Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

2020 оны зуны ээлжүүд амжилттай зохион байгуулагдлаа

Огноо:

,

Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын 2020 оны  зуны ээлжүүд амжилттай зохион байгуулагдаж өнөөдөр сүүлчийн ээлж буюу 4-р ээлжийн хаалтын үйл ажиллагаа боллоо. Тус ээлжийн хаалтын ажиллагаанд  Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд А.Ариунзаяа , Гэр бүл, Хүүхэд ,залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, Найрамдлын элч дуучин Ч.Уранхолбоо нар зочноор оролцож хүүхэд багачуудтай нэгэн үдшийг хамтдаа өнгөрөөлөө.

Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” цогцолбор нь амрагч хүүхэд багачуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, тэдний үерхэл нөхөрлөлийг бэхжүүлэх, шинэ мэдлэг мэдээллийг олгох, авъяас чадварыг нээх, оролцоог нь хангахад нь чиглэсэн  30 гаруй төрлийн хөгжлийн хөтөлбөрүүдийг амжилттай зохион байгуулж Улсын онцгой комиссоос баталсан  “Хүүхдийн зуслан ажиллуулах түр журам”-ыг нарийн чанд баримтлан ажиллалаа.

Манай цогцолборыг сонгон амарсан хайрт хүүхдүүд болон бидэнд итгэж хүүхдүүдээ  илгээсэн хүндэт эцэг эхчүүддээ талархал илэрхийлье .

Мөн нийт хүүхэд багачууддаа  удахгүй болох хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэж сурлагын өндөр амжилт хүсье.

Бид – Хүн бүрт чин сэтгэлээсээ үйлчилнэ.

     


Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Гүрж Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Николоз Лалиашвили, Бүгд Найрамдах Словак Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Петер Лизак, Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мойн ул Хак, Бүгд Найрамдах Малави Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аллан Жозеф Чинтедза нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Элчин сайд нарыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд нар хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа дурдаж, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгээ  илэрхийлэв.

Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

ЗГ: Дээд боловсролын тэргүүлэх мэргэжил, эрэлттэй мэргэжлийн чиглэлийг баталлаа

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 29-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Үүнд:

· Монгол Улсыг хөгжүүлэхэд шаардлагатай дээд боловсролын  тэргүүлэх мэргэжил, эрэлттэй мэргэжлийн чиглэлийг баталлаа. Тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэл/хөтөлбөрөөр суралцагч элсүүлэх тоо, элсэлтийн босго оноо, зээл олгох суралцагчийн хяналтын тоог тогтооход баримтлах аргачлал баталж мөрдөхийг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгалаа.

· Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн чавхдаст, нумт, утсан хөгжмийн зэмсэг, дижитал концертын танхимын техник хэрэгсэл, дууны төхөөрөмжийг шинэчлэхэд шаардагдах нэг тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Огноо:

,

Улсын Их Хурлын ажлын хэсгийн 2023 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Эдийн засгийн байнгын хороо

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

11.00

“Үндсэн хууль”

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох