Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2021 оны хоёрдугаар сарын 22. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 10. Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, есөн улаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр.

Өдрийн наран 7 цаг 46 минутад мандан, 18 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн.

Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн бөгөөд эрч хүч ихсэнэ хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр  хүйтний эрч суларч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна.

2021 оны 03 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Хүйтний эрч суларч Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 10-15 хэм, Дархадын хотгор, Завхан голын эхээр 5-10 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 7-12 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 0-2 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр. 1-3 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 0 хэм орчим байна.

2021 оны 03 дугаар сарын 04-нөөс 03 дугаар сарын 08-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд нутгийн зарим газраар, 5-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 4, 6-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 4, 5-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 13-18 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна. 7-нд баруун аймгуудын нутгаар хүйтний эрч суларна.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2021 оны гуравдугаар сарын 3. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 19. Буд гараг. Салхины эх одтой, есөн улаан мэнгэтэй цагаан нохой өдөр.

Өдрийн наран 7 цаг 29 минутад мандан, 18 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхитатах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн бөгөөд сайн нөхөртэй нөхөрлөнө хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Афганистаны 321 албан тушаалтан авлигын хэргээр халагджээ

Огноо:

,

Афганистан Улс цагдаа болон гаалийн 321 ажилтныг авлигын хэрэгт буруутган ажлаас нь халсан тухай ням гарагт албаныхан мэдэгдлээ. Дотоод хэргийн яамны мэдээлснээр хурдны замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нараас хээл хахууль авсан, айлган сүрдүүлж мөнгө нэхсэн хэрэгт буруутгагдаж байгаа албан тушаалтнуудын хэргийг нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар Улсын ерөнхий прокурорын газарт шилжүүлжээ.

Дотоод хэргийн дэд сайд, хошууч генерал Абдул Сабур Канех авлига авсан албан тушаалтнуудыг боловсролтой, чадварлаг ажилтнуудаар солино гэж мэдэгджээ. Энэхүү албан тушаалтнуудыг ажлаас халах шийдвэрийг авлига, хээл хахуульд дургүйцсэн тээвэрчид гурван долоо хоногийн ажил хаялт зарласны дараа гаргажээ.

Тээвэрчдийн үйлдвэрчний эвлэлийн дарга Тала Мохаммад “Бидэнд амласан шинэчлэл хийгдэхгүй бол дахин ажил хаялт хийх талаар уриалах болно” гэж Анадолу агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ. “Эцсийн дүндээ энгийн иргэд барааны хомсдолд орж, захууд хаагдахаас болж шаналах болно гэдгийг бид ойлгож байгаа тул засгийн газраас бидэнд өгсөн баталгааг үл харгалзан ажил хаялтаа зогсоов” гэж тэр хэлжээ.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох