Улстөр нийгэм
Монгол Улс Олон Улсын нарны эрчим хүчний холбоонд гишүүнээр элсэнэ

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд М.П.Сингх өндөр хариуцлагатай албанд томилогдсонд нь баяр хүргээд хоёр улсын олон жилийн түүхт харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг онцлон тэмдэглэлээ.
Сайд Н.Тавинбэх Сэргээгдэх эрчим хүчийг төр бодлогоороо дэмжиж ажиллана гэдгийг дурдаад усан цахилгаан станцын чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Энэтхэг болон Франц улсын ерөнхийлөгч нарын санаачлагаар үүсгэн байгуулагдсан “Олон улсын Нарны Эрчим хүчний холбоо”-нд Монгол Улс элсэх хүсэлтээ гаргасан ба гишүүнээр элссэн тохиолдолд сэргээгдэх эрчим хүчний салбарт хоёр тэрбум ам.долларын төсөл хэрэгжүүлэх эрхтэй болно.
Нарны болон усан цахилгаан станцын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх болон мэргэжил дээшлүүлэхэд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, нарийн мэргэжилтнүүдээс туршлага судлах зэргээр хамтран ажиллах боломжтой болохыг Энэтхэгийн элчин сайд уулзалтын үеэр тэмдэглэсэн юм. Мөн сэргээгдэх эрчим хүчний үүсвэрийг ахуйн хэрэгцээнд хэрэглэдэг ээжүүдэд зориулсан “Solar mom” сургалтын хөтөлбөрт орон нутгийн малчин эмэгтэйчүүд хамрагдах боломж нээгдэнэ.
Эх сурвалж: Эрчим хүчний яам
Улстөр нийгэм
Сайд А.Бямбацогт элчин сайд Алексей Николаевич Евсивковтай уулзаж, санал солилцлоо
Улстөр нийгэм
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын хаант улсад айлчилна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2023 оны 5 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд-ын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд Сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд болон албаны бусад хүмүүстэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцоно.

Улстөр нийгэм
БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Чингис хаан” музейд зочлов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Чингис хаан” музейд зочлов.
Монгол, Францын харилцаа эртнээс эхлэлтэй бөгөөд Францын хаан IX Луи хааны элч Гиём дэ Рубрук Монголын эзэнт гүрнийг дэлхийд таниулсан түүхтэй.
Францын Үндэсний номын санд эх хувь нь хадгалагдаж буй Марко Пологийн тэмдэглэл гар бичмэл, Каталоны атлас ном зэргийн хуулбар “Чингис хаан” музейн сан хөмрөгт байдаг юм.
2023 оны 10 дугаар сард Франц Улсын Нант хотын Үндэсний түүхийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчлөв” үзэсгэлэнг нийтэд толилуулахаар төлөвлөсөн.
Энэ үзэсгэлэнг хоёр улсын төрийн тэргүүн ивээлдээ авч дэмжихээс гадна Монгол Улс болон бусад улсад дэлгэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцоод байна.
Талууд ирэх жилүүдэд соёл болон археологийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлж, түүний дотор кино урлагийн салбарт хамтарсан уран бүтээл туурвих, энэ хүрээнд шаардлагатай эрх зүйн баримт бичгүүдийг байгуулах болсон юм.
-
Улстөр нийгэм2022/04/15
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаан болно
-
Шударга мэдээ2022/04/19
А аминдэмийн дархлаажуулалт эхэллээ
-
Улстөр нийгэм2019/10/14
Иргэд сайжруулсан түлш чанар, илчлэгийн хувьд сайн, гагцхүү зөв хэрэглэх зөвлөмж...
-
Улстөр нийгэм2020/07/30
Ирэх хичээлийн шинэ жилтэй холбоотой асуудлаар БШУЯ-наас мэдээлэл хийлээ
Сэтгэгдэл