Цаг үе
ОХУ-д оршин сууж буй монгол оюутнуудын анхааралд
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, Эрхүү, Улаан-Үд, Кызыл хотууд дахь Ерөнхий консулын газрууд хамтран Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу иргэдийг эх оронд нь хүргэх ажлыг 2020 оны 03 дугаар сараас ээлж дараалан, нэгдсэн удирдлагын дор зохион байгуулж байгаа билээ.
2020 оны 05 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Москва-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэг, Хиагт-Алтанбулаг хилийн боомтоор нийтдээ 760 Монгол Улсын иргэн эх орондоо очоод байна.
ОХУ-д үлдсэн иргэдийн тоо, байршилыг нарийвчлан дахин тогтоох, тэдний тус улсад үлдсэн учир шалтгаан, эх орон руугаа явах боломжит тов, чиглэл зэргийг тодруулах, улмаар иргэдийг нутагт нь хүргэх, татан авах ажиллагааг цаашид хэрхэн үргэлжлүүлэн зохион байгуулах талаар санал боловсруулж Улсын Онцгой комисст уламжлах зорилгоор Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам оюутнуудаас санал асуулга авахаар шийдвэрлэсэн юм.
Иймд, нутаг буцаагүй оюутан Та https://forms.gle/RshNb9WS9tokX2oUA холбоосоор орж санал асуулгын асуултуудад үнэн зөв хариулна уу.
Санал асуулгад ОХУ-д оршин байгаа оюутан оролцсон эсэхийг нягтлах зорилгоор Элчин сайдын яамны суурин утаснаас судалгаанд оролцогч Таны үүрэн утас руу залгаж тодруулга, баталгаажуулалт хийх тул дуудлагад шуурхай хариу өгөхийг хүсье.
Жич: Хотуудын болон сургуулиудын Оюутны холбооны төлөөлөгчид үлдсэн оюутнуудынхаа мэдээлэлийг oyutan.burtgel@mail.ru шууданд ирүүлнэ үү.
Холбоос: https://forms.gle/RshNb9WS9tokX2oUA
Цаг үе
Хүнийг автомашинаар мөргөж, хэргийн газраас зугтсан этгээдийг олж тогтоожэ
Хан-Уул дүүргийн 15 хорооны нутагт энэ оны 11 дүгээр сарын 06-ны 04:00 цагийн орчимд “Замын ажил хийж байсан хүнийг автомашин мөргөж, хэргийн газраас зугтсан” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Мэдээллийн дагуу шалгахад зам тээврийн ослын улмаас 1 иргэн нас барсан бөгөөд осол гаргасан жолооч хэргийн газраас зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, 19 настай, А-г олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна.
Цаг үе
Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуулжээ
Цаг үе
Цасан шуургатай үед уруудсан малынхаа араас явахгүй байхыг анхааруулж байна
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар муудаж аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэх гэж байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас дараах зөвлөмж мэдээллийг өглөө. Мэргэжлийн байгууллагаас гарч байгаа мэдээллийг тогтмол харах. Бага насны хүүхдийг малд явуулахгүй байх Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж болохгүй.
Гэр орноо бэхлэх хоол хүнс, түлшээ хангалттай бэлдэх хэрэгтэй. Мал хариулах, уруудсан малынхаа араас явах тохиолдолд дулаан хувцас, уналга, тээврийн хэрэгслээ найдвартайг нягталж шалгах үзэх хэрэгтэй байна. Цасан шуургатай үед аль болох уруудсан малынхаа араас явалгүйгээр малаа ойрхон хашаалах хэрэгтэй байна.
Малынхаа араас явж байгаад төөрөх, амь насаараа эрстэх эрсдэл үүсдэг. Айл саахалтынхандаа цаг агаарын мэдээллийг дамжуулж хүн бүл цөөтэй аль өрхдөө тусламж үзүүлэх хэрэгтэй. Түүнчлэн их хэмжээний цаснаас болж замд халтиргаа үүснэ, зам даваа гүвээнүүд хаагдана. Иймээс цаг агаарын мэдээгээ сонсож дээр хол ойр зорчихгүй байхыг анхааруулж байна. Зайлшгүй явах тохиолдолд машиныхаа аюулгүй байдлыг шалгаж, бензин, тос, татлага, хүрз зэргээ авч явах хэрэгтэй. Мөн энэ талаар сонсож амжаагүй айл саахалтынхандаа цаг агаарын мэдээллийг дамжуулж хүн бүл цөөтэй аль өрхдөө тусламж үзүүлэх хэрэгтэй гэдгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
