Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо

Огноо:

,

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Үүнд:

- 2020 оны 11 дүгээр сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд 640 тохиолдол батлагдсан. Үүнээс 340 хүн эдгэрсэн бол ажиглалтад 28, ажиглалт, тандалт нь дууссан 312 хүн байна. ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 293 хүний 48-ынх нь биеийн байдал хүндэвтэр, 245 хүнийх хөнгөн байна.

- Батлагдсан төсвийн хэмнэлтийг цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засаг үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр зарцуулах эрхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт олгов.

- 2020 оны 11 дүгээр сарын 22-ны байдлаар улсын хэмжээнд 10,3 мянган тн мах, 125,1 мянган тн гурил, 7,9 мянган тн төрөл бүрийн будаа, 1,4 мянган тн хуурай сүү, 2,1 сая ширхэг өндөг, 1,4 мянган тн ургамлын тос, 101,1 мянган тн төмс, 42,7 мянган тн хүнсний ногоо, 4,9 мянган тн элсэн чихрийн нөөцтэй байна. Энэ нь нөөц хэвийн хэмжээнд байна гэсэн үг юм. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. 

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-тай уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг дурдав.
Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэх, улс төрийн харилцан итгэлцсэн харилцааг улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.
 
Ерөнхийлөгч В.В.Путин хоёр улсын дээд, өндөр түвшний уулзалт, харилцан айлчлал идэвхтэй өрнөж, Монгол, Оросын төрийн тэргүүн нарын ярьж тохирсон зүйлс бодит ажил хэрэг болон хэрэгжиж байна гэж онцлов.
Түүнчлэн Монгол Улсын газар нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төсөл, “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар онцгойлон анхаарч, нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.
 
2026 онд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр хоёр тал харилцан тохиров.
 
Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн 9 дүгээр сард Дорнын эдийн засгийн 10 дугаар чуулга уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхсан бол мягмар гарагт (2025.11.18) ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэр дахин бараалхлаа.
 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.11.19/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Эдийн засгийн байнгын хороо

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

2

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Г.ЗАНДАНШАТАР: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга зарчим, нээлттэй байдалд суурилах ёстой

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.11.17) “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа.

Өнгөрсөн Мягмар гарагт Ерөнхий сайд Г.Зандшатар хатагтай Кейти Жаксонтай цахим уулзалт хийж, “Оюутолгой” төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцсон бол түүнийг Монгол Улсад ирэх үеэр биечлэн уулзаж хоёр талын байр суурийг бататгалаа.

“Оюутолгой” төслийн  өгөөжийг нэмэгдүүлэхэд зээлийн хүү болон менежментийн төлбөрийг бууруулах нь эхний алхам гэдэгт санал нэг байгаагаа талууд дахин нотлов. Зээлийн хүүг бууруулах асуудлаар хоёр талын ажлын хэсэг зарчмын шийдэлд хүрч тохиролцсон.

Харин менежментийн төлбөрийн хэмжээ хэт өндөр, одоогийн аргачлал нь шударга бус, Монголын талд үр ашиггүй байгааг Ерөнхий сайд дурдаад олон улсын стандарт, бодит зах зээлийн түвшинд нийцүүлэн бууруулах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийллээ.

Мөн “Оюутолгой” компанийн санхүүгийн болон худалдан авалтын ил тод байдлыг хангаж, шударга, нээлттэй, хариуцлагатай үйл ажиллагааг мөрдлөг болгох нь урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар хэллээ.

Төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй хоёр талын ажлын хэсгийн хэлэлцээрийг үр дүнд хүргэхийн төлөө Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газартай нээлттэй, шуурхай хамтран ажиллаж харилцан ашигтай шийдэлд хүрэхийн төлөө байгаагаа хатагтай Кейти Жаксон илэрхийллээ.   

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох