Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Америкийн Нэгдсэн Улс УИХ-ын сонгуулийн дүнд баяр хүргэв

Огноо:

,

АНУ-ын Төрийн департаментын Хэвлэлийн төлөөлөгч хатагтай Морган Ортагус манай УИХ-ын ээлжит сонгууль болсонтой холбогдуулан хийсэн мэдэгдэлдээ, “Монголын ард түмэн 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Парламентын сонгуулиа хийж, санал өгөх салшгүй эрхээ эдэлж, хэрэгжүүлсэнд АНУ баяр хүргэж байна” гэжээ. Тэрбээр бид Монгол Улсын “гуравдагч хөрш”, стратегийн түнш байдгаараа бахархдаг гээд Монгол Улсын дараагийн Засгийн газартай түншлэл, ардчиллын нийтлэг үнэт зүйлсийг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлжээ. Мөн энэ удаагийн сонгууль нь Монгол Улс  1990 онд тайван замаар ардчилсан хувьсгал хийснээс хойш 8 дахь удаагийнх болохыг тэмдэглэсэн байна.

Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео “Монголын парламентын сонгуулиас ардчилал ёсоор хэрэгжиж буйг харахад таатай байна. АНУ нь Монголын “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг” гэж жиргэжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Улстөр нийгэм

УОК: Экспортын бүс нутгийг, тусгайлан хамгаалалтыг нь чангатгана

Огноо:

,

Ковед 19 халдвар дотоодод гарсантай холбогдуулан Засгийн Газраас тогтоол гарсан. Үүнд: Экспортод чиглэсэн гол бүс нутгаа эрүүл эрсдэлгүй бүс байлгахаар ЗГ-аас шийдвэрлэж, Өмнөговь аймгийн Гашуун сухайт, Шивээхүрэн, Ханбогд, Цогтцэций, Гурвантэс сумын тухайд тусгайлсан хамгаалалтыг чангатгаж, хүчлэн хамгаалалт авч хэрэгжүүлж байна. Энэ бүс нутгийн иргэдийг бүгдийг нь PCR шинжилгээнд хамруулах ажил эхэлнэ.
 
2020 оны 11-р сарын 28 ны байдлаар 400 гаруй жолооч тээвэрлэлт хийж 1 өдөртөө хилээр гарсан байна. БНХАУ-ын тал Монгол жолооч нарыг түргэвчилсэн оношлуураас гадна заавал PCR шинжилгээнд хамруулахыг шаардаж байгаа юм.Иймд тухайн бүс нутагт PCR шинжилгээний хэрэгсэл нэмж суурилуулах ажлыг ирэх 7 хоногт УОК-оос шийдвэрлэнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана

Огноо:

,

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн цахим /2020.11.30/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын танхимд.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Улаанбаатар хот, Сэлэнгэ, Архангай аймагт хатуу хөл хориог 10 хоногоор сунгалаа

Огноо:

,

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, 2020 оны 12 дугаар сарын нэгний өдөр дуусах байсан гамшгийн хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгах эсэх асуудлаар хэлэлцээд хатуу хөл хорионы дэглэмийг хэсэгчлэн 10 хоног сунгахаар болжээ.

Тодруулбал, тус хуралдаанаас халдвар бүртгэгдсэн Улаанбаатар хот болон Архангай, Сэлэнгэ аймгуудын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг 12 дугаар сарын 01-ний 06:00 цагаас 11-ний өдрийн 06 цаг хүртэл хэсэгчилсэн бүх нийтийн бэлэн байдалд хэвээр үлдээхээр болсон байна.

Харин халдвар илрээгүй орон нутгийн хөл хорионы дэглэмийг сулруулж, өмнө нь мөрдөж байсан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргажээ. Энэ хугацаанд олон нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, цуглаан, жагсаал, спорт, урлаг, үзвэр үйлчилгээг хориглосон хэвээр байгаа юм.

Мөн дараах 18 салбарын үйл ажиллагааг хязгаарлахгүй. Үүнд:

1. Эрчим хүч

2. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа,тээвэрлэлт түгээлт

3. Газрын тос

4. Хот суурин газрын усан хангамж

5. Эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл

6. Банк санхүү

7. Хэвлэл мэдээлэл,

8. Шуудан үйлчилгээ

9. Улсын онц чухал обьект

10. Гоо сайхны үйлдвэрлэл

11. Арьс шир боловсруулах үйлдвэрлэл

12. Хэвлэх үйлдвэр

13. Боловсруулах үйлдвэрлэлийн салбар

14. Бараа материалын цахим худалдаа, хүргэлт

15. Шүүх, нотариат

16. Оршуулга

17. Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт, сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлш тээвэрлэлт

18. Хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Чөлөөт цаг1 цаг 48 минут

Үйлдвэрийн ажилтнуудын дархлааг дэмжихэд анхаарч, хоолны цэсийг шинэ...

Шударга мэдээ1 цаг 53 минут

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ

Улстөр нийгэм1 цаг 58 минут

УОК: Экспортын бүс нутгийг, тусгайлан хамгаалалтыг нь чангатгана

Чөлөөт цаг2 цаг 5 минут

Гараа сайтар угаахыг зөвлөж байна

Чөлөөт цаг2 цаг 10 минут

Хязгаарлалтад ороогүй 13 байгууллагын 22357 тээврийн хэрэгсэлд QR ко...

Чөлөөт цаг2 цаг 13 минут

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ

Улстөр нийгэм2 цаг 33 минут

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана

Чөлөөт цаг2 цаг 38 минут

Өнөөдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн...

Улстөр нийгэм2020/11/29

Улаанбаатар хот, Сэлэнгэ, Архангай аймагт хатуу хөл хориог 10 хоного...

Улстөр нийгэм2020/11/28

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь ариутгана

Санал болгох