Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2020 оны тавдугаар сарын 05. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын адаг цагаан Луу сарын  Билгийн тооллын 13. Ангараг гараг. Тэргүүн дагуул одтой, таван шар мэнгэтэй шар бич өдөр.

Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал:  Гал

Өдрийн наран 5 цаг 27 минутад мандан, 20 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн.

Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Зуны уур орох улирал 9 цаг 9 минутанд эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Сэдвээсээ хазайсан хэрүүл гайтай

Огноо:

,

Гэр бүлийн таатай уур амьсгалыг өчүүхэн зүйл хордуулах нь бий. Энэ бол хэрүүл, бухимдал. Хэн нь эхэлж өдсөн, хэнийх нь зөв, буруу байхдаа гол нь биш. Ялих шалихгүй зүйл хосуудын харьцаанд сэв суулгаж болзошгүйд асуудал байгаа юм. Үүнээс сэргийлэх нь гэр бүлийн бат бөх байдал төдийгүй таны эрүүл мэндэд тустай.

Хэрэв уур чинь хүрээд хэрэлдмээр санагдвал:

Арав хүртэл тоол

Эсвэл хэдэн удаа гүнзгий амьсгаа ав. Түүнчлэн эрүүл агаарт гарч жаахан явахад гэмгүй. Тайвширсны дараа асуудлыг шийдвэрлэх нь илүү үр дүнтэй байна.

Түүний дутагдлыг бүү тооч

Угаагаагүй оймсны төлөө хэрүүл, удам угсаа, хамаатан саданд хүрдэг асуудал бий. Үүнийг ч тэвчих хэрэгтэй. Хүний эмзэг, нарийн цэгийг хөндсөн хэрүүл удаан мартагддаггүй юм шүү.

Үзэл бодлын ялгааг өөрсдийн эрх ашигт нийцүүл

Нөхөр чинь том оврын багаж хэрэгсэл унтлагын өрөөндөө тавьчихсан уу. Уурлах гэж бүү яар. Мөрөөдлөө биелүүлсэн нөхөр баярлаг. Тэгээд слесарь дуудахгүй нэг талын ашигтай. Төдөлгүй нөхөр чинь багажаасаа залхаж аль нэг газар далд хийнэ. Та ч мөн санаж явсан үнэтэй, чамин цайны хэрэглэлийг авахад нөхөр чинь эсэргүүцэхгүй. Хүслээ биелүүлэх боломж ямар ч саадгүй ийнхүү бүтнэ.

Залхуу нөхөртөө сонголт олго

Орой бүр аяга шанага тойрсон хэрүүл бүү хий. Хэд хэдэн ажлын сонголт түүнд өг. Аяга сав угаах дургүй нөхөр чинь мах эвдэх, хөшиглөхөөс татгалзахгүй.

Тушааж бус хүсч хийлгэ

Захирсан харц, өндөрсгөсөн дуу эр хүний зэвүү хүргэдэг. “Чи үүнийг хий” гэж тушаахын оронд эелдгээр хэлж хийхийг хүс. Гайхамшигтай үр дүнд хүрнэ.

Хохирогчийн дүр бүү эсгэ

Найз нөхөдтэйгээ уулзах, ажил хэргийн байдлаас болж нөхөр оройтож ирэх нь байдаг. Зуун грамм балгасан байхыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ дуу хадааж, хэрэлдэх шалтгаан бас биш. өөрт чинь бас гарах ажил байсныг сануул. Зуун грамм балгасандаа гэмшсэн нөхөр чинь дараагийн удаа алдаагаа давтахгүй.

Хэрүүлийг бүү хурцатга

Сэдвээсээ бүү хазайж хэрэлд. Гадаад үзэмж, бие галбирын өө сэвийг санаатай, санаандгүй хэрхэвч хөндөж болохгүй. Бие биенийхээ хор шарыг малтаж, цэцэн цэлмэгээрээ уралдах мэт хэрэлдэх нь та хоёрыг эвлэршгүй ангалд унагаж болох шүү. Иймд хэрүүл хурцдах хэлбэр рүү орох байдалд шилжвэл гараад явчих тэнхэлтэй бай.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр говь, талын нутгаар салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

2020 оны 06 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар  бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод Монголын тал нутгаар 12-17 хэм, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг-Үүр голын хөндийгөөр 16-21 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 20-22 хэм дулаан байна.

2020 оны 06 дугаар сарын 04-нөөс 06 дугаар сарын 08-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 4-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, 5,6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Гараа зөв угааснаар халдвараас бүрэн сэргийлнэ

Огноо:

,

Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэх, бусадтай гар барих, биед нь хүрэх зэрэг нь халдварт өртөх эрсдэлийг үүсгэдэг. Гарын ариун цэврийг сахиснаар олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлнэ. Тиймээс гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглээрэй. 

Дараах зүйлсэд хүрсний дараа гараа сайтар угаахыг зөвлөж байна.

Бохирдол ихтэй зүйлс:

• Хаалганы бариул
• Шат, урсдаг шатны бариул
• Автобусны бариул
• Лифтний товчлуур
• Зурагтын удирдлага
• Компьютерийн гар, хулгана
• Гар утас
• Мөнгөн дэвсгэрт
• Дэлгүүрийн сагс, тэрэг
• Суултуур

Гараа хэзээ угаах вэ?

• Гаднаас орж ирээд
• Хоол хийхийн өмнө
• Хоол идэхийн өмнө
• Хүүхдээ хооллох, хөхүүлэхийн өмнө
• Хүүхдээ хуурайлсны дараа
• Бие зассаны дараа
• Амьтанд хүрсний дараа
• Нусаа нийсний дараа
• Амны хаалт зүүхийн өмнө, тайлсны дараа
• Бохирдох бүрт

Гараа хэрхэн угаах вэ?

• Гараа усаар норгож, савандах
• Сайтар үрж хөөсрүүлээд гарын алга, ар тал, хурууны салаа, хумсны завсар зэргийг сайтар үрэх
• Усаар сайтар зайлах
• Цэвэр алчуур, эсвэл хатаагчаар хатаах
• Өрх гэрийн гишүүд тус тусдаа гар нүүрийн алчууртай байх

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам
Дэлгэрэнгүй унших

Санал болгох