Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2020 оны зургаадугаар сарын 3. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын Билгийн тооллын 12. Буд гараг. Хонгорцог одтой, гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр.

Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал:  Уул

Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн.

Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Б.Агваанцэрэн: Банканд дугаарлах цаг заваа хэмнээд бас урамшуулал авах боломж олгож байгаа

Огноо:

,

Төрийн банк хэрэглээний төлбөрөө цахимаар төлж буй харилцагчдадаа урамшуулал олгоно гэсэн мэдээллийн дагуу Төрийн банкны Сурталчилгаа, идэвхжүүлэлт албаны захирал Б.Агваанцэрэнгээс дараах асуулт тайлбарыг авлаа.

Нийгмийн сүлжээнд Төрийн банкийг дараалал ихтэй гэсэн шүүмж их гарч байгаа харагддаг. Төрийн банканд яагаад дараалал ихтэй байдаг талаарх асуултаас яриагаа эхэлье?

Төрийн банкны хувьд Монгол Улсын өнцөг булан бүрт байрлах 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан 2.1 сая харилцагчдадаа банк санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Одоогийн байдлаар Монгол Улсад 12 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байгаагаас Төрөөс иргэдэд олгож буй халамжийн үйлчилгээний 85 орчим хувь, тэтгэврийн тэн хагасыг Төрийн банк дангаараа олгодог. Дээр нь нэмээд хэрэглээний төлбөрийн 90 орчим хувийг манай банк дамжуулан гүйцэтгэдэг. Дээрх үйлчилгээг банканд ирэлгүй цахимаар авах боломжийг Төрийн банк бүрдүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа хэдий ч банканд ирж дугаарлан зогсож үйлчилгээ авдаг харилцагчид цөөнгүй байна. Жишээлбэл, сар бүрийн 10-25-ны өдрүүдэд байр, цахилгаан, СӨХ,  контор, IPTV, гар утас гэх мэт хэрэглээний төлбөрөө төлөх иргэд, харилцагчид банканд дараалал үүсгэдэг.

Ер нь Төрийн банкны дараалалд зогсож буй иргэдийн хэдэн хувь нь халамж, тэтгэврээ авахаар, хэдэн хувь нь хэрэглээний төлбөрөө төлөхөөр ирдэг вэ?
Товчоор хэлэхэд Төрийн банканд дараалалд зогсож байгаа 10 хүний 3 нь халамжийн мөнгөө авах, 2 нь байрны мөнгөө төлөх, 2 нь тэтгэврээ авах, үлдсэн 3 нь бусад үйлчилгээ авах дараалалд зогсож байна.

Банкны дарааллаа бууруулах зорилгоор Төрийн банкнаас авч буй арга хэмжээний талаар мэдээлэл өгнө үү?
Төрийн банкнаас нийт тэтгэвэр авагчдадаа тэтгэврийн картаа үнэгүй захиалан авах боломжийг олгож байгаа бөгөөд цалинтай ээж, хүүхдийн мөнгө, одонгийн мөнгө, асаргааны мөнгө гэх мэт халамжийн үйлчилгээгээ картаараа авч, цахим банкаа ашиглан удирдаж зарцуулах боломжтой. Мөн байрны мөнгө болон бүх төрлийн хэрэглээний төлбөрөө цахимаар төлж, банкны үйлчилгээг онлайнаар авах боломжийг Гялсбанк үйлчилгээгээр бүрдүүлж өгсөн.
 
Хэрэглээний төлбөрөө цахимаар төлөхөд НӨАТ-н баримт өгөх үү?

Өгөлгүй яахав. Хэрэглээний төлбөрөө цахимаар төлөөд бүртгэлтэй цахим шуудангаараа НӨАТ-н баримтаа авах боломжтой.

Хэрэглээний төлбөрөө цахимаар төлөөд урамшуулал аваарай гэж байсан. Яг ямар урамшуулалтай хөтөлбөр вэ?

Дэлхий нийтээрээ цахим шилжилт хийж буй өнөө үед өөрсдийн цаг заваа хэмнэн хэрэглээний төлбөрөө цахимаар төлж хэвшиж байна. Гэсэн хэдий ч цахимаар авах боломжтой үйлчилгээг банканд дугаарлан зогсож авах нь дараалал үүсэх гол шалтгаан болж байна.
Тиймээс Төрийн банкнаас БИЛЛИНГ-ийн үйлчилгээг ашиглан хэрэглээний төлбөрөө ухаалгаар төлсөн харилцагчдаа идэвхжүүлэх зорилгоор урамшуулалт хөтөлбөр зарлаж байна. Өөрөөр хэлбэл Банканд дугаарлах цаг заваа хэмнээд бас урамшуулал авах боломж олгож байгаа.
2020.09.15-2020.11.30-ныг дуустал хугацаанд Биллингийн үйлчилгээг ашиглан хоёроос дээш гүйлгээ хийсэн хүн бүр урамшууллын хөтөлбөрт хамрагдан 1,000,000 төгрөгийн эзэн болох ГУРВАН  харилцагчийн нэг болох боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийн манай банкны веб сайтаас авах боломжтой. Эцэст нь нийт харилцагчдадаа хандаж хэлэхэд “КОВИД-19” цар тахлын үед цахим банкаа ашиглан салбарт ирэлгүй санхүүгийн үйлчилгээгээ авч өөрийн болоод бусдын эрүүл мэндийг хамгаалахыг уриалж байна.

Ярилцсан танд баярлалаа
 
Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

Огноо:

,

Боловсрол, шинжлэх ухаан сайдын “Хичээл, сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/63 тушаалын хэрэгжилтийг ханган цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг онцгой нөхцөлд хэвийн горимоор зохион байгуулах ажлын хүрээнд төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийг элсүүлэн суралцуулахаар боллоо.

Өнөөдөр нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Мэдээлэл, Технологийн газраас цэцэрлэгийн элсэлттэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж, холбогдох мэдээллийг өглөө.

Цэцэрлэгийн “Цахим бүртгэл” 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 9:00 цагаас 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 14.00 цаг хүртэлх хугацаанд явагдах бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид tsetserleg.ulaanbaatar.mn системд хүүхдээ бүртгүүлнэ. Бүртгэл 14:00 цагт хаагдсаны дараа “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 16.00 цагаас цэцэрлэг бүр дээр зохион байгуулагдана.

Цахим бүртгэл, элсэлтийн үед БШУЯ-ны Боловсролын мэдээллийн төвийн 75778080 дугаарын утас ажиллаж, эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгнө. Мөн цэцэрлэг бүр дээр 2020 оны 09 дүгээр сарын 18-21-ний хооронд иргэдэд туслах ажилтан ажиллана.

2020-2021 оны хичээлийн жилд төрийн өмчийн 262 цэцэрлэг, 143 ерөнхий боловсролын сургууль, төрийн бус өмчийн 437 цэцэрлэг, 123 ерөнхий боловсролын сургууль, нийт 699 цэцэрлэг, 266 ерөнхий боловсролын сургууль сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа эхлээд байна. Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 111831 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн бага ангид 172300, дунд ангид 100031, ахлах ангид 47540 сурагч, нийт 319871 сурагч суралцаж байна. Мөн нэгдүгээр ангид шинээр 39500 сурагч элсэн оржээ.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Сургуулийн автобус төсөл хэрэгжүүлэх тухай” А/1298 захирамжийн дагуу 2020-2021 оны хичээлийн жилд авто замын хөдөлгөөнд гол ачаалал үүсгэж буй ерөнхий боловсролын сургуулиудад болон хотын алслагдсан дүүргийн нийт 31 сургуулийг хамруулан 35 чиглэлд 40 автобус 2020 оны 09 дүгээр сарын 21-нээс үнэ төлбөргүй үйлчилж эхэлнэ. Мөн нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 71 сургуулийн 182 “Хүүхдийн автобус үйлчилгээнд гарч сурагчдад үйлчинэ.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

БНХАУ-д суралцдаг оюутнуудын анхааралд

Огноо:

,

БНХАУ-д суралцдаг оюутнуудыг сургуулиас нь заавал ирэхийг шаардаж буй асуудлаар Хятадын Боловсролын яамны Гадаад хамтын ажиллагааны газраас тодруулахад, “Ковид-19” цар тахал дэлхий дахинд тархаж эхэлсэнтэй холбогдуулж, БНХАУ-ын ГХЯ, Улсын Цагаачлалын газраас 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гаргасан “БНХАУ-ын виз, оршин суух үнэмлэхтэй иргэд хилээр нэвтрэхийг түр хориглох тухай мэдэгдэл” хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ба одоогийн байдлаар мэдэгдэл шинэчилсэн талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй, өөрчлөлт орсон тохиолдолд их, дээд сургуулиудаар дамжуулж, гадаадын оюутнуудад мэдээлэл өгөх болно гэв.

Мөн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан их, дээд сургуулиуд цахим хэлбэрээр бүртгэл хийж, цахимаар хичээл орж байгаа ба заавал ирэхийг шаардахгүй бaйгааг мэдэгдсэн болно.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох