Цаг үе
Халдварын эрсдэл бүхий иргэдийг шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна

Энэ хүрээнд 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш буюу:
- “UB palace”-т “Хархан нүдэн” тоглолт,
- Соёлын төв өргөөнд “Эмоци” продакшины тоглолт,
- “Говь гурван сайхан” караоке,
- Төмөр замын “Өгөөж” цайны газарт үйлчлүүлсэн иргэд дараах шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах, эсвэл 1800-0119 дугаарын утсанд хандаж зөвлөгөө, мэдээлэл авахыг зөвлөж байна.
- 37,1 0 С-ээс дээш халуурах
- Үнэрлэх, амтлах мэдрэхүй өөрчлөгдөх
- Хоолой өвдөх
- Толгой өвдөх
- Хуурай ханиалгах
- Хамраас нус гоожих
- Хамар битүүрэх
- Амьсгал давчдах гэх мэт.
Цаг үе
"Мал аж ахуйн тогтвортой өөрчлөлт” олон улсын анхдугаар бага хурал боллоо
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын шинэ санаачилга ”Мал аж ахуйн тогтвортой өөрчлөлт” олон улсын анхдугаар бага хурал Ром хотноо НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд 2023 оны есдүгээр сарын 25-ны өдөр эхэллээ.
Тус бага хурлын нэгдсэн хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсын мал аж ахуйн салбарын тухай болон төрөөс тус салбарт авч хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл өгч, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чу Донгиутай уулзлаа.
Монгол Улс, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP 17 ) 2026 онд зохион байгуулах гэж байгаа нь чухал ач холбогдолтой болохыг Ерөнхий захирал Чу Донгиу онцлов.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Цаг үе
“Шударга байдлын үнэлгээ” судалгааны мэдээллийг бүрэн цуглуулж дуусгав
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 9 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 48 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 53.7 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 278 дуудлага хүлээн авчээ.
“Шударга байдлын үнэлгээ” судалгааны ажлыг зохион байгуулах хүрээнд төрийн 80 байгууллага болон 15405 иргэн, аж ахуйн нэгж, төрийн албан хаагч, шинжээчээс мэдээлэл цуглуулав. Ингэснээр Шударга байдлын үнэлгээ”-ний судалгааны мэдээллийг бүрэн цуглуулж дуусгалаа.
Цаг үе
Гурван улсын тээвэр ОХУ-ын Новосибирск хотод хүрлээ
Монгол Улс, БНХАУ болон ОХУ-ын Засгийн газар хоорондын “Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто зам” буюу БНХАУ-ын Шиньжиан Уйгарын Өөртөө Засах Орны Үрэмч хотоос 2023 оны есдүгээр сарын 22-ноос эхэлсэн гурван улсын туршилтын тээвэр ОХУ-ын Новосибирск хотод амжилттай хүрлээ.
Тус чиглэлд гурван улсын нийт есөн тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэсэн. Монгол Улсаас “Монгол тээвэр нэгдэл транзит ХХК, Монложистик ХХК, Монтир транс ХХК-иудын тус бүр тээвэрлэлтийг гүйцэтгэлээ гэж ЗТХЯ-аас мэдээллээ.
-
Улстөр нийгэм2020/12/23
УИХ-ын дэд болон түр хорооны хуралдаан болно
-
Цаг үе2020/12/15
Нийт нутгийн 60 гаруй хувь цасан бүрхүүлтэй байна
-
Цаг үе2021/08/05
Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлүүд
-
Улстөр нийгэм2021/03/19
Инфографик: Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн танилцуулга...
Сэтгэгдэл