Шударга мэдээ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллав
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон аймагт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлуудын явцтай танилцаж, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэлээ. Тус аймгийн нэгдүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын явц 80 хувьтай байгаа бөгөөд 2013 оны зураг төслөөр хийгдэж байгаа тул нэмэлт ажлын санхүүжилт хэрэгтэй болоод буйг ажлын хэсгийнхэн танилцуулав. Уг хөрөнгийг ирэх жилийн төсөвт суулгаж, сургуулийн барилгыг ирэх 2021 онд бүрэн дуусгаж хүлээн авахаар боллоо.
Мөн 1А хороолол болон "Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн"-гийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Тус хороолол нь 1280 өрх, 4800 хүн амтай байхаар төлөвлөгдсөн бөгөөд 960 хүүхдийн сургууль, 400 хүүхдийн цэцэрлэг, соёл амралт, худалдаа үйлчилгээний барилгууд баригдах юм. Өнөөдрийн байдлаар орон сууцны барилга угсралтын ажил 50 хувьтай явж байгаа ба 2021 онд бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.
Түүнчлэн, Эрдэнэт хотод 5 га талбайг хамарсан спорт, амралт, эрүүл мэндийг дэмжих, иргэдийн ая тухтай байдлыг хангасан “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнг бий болгож байна. Энэхүү бүтээн байгуулалт нь Улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ба уг ажлыг төлөвлөгөөний дагуу энэ онд дуусгаж, хүлээлгэн өгөхөөр ажил хуваарийн дагуу явж байгааг танилцууллаа.
Тус хотын зүгээс цаашид 10 га талбайд тоглоомын парк байгуулахаар төлөвлөж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Шударга мэдээ
Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэгийг цуцалжээ
2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй “Жанми” хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалжээ.
“МИАТ” ТӨХК-иас 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн OM501/OM502 нислэгийн зорчигчдыг 6 дугаар сарын 4-ний өдрийн нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Уг нислэгт зорчих тийз худалдан авсан зорчигчид, тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандаж нислэгийн өдрөө өөрчлүүлэхийг “МИАТ” ТӨХК-иас мэдээллээ.
Шударга мэдээ
Хуучин гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижууллаа
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, мөн зөвшөөрөгдсөн байршлууд дахь гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэ ажлын хүрээнд Баянгол дүүргийн 6, 30 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хоёр байршилд нийтийн эзэмшлийн талбайд байрлаж байсан хуучин гараашуудыг бүрэн буулгаж, чөлөөлсөн газрыг нийтийн зориулалтаар тохижуулах бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэлээ. Түүнчлэн орон сууцны хорооллын дундах талбайд хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил үргэлжилж байна.
Бүтээн байгуулалтын хүрээнд гурван байршилд автомашины зогсоол, явган хүний зам, сурын талбай болон хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажлыг тус тус хийж, ашиглалтад оруулаад байна.

Шударга мэдээ
1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд “Хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг баталсан.
Тус тогтоолтой холбогдуулан иргэд нас барсан гэр бүлийн гишүүний нэр дээр бүртгэлтэй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны мэдээлэл, өвлөн авах боломжтой хувьцааны тоо хэмжээ, түүнд ногдох ногдол ашгийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагаас тодруулах, өв хүлээн авах ажиллагаанд шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх нөхцөлийг хангах чиглэлээр Улсын бүртгэлийн байгууллагаас шаардлагатай арга хэмжээг авч ажиллалаа.
Энэ хүрээнд ХУР системд 3 шинэ сервис хөгжүүлэн нэвтрүүлж, Монголын Нотариатчдын танхимд ашиглалтад хүлээлгэн өглөө.
Шинээр нэвтрүүлсэн сервисүүд нь өв залгамжлалтай холбоотой мэдээлэл солилцоог шуурхай болгох, байгууллагуудын уялдаа холбоог хангах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд чиглэж байна гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.
-
Цаг үе2019/09/16
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Улстөр нийгэм2020/08/25
Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 9 сарын 15-ныг дуустал сунгах саналыг дэмжжэ...
-
Улстөр нийгэм2021/01/28
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхлаа
-
Улстөр нийгэм2020/07/22
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ
