Цаг үе
Баярлалаа,Нямхүү эмчээv
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Анагаах ухааны доктор, профессор, урдаа барьдаг халдварт өвчин судлаач гэдгийг түүнийг коронавирустэй тэмцсэн энэ өдрүүдэд монголчууд илүү сайн мэдэж, хүндэлж, гадаадын болон Монголынхоо олон хүнийг эдгээж, эмчилж байгаад нь баяр талархлын үгээр хайр найргүй шагнах болсон билээ. Нийтдээ 30 гаруй жил эрүүл энхийн манаанд зогсож байгаа тэрээр анх сувилагч болохоор Анагаахын коллежид орж онц дүнтэй төгсөж, Их сургуульд урилгаар оржээ.
Багадаа эмээ, өвөөгийнхөө хайранд хөлбөрч өссөн тэрээр зөөлөн сэтгэлтэй, зөв хүн болон өсч хүмүүжжээ. Өвөө Жамбал, эмээ Очирцоо хоёр нь Сэлэнгийн Хүдэр, Ерөө сумын буриадууд. Д.Нямхүүгийнх гурван хүүтэй. Эхнэртэйгээ АУДС-д оюутан болоод л ханилж, 33 жил айл гэрийн хос багана болж яваа ажээ.
Тэрээр гавьяаныхаа амралтыг аваад цаг хугацаа төлөвлөхгүйгээр Монголынхоо тал нутгаар сайхан аялна гэж боддогоо сэтгүүлчид ярьсан нь бий.
Өмнө нь Д.Нямхүү эмчийг ДОХ-ын тухай мэдээлэхэд нь хүмүүс мэддэг болж байв. 1992 онд манай улсад ХДХВ/ДОХ-ын анхны тохиолдол Камеруны хоёр иргэнээс бүртгэгдэж байсныг хүмүүс санаж байгаа байх. Тэднээс шинжилгээ авсан эмч нь Д.Нямхүү. Тэрээр ДОХ-ын халдвар сэтгэл түгшээх хэмжээнд очсоныг сануулсаар байдаг. “Тархвар судлаач бидний мэргэжил эмнэлгийн цагдаа л гэсэн үг. Хэрэг илрүүлээд болчихдоггүй, цаад эзэн холбогдогчийг нь олж тогтоон, уг үндсээр нь эмчилж эрүүлжүүлэх ёстой” гэж Д.Нямхүү эмч хэлжээ.
Дэлхий нийтийг түгшээсэн коронавирус Монголын дотоодод тархаагүй, өнөөдрийн байдлаар гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 193 тохиолдол батлагдсанаас 75 нь эдгэрч эмнэлгээс гараад байна. Дэлхий даяар хэдэн зуун мянгаараа хүн нас барж байхад Монголд нэг ч эндэлгүй, тэр бүү хэл хэдэн арваараа эдгэрэн гарч байгаа нь ХӨСҮТ-ийг удирдаж байгаа Д.Нямхүү эмч, түүний удирдлагад ажиллаж байгаа олон эмч, мэргэжилтнүүдийн гавьяа юм.
Баярлааа, Нямхүү эмчээ. Танд төрсөн өдрийн баярын мэнд хүргэе.
Цаг үе
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Банканд хуурамч ам.доллар солиулахыг завджээ
"Нэр бүхий банканд хуурамч валют илэрсэн" гэх дуудлага, мэдээлэл энэ оны 11-р сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал, нэр бүхий иргэн нь “Хуурамч 100 ам.доллар солиулахыг завдсан хэрэг”-ийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Сүүлийн үед тусгай тэмдэглэгээ, дардастай хуурамч валют буюу кино зураг авалт, үзүүлэнгийн зориулалттай долларыг банк, валют арилжааны төвүүдэд солиулахыг завдаж буй үйлдэл бүртгэгдэн, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
Иймд гадаад валют худалдан авах гэж буй иргэд заавал баталгаат байгууллагаар үйлчлүүлэхийг зөвлөж байна.
Цаг үе
Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол арваннэгдүгээр сарын 29-нд болно. Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн анхан шатны сургалт бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд эр цэргийн тангараг өргөсний дараа цэргийн эрдэмд суралцаж, эх орноо батлан хамгаалахад нэн чухал цэргийн мэргэжил эзэмшинэ.
Мөн аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дэмжлэгтэйгээр хугацаат цэргийн алба хаагч хүсвэл тухайн орон нутагтаа хэрэгцээтэй гагнуурчин, цахилгаанчин, үсчин зэрэг 10 гаруй мэргэжлийг давхар эзэмшиж байгаа аж.
Цаг үе
Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас манай улсад жил бүр 15-20 хүн нас бардаг

-
Улстөр нийгэм2021/11/11
ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн явцын талаар тани...
-
Цаг үе2023/04/25
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
-
Цаг үе2022/10/06
Хөгжлийн банканд 766.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ
-
Цаг үе2020/07/12
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
