Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Баяр наадмаар хэд хоног амрах вэ

Огноо:

,

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-нд байхаар хуульчилсан байдаг. 

Тэгвэл энэ жилийн тухайд долдугаар сарын 11-н буюу пүрэв гарагт Үндэсний их баяр наадмын эхний өдөр таарч байгаа бөгөөд 15-ны даваа гарагийг дуустал амрах юм. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Шударга мэдээ

Баяр наадмын тасалбарыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр борлуулна

Огноо:

,

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт болон бөхийн барилдааныг үзэх тасалбарыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр (“Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил”) долдугаар сарын 8-9-ний өдрүүдэд худалдаална. Мөн энэ жилийн нэг онцлог гэвэл 1200 тасалбарыг цахимаар буюу eservice.ulaanbaatar.mn нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн  порталаар  борлуулна.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн нийт суудлын 50 хувийг буюу 6000 тасалбарыг ард иргэдэд, гадаадын жуулчдад 3000 тасалбарыг тус тус худалдаалж, үлдсэнийг нь Төрийн байгууллагууд, тэдний урилгаар ирсэн гадаадын хүндтэй зочид төлөөлөгчид болон  Гадаадын Элчин сайдын яамдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагууд төлөөллүүдэд олгох аж.  

Тасалбарын үнийн хувьд наадмын нээлт, хаалт, бөхийн барилдааныг үзэх багц тасалбар суудлаасаа хамаараад 16 000, 24 000 гэсэн хоёр ангилалтай байна. Мөн баяр наадмын тасалбарыг дамлан худалдаалах явдал иргэдийн бухимдлыг төрүүлдэг учраас  үүнээс сэргийлэх, зайлсхийх зорилгоор нэг хүнд 2 ширхэг тасалбар л олгохоор зохицуулалт хийжээ.

Автомашины зөвшөөрлийг мөн адил долдугаар сарын 8-9-нд нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүд буюу “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” гэсэн дөрвөн цэгээр худалдан борлуулна. Зөвшөөрөл нь 3000, 10 000 төгрөгийн үнэтэй байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт хийгдэж байна

Огноо:

,

“Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын 10 хоног” улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна. Дархлаажуулалт энэ сарын 1-ээс эхэлсэн бөгөөд ЭМТ-д дээр хийгдэж байна.

Дархлаажуулалтад заавал хамрагдах шаардлагатай иргэд харьяа аймаг, сум, дүүргийнхээ эрүүл мэндийн төв болон Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандан дархлаажуулалтандаа хамрагдах боломжтой.

ДАРХЛААЖУУЛАЛТАД:

-Тарваган тахлын цэвэр өсгөвөр, халдвартай, халдварын сэжигтэй материал болон туршилтын амьтадтай ажилладаг мэргэжилтнүүд,
-Тарваган тахлын голомтот нутагт геологийн хайгуул шинжилгээ, бэлчээр усжуулалт, агнан бэлтгэл эрхэлдэг иргэд,
-Тарваган тахлын голомтот нутагт оршин суугчид, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчид,

-Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, ялангуяа тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд,

-Хууль сахиулах болон Онцгой байдлын байгууллагын албан хаагчид хамрагдана.

Харин БЗД-ийн ЭМТ дээр энэ сарын 9-ний өдрийн 08 цаг 30 минутаас эхлэн 15 цаг хүртэл тарваган тахлын голомтот бүс нутаг руу зорчих гэж байгаа болон бэлчээрийн аж ахуй эрхэлдэг, тарваган тахлын цэвэр өсгөвөр халдвартай, халдварын сэжигтэй мал, амьтан, туршилтын амьтадтай ажилладаг хүмүүст тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг хийх тул та бүхэн дархлаажуулалтандаа идэвхтэй хамрагдаарай.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

“Түрээсийн орон сууц хөтөлбөр”-тэй холбоотой хоёр журам баталлаа

Огноо:

,

Эл асуудалтай холбоотойгоор Тэргүүлэгч Ш.Үнэнбат, Г.Төмөрбаатар нарын зүгээс мэдээллийн сангийн нууцлалын тал дээр анхаарч ажиллахыг хэлсэн. Тусгай эрхээр нэвтэрч мэдээлэл байршуулах үүрэгтэй албан тушаалтнууд худал мэдээлэл байршуулах болон бусад хэлбэрээр хариуцлага алдах юм бол хариуцлагын тогтолцоог хэрхэн тусгаж байгаа талаар лавласан. Нөгөөтэйгүүр хяналтын системээ сайжруулахгүй бол бизнесийн байгууллагууд өөр байдлаар ашиглах асуудал гарах эрсдэлийг тооцох хэрэгтэй гэсэн. Түүнчлэн сонгон шалгаруулах ажлыг цахим хэлбэрээр явуулах боломжтой эсэхийг лавласан.

Тус журамд сонгон шалгаруулах комисс байгуулахаар тусгасан юм. Тэгвэл уг асуудалд "Нийслэлийн орон сууцны корпораци" ХК-ийн захирал Б.Сүхбаатар “Цахим хэлбэрээр сонгон шалгаруулах тал дээр заавал комисс байгуулах шаардлагатай. Цахим хэлбэрээр шалгаруулах юм бол хакердуулах зэрэг эрсдэл гарах магадлалтай гэж үзсэн учраас комисс байгуулахаар тусгасан” гэлээ. Харин тусгай эрхээр нэвтэрч, иргэдийн мэдээллийг байршуулах үүрэг бүхий төрийн албан хаагч худал мэдээлэл байршуулах зэргээр хариуцлага алдсан тохиолдол хуулийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан гэлээ. Тэгвэл нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллаарай.  Илүү цахимжсан, ухаалаг, ажил хөнгөвчилсөн, шуурхай, ил тод ажиллах чухал байгаа учраас ач холбогдолтой журам. Нөгөөтэйгүүр иргэдийн хамгийн их хүлээлттэй байгаа түрээсийн орон сууцны асуудалтай холбогдож байгаа учраас хариуцлагатай ажиллах хэрэгтэй” гэлээ. Ийнхүү уг журмыг хэлэлцэж баталлаа.

Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам баталлаа

Тэргүүлэгчдийн хурлаар мөн Түрээсийн орон сууцанд хамруулах журам батлах  тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Энэхүү журамд тусгаснаар түрээсийн орон сууцанд залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гачигдалтай иргэн, төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллагсад, өрх толгойлсон эцэг, эх, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхүүдийг хамруулах аж. Ингэхдээ түрээсийн орон сууцны нэг ам.метрийн үнийг сарын 6000 төгрөгөөр тооцож, гурав хүртэлх жилээр түрээслүүлэхээр тусгасан байна. Тэгвэл түрээслээд өмчлөх иргэдийн хувьд нийт тав хүртэлх жилийн хугацаанд түрээслээд өмчлөх боломжтойгоор тусгаж өгчээ.

Иргэдийн зүгээс түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн цахим мэдээллийн санд хүсэлтийн хамт ирүүлэх бөгөөд үүндээ иргэний үнэмлэхийн хуулбар, гэр бүлийн гишүүний хамт ТҮЦ машины тодорхойлолт, орлого тодорхойлох баримт бичиг зэргийг хавсаргах юм. Орлого тодорхойлох баримтад нийгмийн даатгалын болон тэтгэвэр тэтгэмжийн дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн орлого нотлох баримт зэргийг оруулж байгаа юм. Мөн өөрийн өмчлөлийн инженерийн хангамжтай, эсхүл нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, залуу гэр бол гэрлэлтийн лавлагаа, ахмад настан бол тэтгэврийн дэвтрийн хуулбар, гачигдалтай иргэн бол гамшгаас хамгаалах төрийн захиргааны байгууллагын дүгнэлт, акт, тухайн дүүргийн тодорхойлолт зэргийг мөн бүрдүүлэх ёстой юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухайд халамжийн дэвтэр, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон акт бүрдүүлэх бол өрх толгойлсон эцэг, эхийн тухайд өрх толгойлсон болохыг нотлох баримт бүрдүүлэхээр тусгажээ. Тэгвэл 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш насны хүүхэдтэй гэр бүлийн тухайд хүүхдүүдийн гэрчилгээ холбогдох баримт бичгийг бүрдүүлэхээр журамд тусгажээ.

Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн иргэдийн сонгон шалгаруулалтыг явуулахдаа нийслэлийн засаг даргын захирамжаар сонгон шалгаруулах комисс байгуулах бөгөөд тус комисс нь сугалаа болон эрэмбэлэх хэлбэрээр шаардлага хангасан иргэдийг сонгон шалгаруулахаар тусгасан байна. Ингээд сонгон шалгаруулах комиссын шийдвэрийг үндэслэн орон сууц  түрээслэх эрх нь баталгаажсан иргэдэд НОСК-аас түрээсийн батламж олгох юм. Батламж авах эрхтэй болсон иргэн эхний сарын түрээсийн төлбөр, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, элэгдлийн санг тооцсон гурван сарын түрээсийн зардалтай тэнцэх хэмжээний барьцаа төлбөр төлөх юм. Ингэснээр төлбөр төлсөн иргэн, НОСК хоёр түрээсийн гэрээ байгуулснаар эрх нь баталгаажих юм.

Түрээсийн орон сууцыг олгохдоо тодорхой хуваарилалтын дагуу олгох бөгөөд залуу гэр бүлд 20 хувь, төрийн албан хаагчдад 25 хувь, хувийн байгууллагын ажилтнуудад 20 хувь, 18 хүртэлх 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд 5 хувь, өор толгойлсон эцэг эхэд 5 хувь, өндөр настан тэтгэвэр тогтоолгосон ахмадуудад 5 хувь, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүлд 50 хувь, гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд 5 хувийг олгохоор квот тогтоогоод байгаа аж.

Нийслэлийн иргэдэд хамгийн их хүлээлт үүсгэсэн журам учраас Тэргүүлэгчдийн зүгээс эл асуудалтай холбоотойгоор олон асуулт асууж, санал гаргасан. Тухайлбал, Тэргүүлэгч Ш.Үнэнбатын зүгээс цахим бүртгэл хэзээнээс эхлэх, иргэдийн сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр явуулах боломжтой эсэх, түрээсийн төлбөрийг ам.метрийн 6000 төгрөгөөс бууруулах боломж бий юу, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэрхэн эрэмбэлэх вэ гэх зэрэг асуултуудыг тавьсан. Үүнд “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар тодорхой хариултуудыг өгсөн. Тухайлбал, түрээсийн ам.метрийн үнийг 6000 төгрөгөөс бууруулах асуудлыг “Барилга хот байгуулалтын сайдад сарын түрээсийн төлбөрийг бууруулах санал хүргүүлсэн” гэсэн юм. Харин  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асуудлыг эрэмбэлэхийн тулд олон удаагийн хэлэлцүүлэг хийсэн бөгөөд эдгээр хэлэлцүүлгүүдээс гарсан саналыг үндэслэн эрэмбэлж, ангилж оруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн гэсэн юм. Учир нь өмнө хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүдэд харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэдийг түлхүү хамруулдаг учраас бусад хэлбэрийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах үүднээс журамд нарийвчлан тусгасан гэлээ.

Тэгвэл Тэргүүлэгч Ж.Батбаясгалан 972 айлын орон сууцны байраа хүлээж авах ажил ямар шатандаа байгааг лавласан. Улсын комисс тус байрыг хүлээж аваагүй байгаа асуудал байгаа учраас энэ талаар мэдээлэл өгөхийг хүссэн. Үүнд Б.Сүхбаатарын зүгээс “Уг орон сууцыг хүлээж авах тухай тогтоол гарсан. Дулааны асуудал дээр шийдвэрлэх зүйл байгаа, үүнийг Барилга хот байгуулалтын яам хариуцаад шийдвэрлэхээр болсон, долдугаар сардаа багтаан хүлээн авна” гэсэн хариултыг өгсөн.

Харин журмын нэршлийг оновчтой болгох үүднээс өөрчлөх саналыг Тэргүүлэгч Ш.Үнэнбат гаргасан. Ингэхдээ Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам гэж өөрчлөх санал гаргасныг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид санал нэгтэй дэмжсэн юм. Ийнхүү Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмыг батлан гаргалаа.

972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар 972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тогтоолын төслийг баталлаа. Тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын 972 айлын орон сууцыг нийслэлийн өмчид шилжүүлж, 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд,  30 хувийг түрээслээд өмчлөх иргэдэд, 40 хувийг газар чөлөөлөлтөд зориулан зохион байгуулах саналыг Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар танилцуулсан.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Тэргүүлэгч Ж.Батбаясгалан Буянт-Ухаа 972 айлын орон сууцаа хүлээн авах ажлыг яаравчлахыг хэлсэн. Тэгвэл Тэргүүлэгч Д.Бадарсангийн зүгээс “972 айлын орон сууцны 15 хувийг ахмадуудад өгнө гэхээр 43 ахмад л орох нь. Гэтэл маш олон ахмад хүсэлтээ өгчихсөн байгаа. Тэр олон ахмадуудынхаа асуудлыг яах вэ. Газар чөлөөлөлтөд 40 хувийг зориулах нь хэр зэрэг ач холбогдолтой вэ” гэсэн асуудлыг тавьсан. Үүнд Б.Сүхбаатарын зүгээс “Газар чөлөөлөлтөд зориулан 40 хувийг нь олгохоор тусгасан. Ингэснээр дараагийн байр, орон сууц барих, илүү олон байрыг барьж ашиглалтад оруулах боломж бүрдэнэ хэмээн тооцсон” гэлээ. Өнгөрсөн хугацаанд Ахмадын орон сууц хөтөлбөр хэрэгжсэн учраас энэ удаад найман чиглэлээр хуваарилж өгөх нь зөв гэсэн юм. Ийнхүү Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын 972 айлын орон сууцыг нийслэлийн өмчид шилжүүлж, 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд,  30 хувийг түрээслээд өмчлөх иргэдэд, 40 хувийг газар чөлөөлөлтөд зориулан зохион байгуулах тухай тогтоолын төслийг батлан гаргалаа.

 Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Дэлгэрэнгүй унших

Санал болгох