Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Хэнтийн нутаг, Төв аймгийн зүүн, Дорнодын хойд хэсгээр усархаг бороо орно

Огноо:

,

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Хэнтийн нутаг, Төв аймгийн зүүн, Дорнодын хойд хэсгээр ахиухан хэмжээний усархаг бороо орно.

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр төв, говь болон зүүн аймгуудын нутгаар, 20-нд зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.

2019 оны 07 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 31-36 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 20-22 хэм дулаан байна.

2019 оны 07 дугаар сарын 20-ноос 07 дугаар сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22, 23-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 20-нд Алтайн салбар уулс болон, говь, талын нутгаар секундэд 14-16 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. SHUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Их Британийн бага сургуулийн сурагч коронавирусний халдвар авчээ

Огноо:

,

Цар тахлын үед зайлшгүй ажиллах шаардлагатай албан хаагчдын 40 хүүхдийг хүлээн авч, ажиллаж байсан Дарлингтон хотын Скерне Парк академи бага сургуулийн нэг сурагч болон түүний аав, ээж коронавирусний халдвар авсан нь батлагдсан тул сургуулийг хаасан талаар ВВС мэдээлжээ.

Сургуулийг тусгаарлалтын хугацааг дуустал хаах юм байна. Тус сургуулийн хичээлийн эрхлэгч Кэйт Чисхолм хэвлэлийнхэнд хандаж “Сургууль Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг баримтлан ажиллаж байсан. Бид сурагчид, сургуулийн албан хаагчдын аюулгүй байдлыг хангахад шаардагдах бүхий л арга хэмжээг авч байна. Халдвар авсан гэр бүлийнхэнд түргэн хугацаанд эдгэрэхийг хүсье.” гэжээ.

Их Британийн Ерөнхий сайд ноён Борис Джонсон сургуулиудын үйл ажиллагааг 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлэх талаар мэдэгдлийг өнгөрсөн Ням гарагт хийсэн байна.

Эх сурвалж: БСШУСЯ

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Японы сургуулиуд хичээлийн танхимыг ингэж өөрчилжээ

Огноо:

,

Шинэ коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Япон Улсын зарим сургуулиуд ажиллахгүй байгаа бол зарим сургуулиуд нь танхимын сургалтаа эхлүүлэх гэж бүхий л арга хэмжээг авч байгаа талаар тус улсын хэвлэл мэдээлэл онцолсон байна.

Тухайлбал, Точиги мужийн Ояама хотын Кину дунд сургууль нь сурагчдаа бүлэг бүлгээр 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хүлээн авч эхэлсэн. Өнгөрсөн Даваа гарагт сургуулийн нийт сурагчдын тал хувь нь буюу 124 сурагч сургуульдаа ирсэн. Агаар дуслын замаар халдварыг тараахгүйн тулд сургуулийн багш, ажилчид нь сурагчдын ширээнд гялгар хаалт байрлуулж, бүх талд нь хоосон ширээ байхаар сурагчдыг суулгаж байгаа юм байна.

Эх сурвалж: БСШУСЯ

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2020 оны тавдугаар сарын 28. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны тэргүүн сарын Билгийн тооллын 5. Бархасвадь гараг. Үнэг одтой, есөн улаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр.

Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Сансар
Суудал:  Мод

Өдрийн наран 5 цаг 00 минутад мандан, 20 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн.

Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох