Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2020 оны арваннэгдүгээр сарын 11. Бархасвадь гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын адаг өлзийт улаан нохой сарын Билгийн тооллын 27. Пүрэв гараг. Тугчин одтой, гурван хөх мэнгэтэй, шарагчин хонь өдөр.

Өдрийн наран 7 цаг 54 минутад мандан, 17 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн.

Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Монголбанк 99.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгов

Огноо:

,

Монголбанк болон арилжааны банкны санхүүжилтийн хүрээнд 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд банкууд нийт 99.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 1,362 өрхөд олгосон байна. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээр 974 иргэнд, 62.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгогдсон бол банкны эх үүсвэрийн санхүүжилтээр 388 иргэнд 37.2 тэрбум төгрөгийг олгожээ.

Түүнчлэн коронавируст цар тахлын хүндрэлтэй холбоотойгоор банкууд орон сууцны ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг иргэдээс хүлээн авч шийдвэрлэж буй бөгөөд 1 дүгээр сарын 22-ны байдлаар нийт 53180 зээлдэгч хүсэлт гаргаснаас 52384 хүсэлтийг буюу 99 орчим хувийг бүрэн шийдвэрлэж, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан байна. Банкууд нэгдүгээр сарын 30-ны өдрийг дуустал иргэдээс ипотекийн зээлийг хойшлуулах талаар хүсэлтийг цахимаар хүлээн авч буй юм гэж Монголбанкнаас мэдээлллээ.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдийн анхааралд

Огноо:

,

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх хоёрдугаар сард БНСУ руу хоёр, Япон, Индонез руу тус бүр нэг удаа буюу нийт дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр болсон. Сөүлээс ирэх нислэгийн хувьд 11 дүгээр сард нислэг нь цуцлагдсан болон эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг хамруулна.

Истанбул, Сөүл /2021.02.26/ чиглэлээр тухайн улсаас нутаг буцах хүсэлтэй иргэд болон цөөн тооны транзит зорчигч хамруулна. Харин Улаанбаатараас шууд болон гурав дахь орон руу зорчих, тухайн улсын хүчинтэй визтэй иргэд miat.com цахим хуудасны нислэгийн хүлээх хуудсанд бүртгүүлэх бөгөөд тухайн зорчигчийн нэр нислэгт багтсан тохиолдолд “Миат” ТӨХК-аас зорчигчтой холбогдож тийз бичнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.



Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Завхан аймгийн зарим сумдад хөл хорио тогтоолоо

Огноо:

,

Завхан аймаг Улаанбаатар хотоос татан авсан иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд Улиастай сумын Богдын гол багийн 1 иргэн, Жинст багийн 1 иргэн, Баянтэс суманд 1 иргэний шинжилгээний хариу эeрэг гарсан. 

Иймд сорьцыг Улаанбаатар хот руу явуулж, PCR шинжилгээний хариу гартал буюу 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 19:00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21:00 цаг хүртэл Улиастай, Баянтэс  сум руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Мөн сум доторх тээврийн хэрэгслийн болон иргэдийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар шийдвэрлэлээ гэж Завхан аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох