Цаг үе
Гадаадад байгаа монголчуудад зориулан "Шуурхай 119" аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүллээ
Эрүүл мэндийн яам болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хамтран “COVID-19”-тэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх 119 лавлах утсыг иргэдэд зориулан ажиллуулж эхлээд байгаа билээ. Тус үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох үүднээс “Shuurkhai 119” мобайл аппликэйшн болгон хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Энэхүү аппликэйшнээр Монгол Улсын иргэд дэлхийн аль ч өнцөг булангаас үнэ төлбөргүйгээр COVID-19-ийн лавлах төвтэй шууд холбогдож, зөвлөгөө мэдээлэл авах боломжтой ажээ.
Хилийн чанадад түр гацсан, тухайн амьдарч буй улс орноосоо эрүүл мэндийн тусламж, зөвлөгөө мэдээлэл авах боломжгүй байгаа болон хэлний бэрхшээл тулгараад буй иргэд маань цар тахалтай холбоотой мэдээ мэдээллээс хоцрохгүй байх, баталгаагүй эх сурвалжаас найдваргүй мэдээлэл авахаас сэргийлэх зэрэг өндөр ач холбогдолтой юм байна.
Мөн энэхүү аппликэйшний утсандаа татаж суулгаснаар та коронавирусийн шинж тэмдгүүдийг тодорхойлох ДЭМБ-аас баталгаажсан асуумжийг бөглөж, өөртөө болон өрөөл бусдад анхан шатны онош тавих боломжтой ба эдгээр мэдээлэл нь хувийн нууцлалыг хангах үүднээс ямар ч дата санд хадгалагдахгүй юм байна.
Wi-Fi болон мобайл датагаар ажилладаг, утсаар ярих, чат бичих боломжтой, мэдээллийн өндөр нууцлалтай “Shuurkhai 119” мобайл аппликэйшнийг CallPro компани нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй хийж хөгжүүлжээ.

Цаг үе
Чингис хаан олон улсын нисэх буудал "Сүү өргөх" зориулалтын цэгтэй болжээ
"Чингис хаан” олон улсын нисэх буудал зорчигчдоо үдэхдээ сүү өргөдөг иргэдэд зориулсан тусгай цэг шинээр байгуулжээ. Нисэх буудлын орчимд сүүг ил задгай өргөх нь шувуу, зэрлэг амьтдыг татаж, агаарын хөлөгтэй мөргөлдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Шинэ зохицуулалт нь монголчуудын уламжлалыг хадгалахын зэрэгцээ нислэгийн аюулгүй байдлын шаардлагыг хангахад чиглэж байна.
Иргэдийн өдөр тутмын дадал, хүндэтгэлийн уламжлал зөв байршил, зөв зохион байгуулалттай уялдсанаар нислэгийн аюулгүй байдлыг дэмжих бодит алхам болно гэж нисэх буудлынхан үзэж байна.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Есдүгээр сарын 01-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар дулаан байна.
2026 оны есдүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангайн, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурч, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-18 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдрөөс 4 хэмаар дулаарч 29-31 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдрөөс 6 хэмаар дулаарч 27-29 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 3-8 метр. Өчигдрөөс 6 хэмаар дулаарч 27-29 хэм дулаан байна.
2026 оны есдүгээр сарын 02-ноос
2026 оны есдүгээр сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
02-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, 04-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 05-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 02-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд нутгийн зарим газраар, 04-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө -2-3 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 04, 05-нд нутгийн хойд хэсгээр эрс сэрүүснэ.
Цаг үе
Өнөөдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон Олон улсын COP17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал нийслэлийн төвийн зургаан дүүрэгт автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжиж байна.
Уг зохицуулалт өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд, бүсчлэл харгалзахгүй үйлчилнэ.
Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Харин өнөөдөр буюу есдүгээр сарын 1-нд нийслэлийн хэмжээнд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байна.

-
Улстөр нийгэм2020/06/30
УИХ-ын Тамгын газраас шинээр сонгогдсон гишүүдэд зориулсан мэдээлэл, сургалтыг з...
-
Шударга мэдээ2025/04/25
"Төрийн банк" ХК 2025 онд зарласан ногдол ашгаа тараалаа
-
Үзэл бодол2020/08/25
Д.Чойжамц: Төгрөгийг уул овоонд өргөхгүй байх нь зохистой
-
Цаг үе2023/05/19
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
