Урлаг спорт
Сараагийн “Эрхэмбилэг”-тэй өдөр!
Сараагийн тоглолтыг фэнүүд нь жил болгон хүлээгээд сурчихсан. Поп хатагтай ч өдийг хүртэл урмыг хугалсан удаагүй. Харин энэ жил цар тахлын хөл хорио таарч, 50-н насны төрсөн өдрөө үзэгч фэнүүдтэйгээ нижгэр тэмдэглэж чадалгүй өнгөрөөсөн. Гэхдээ тэгш тоотой ойн баяраа тэмдэглэхгүй бол тиймхэн биз дээ.
Тиймээс 9-н сарын 18-н буюу хүүгийнхээ төрсөн өдөртэй давхцуулан бүх цаг үеийг байлдан дагуулсан алтан хитүүдээс бүрдсэн “Best of Saraa” тоглолтоороо фэнүүдтэйгээ уулзах нь. Нэгэн цагт хүүдээ зориулж ая зохиогч Б.Ангирмаатай хамтран “Энэ насны минь хийморь болсон эрхэм билэг бидэнд заяажээ...” хэмээх дууг эгшиглүүлсэн түүх бий.
Сониноос 9-р сарын 18-нд “альтернатив” Отгоо, “Солонгон аашт” Т.Ананда гэх мэт олны танил бүсгүйчүүдийн төрсөн өдөр тохиож байгааг хэлэх үү поп хатагтайн тоглолт давхар баяруудын давхцлаар дүүрэн байх нь. Улс даяар хөл хорио тавигдаж, хамгийн анхны нижгэр тоглолтыг Sky Resort зохион байгуулах санал тавьснаар ийнхүү Сараатай хамт нэгэн үдшийг доргио өнгөрөөх боломж нээгдээд буй. Нэмж дуулгахад үзэгчдийн тоо хязгаартай гэсэн шүү!!!



Урлаг спорт
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Монголын дугуйчин, ОУХМ С.Жамбалжамц “Айчи–Нагояа 2026” Азийн зуны XX наадмын засмал замын дугуйн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан цуваа гараатай уралдаанаас хүрэл медаль хүртлээ. Энэ нь Монголын багийн тус наадмаас хүртсэн анхны медаль болж байна.
С.Жамбалжамц замаа 42 минут 58.06 секундэд туулжээ. Казахстаны Алексей Луценко 41:24.05 амжилтаар түрүүлж, Японы Имамура Шүнсүкэ 42:58.04 амжилтаар мөнгөн медаль хүртсэн байна. Монголын тамирчин мөнгөн медалиас ердөө 0.02 секундээр хоцорчээ.
Ийнхүү С.Жамбалжамц Азийн наадмаас хоёр дахь хүрэл медалиа хүртэв. Тэрбээр өмнөх Ханжоугийн Азийн наадамд мөн хүрэл медаль хүртэж байсан юм.
“Айчи–Нагояа 2026” Азийн наадмын засмал замын дугуйн эрэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаан есдүгээр сарын 23-нд болно. Харин эмэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаан есдүгээр сарын 22-нд зохион байгуулагдахаар албан ёсны хуваарьт тусгажээ.
Урлаг спорт
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Цөлжилттэй тэмцэх олон улсын COP17 хурал энэ сарын 17-нд Улаанбаатар хотод эхлэх гэж байна. Энэ хуралд дэлхийн 196 орны зочид төлөөлөгчид оролцох бөгөөд авто замын ачааллыг бууруулах үүднээс Дүнжингарав, Нарантуул захын авто машины зогсоолыг түр хугацаанд хаана.
Тус худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчлэхээр болсон Иймд 2026 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл үргэлжилэх бөгөөд тус маршрут нь
Офицеруудын ордоноос -Нарантуул-Дүнжингарав худалдааны төв хүртэлх хамаарна гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

Урлаг спорт
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: 11-нд уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2026 оны наймдугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 19-24 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 29-34 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 23-25 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 22-24 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 21-23 хэм дулаан байна.
2026 оны наймдугаар сарын 12-ноос
2026 оны наймдугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
12-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 20-25 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна. 13-наас нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
-
Улстөр нийгэм2022/03/25
Монгол дайчдын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв
-
Улстөр нийгэм2020/12/18
“COVID-19”-ын нөхцөл байдлын хэвлэлийн бага хурал /2020.12.18/
-
Цаг үе2020/03/26
Шанхай хотод зөвхөн Пудун нисэх буудалд олон улсын нислэгүүдийг хүлээн авна
-
Улстөр нийгэм2024/10/25
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсад төрийн айлчлал ...
