Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна.

2020 оны 06 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн  уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-үүр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөөр 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 16-18 хэм дулаан байна.

2020 оны 06 дугаар сарын 10-наас 06 дугаар сарын 14-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгаар, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,11-нд говь, тал хээрийн нутгаар  секундэд 13-15 метр, 12,13-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр, цаашдаа зүүн аймгуудын нутгаар сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Огноо:

,

2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн  хүчитгэж  асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан. 

Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох