өнөөдөр буюу есдүгээр сарын 1-нд нийслэлийн хэмжээнд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох