Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Цар тахал ба кибер аюулгүй байдал

Огноо:

,

Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар
 
2020 онд дэлхий нийтээрээ коронавирусын халдварын эсрэг тэмцэж хөл хорио тогтоосноор байгууллагууд онлайнаар хурал, зөвлөгөөн зохион байгуулж, гэрээсээ ажиллах бодлого баримталж, мэдээлэл технологийн хэрэглээ ихээр нэмэгдэв. Энэ нь кибер халдлага үйлдэгчдэд том завшаан болсон бөгөөд  байгууллагын удирдлага, систем, сүлжээний админууд ажилчдыг гэрээсээ ажиллах боломжийг хангахад гол анхаарлаа төвлөрүүлж, аюулгүй байдлаа хангах ажлыг орхигдуулснаар кибер халдлагын хохирогч болсоор байна. Үүнтэй холбоотойгоор олон улсын томоохон судлаач шинжээчдийн тайлан мэдээг нэгтгэн дүгнэв.
 
“ISC²” дэлхийн кибер аюулгүй байдлын мэргэжлийн байгууллагын шинжээчид Хойд Америк, Европ, Латин Америк, Ази, Номхон далайн бүс нутагт  жижиг, дунд, томоохон байгууллагуудын 3790 мэргэжилтнүүдийн дунд  кибер аюулгүй байдлын ажиллах хүчний судалгаа хийсэн байна.
 
Судалгаанаас харахад кибер аюулгүй байдлын мэргэжил нь дэлхийн хэмжээнд эрс өсч, одоогоор энэ салбарт ажиллаж буй 3.5 сая хүн болж, өнгөрсөн жилийн тооцооноос 25 хувиар өссөн байна. Дэлхийн хэмжээнд ажиллах хүчний хомсдол буурч байгаа бөгөөд өнгөрсөн онд мэдээлэгдсэн 4.7 сая хүн амын хомсдолоос 3.12 сая болж буурчээ. Энэ салбарт ажил эрхлэх нь АНУ-д ойролцоогоор 41%, дэлхийн хэмжээнд 89% -иар өсөх шаардлагатай байгааг харуулж байна.
 
Судалгаанд хамрагдсан байгууллагуудын 30 % нь "зохих хэмжээний тусгай хамгаалалтын ажилтнуудтай” гэж мэдээлсэн бол 42 %  нь “бага зэрэг дутагдалтай”, 22 %  нь “мэдэгдэхүйц дутагдалтай” байгааг мэдээлэв.
Коронавирусын хор уршигаар дэлхийн эдийн засаг санхүүгийн том хямралд өртөөд байгаа ч  аж ахуйн нэгжүүд гэрээсээ ажиллах боломж нөхцлийг бүрдүүлж, үүнийг дагаад кибер аюулгүй байдлыг хангах боловсон хүчин болон аюулгүй сүлжээний дэд бүтцэд хөрөнгө зарцуулж эхэлсэн байна.
АНУ-ын үүлэн тооцоолол дээр суурилсан аюулгүй байдлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Zscaler” компанийн судалгааны баг  2020 оны 01 дүгээр  сараас 09 дүгээр сарын хооронд илэрсэн 6.6 тэрбум халдлагад дүн шинжилгээ хийж, технологийг нарийвчлан судалж үзжээ. Үүнд:
  • SSL-д суурилсан шифрлэгдсэн халдлагын тоог 2019 онтой харьцуулахад 260%-иар өссөн.
  • SSL / TLS сувгаар дамжуулсан ransomware халдлага 03 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд 500 %-иар өссөн бөгөөд үүний 40% нь харилцаа холбоо, технологийн компаниудад чиглэгдсэн байна.
  • Эрүүл мэндийн байгууллагууд руу SSL-д суурилсан бүх дайралтын 1.6 тэрбум буюу 25 гаруй хувь нь чиглэж байсан бол санхүүгийн болон даатгалын компаниуд руу 1,2 тэрбум буюу 18% , үйлдвэрлэлийн байгууллагууд руу 1,1 тэрбум орчим халдлага чиглэсэн байна.
  • Google, AWS, Dropbox, OneDrive зэрэг итгэмжлэгдсэн файл хадгалах үйлчилгээгээр дамжуулж SSL/TLS дээр суурилсан халдлагууд нэмэгдэж байгааг мэдэгдсэн байна.

Зураг 1. SSL-д суурилсан халдлага /байгууллагын төрлөөр/ 

Тус компанийн мэргэжилтнүүд цар тахлын улмаас онлайнаар ажиллах, cloud бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглээ нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж, SSL траффик нь  аюулгүй траффик биш гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг болсон, шифрлэлтийн хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор халдлага үйлдэгчид довтолгоогоо нуун дарагдуулах арга нь улам нарийсч байгаа бөгөөд шифрлэгдсэн урсгалыг шалгах шаардлагатай болж байгааг онцлон тэмдэглэсэн байна.
Европын Холбооны Кибер Аюулгүй байдлын агентлаг (ENISA)-аас гаргасан кибер аюул занал бүхий 2020 оны 8 дахь тайланд халдлагын статистик тоон мэдээлэл болон учруулсан хор хохирол зэргээс хамаарч топ 15 халдлагын төрлийг жагсаасан байна.
Зураг 2. Топ 15 халдлагын төрөл
 
Энэхүү жагсаалтад хортой код, вебд суурилсан болон веб аппликейшн төрлийн халдлага, фишинг, DDoS буюу үйлчилгээ бусниулах зэрэг халдлагууд давтамж болон хор хохирол өндөртэйгээр тусгагдсан бөгөөд кибер халдлага, түүний өнөөгийн чиг хандлагыг дараах байдлаар онцлон тэмдэглэв.
  • COVID-19 цар тахлын үеэр хуурамч онлайн худалдааны вэбсайтууд болон хуурамч онлайн худалдаачдын тоо нэмэгдсэн.
  • COVID-19 цар тахлын улмаас мобайль аппликейшн, дижитал платформоор дамжуулах мөнгө залилах гэмт хэргийн тоо нэмэгдсэн.
  • Халдлага үйлдэгчид олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээг ашиглаж хуурамч холбоос, аккаунт үүсгэн сугалааны луйвар, зээлийн луйвар ихээр үйлдэж байна.
  • Оюуны өмч, төрийн нууцад хамаарах үнэ цэнэтэй мэдээлэлд чиглэсэн, төрийн дэмжлэгтэй APT бүлэглэлүүдийн халдлага, дайралтуудын тоо нэмэгдсэн;
  • ЕХ-ны орнуудад COVID-19 сэдвийг ашиглан фишинг халдлага үйлдэх хакеруудын тоо нэмэгдсээр байна;
  • Ransomware хортой код нь өргөн цар хүрээтэй хэвээр байгаа бөгөөд Европын холбооны олон байгууллагуудад их хэмжээний хор хохирол дагуулсаар байна.;
Цар тахлын аюул дэлхийг донсолгосон энэ үед засгийн газар, байгууллага аж ахуйн нэгжүүд дижитал шилжилт хийх зайлшгүй шаардлага тулгараад байгаа нь олон кибер гэмт хэрэг үйлдэгдэх, кибер орчны эмзэг байдлын тоо улам бүр өргөжин тэлэх нөхцлийг бүрдүүлж байна.
Иймд иргэд аж, ахуйн нэгжүүд коронавирусын халдвараас сэргийлэх халдвар хамгааллын дэглэм сахихаас гадна кибер аюул заналын үр нөлөөг ухамсарлаж,  аюулгүй байдлаа хангаж ажиллахыг мэдээллийн аюулгүй байдлын газраас зөвлөж байна.
 
Эх сурвалж:
https://www.darkreading.com/ 
https://www.enisa.europa.eu/ 
https://www.zscaler.com/blogs/ 
https://www.isc2.org/ 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Чингис хаан олон улсын нисэх буудал "Сүү өргөх" зориулалтын цэгтэй болжээ

Огноо:

,

"Чингис хаан” олон улсын нисэх буудал зорчигчдоо үдэхдээ сүү өргөдөг иргэдэд зориулсан тусгай цэг шинээр байгуулжээ. Нисэх буудлын орчимд сүүг ил задгай өргөх нь шувуу, зэрлэг амьтдыг татаж, агаарын хөлөгтэй мөргөлдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Шинэ зохицуулалт нь монголчуудын уламжлалыг хадгалахын зэрэгцээ нислэгийн аюулгүй байдлын шаардлагыг хангахад чиглэж байна.

Иргэдийн өдөр тутмын дадал, хүндэтгэлийн уламжлал зөв байршил, зөв зохион байгуулалттай уялдсанаар нислэгийн аюулгүй байдлыг дэмжих бодит алхам болно гэж нисэх буудлынхан үзэж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Есдүгээр сарын 01-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар дулаан байна.

2026 оны есдүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангайн, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурч, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-18 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр 31-36  хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдрөөс 4 хэмаар дулаарч 29-31  хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдрөөс 6 хэмаар дулаарч 27-29  хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 3-8 метр. Өчигдрөөс 6 хэмаар дулаарч 27-29  хэм дулаан байна.


2026 оны есдүгээр сарын 02-ноос
2026 оны есдүгээр сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

02-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, 04-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 05-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 02-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд нутгийн зарим газраар, 04-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө -2-3 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 04, 05-нд нутгийн хойд хэсгээр эрс сэрүүснэ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өнөөдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Огноо:

,

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон Олон улсын COP17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал нийслэлийн төвийн зургаан дүүрэгт автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжиж байна.

Уг зохицуулалт өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд, бүсчлэл харгалзахгүй үйлчилнэ.

Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.

Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.

Харин өнөөдөр буюу есдүгээр сарын 1-нд нийслэлийн хэмжээнд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох