Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, сэрүүсэн, говь, талын нутгаар салхитай байна.
2020 оны 06 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, өмнөд хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи говийн бүсийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 15-17 хэм дулаан байна.
2020 оны 06 дугаар сарын 09-нөөс 06 дугаар сарын 13-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
9, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн зарим газраар бороо орно. Салхи 9-нд зарим газраар,10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,11-нд тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
Цаг үе
Нийт нутгийн 68 хувьд цастай байна

Цаг үе
Хувийн мэдээллээ бусдад өгөх нь залилах гэмт хэргийн хохирогч болгож байна
Цагдаагийн байгууллагад өдөрт 15-30 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна. Залилах гэмт хэрэгт өртөх томоохон шалтгаан нь иргэд өөрсдийн ашигладаг дансаа бусдад ашиглуулах, хувийн мэдээллээ өгснөөс үүдэлтэй. Тухайлбал,
- Энэ оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Энхийг сахилуах ажиллагаанд явсан дүү маань шуудангаар доллар явууллаа, зардлаа төлөөрэй гэсний дагуу 16 сая 955 мянган төгрөг бусдын дансруу шилжүүлж, залилууллаа”;
- Энэ оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Миний хувийн мэдээллийг ашиглан зээлийн аппликейшнээс 17 сая төгрөгийн зээл авсан байна”;
- Энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Баригдаж буй барилга руу 380 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж залилууллаа”;
- Энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Зээл чөлөөлнө гэх зарын дагуу холбогдож, 35 сая төгрөг залилуулсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Залилах гэмт хэрэг нь иргэдийн хэрэгцээ шаардлага, сүсэг бишрэлийг далимдуулах, боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлж, байхгүй зүйлийг байгаа мэтээр төөрөгдүүлж, харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар үйлдэгддэг онцлогтой гэмт хэрэг юм.
Иргэд Та бүхэн залилах гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд бусдад хувийн мэдээллээ өгөхгүй байх, өөрийн хэрэглэж буй цахим платформынхоо нууц үгийг тодорхой хугацаанд солих, хуурамч зар мэдээлэлд итгэж гүйлгээ хийхгүй байна уу.
Цаг үе
2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын суудлын хуваарийг энэ сарын 25-аас хойш хэвлэж авах боломжтой
2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-ний 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Бүртгэл дуусаад энэ сарын 25-наас хойш eyesh.eec.mn сайтын "Шалгуулагчийн булан"- гаар орж, бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан хэвлэж авах боломжтой.
Өвлийн буюу тухайн жилийн хоёр дахь шалгалтад дүн оноогоо ахиулахыг хүссэн, зургаадугаар сард зохион байгуулагдсан ЭШ-д орж чадаагүй, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авсан хэн боловч хамрагдах боломжтой юм.

